Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө”-нд ардын язгуур урлагийг өвлөгч Жилкерийн ес дэх удмын туульч А.Балдандорж маргааш 11:40-20.00 цаг хүртэл "Их хөлгөн" болон “Бүжин Даваа хаан” туулийг бүрэн эхээр нь хайлна.
Уламжлалт тууль хайлах зан үйлийг нарийн баримтлах туулийн эхэнд “Арван гурван Алтайн магтаал”-ыг бүтэн хайлж туулийн завсарлагаар ардын язгуур урлагийн төрлүүд болох баруун монгол ардын бие биелэгээ, морин хуурын татлага, цуур, ятга хөгжим, хөөмэйн үзүүлбэр бүхий бэсрэг тоглолтуудыг толилуулна.
Үүний зэрэгцээ туульд гарч буй үйл явдлын тайлбар тайлалыг алдарт эрдэмтэд болох Я.Катуу, Т.Баясгалан нар тайлбарлан хүргэх зэрэг олон сонирхолтой үйл явдал дүүрэн өрнөх юм.
Эртний Монголчууд тууль хайлж өөрсдийн төдийгүй хотол зоны ажил үйлс, хувь заяаныхаа заслыг хийдэг байсан бөгөөд “Бүжин Даваа хаан” тууль нь аян замын засал олз омог, хишиг буяныг хүсдэг.
Богд хааны ордон музейн “Хаан туульсийн өргөө” нь найман ханатай их цагаан өргөө. Уламжлалт тууль хайлах зан үйлийн ёс уламжлалыг чанд баримтлан театрчилсан бус харин язгуурлаг шинж байдлыг нь илүүтэй харуулах тал дээр анхаарал хандуулж туулийг тусгайлсан өдөр бүрэн хэмжээгээр монгол гэрт хайлдагаараа илүү онцлогтой.
Тууль төрийн ёсонд төдийгүй гэрийн ёсонд хүндтэй байр эзэлдэг. Тууль хэлүүлэх айл туульчийнд хэдэн өдрийн өмнө очиж, хадаг барин заллага айлтгадаг. Туульчийг залран ирэхэд айл хотлоороо цуглан хэдэн шөнө дамнан тууль сонсдог. Ойрадын туулчид тууль хайлахын өмнө “Алтайн магтаал” хэлж, Алтай дэлхийгээ аргадан байж сая туулиа хайлж эхэлдэг.
Туулийг товшуур, хуур, икэл, хуучир зэрэг хөгжмийн зэмсэгийн аль нэгээр ая хамсран хайлдаг уламжлалтай. Зарим нутагт хөгжмийн зэмсэг хэрэглэлгүйгээр аялгуулан хэлдэг ёс буй. Хэдэн мянган жилийн турш эцэг өвгөдөөс аман байдлаар дамжиж ирсэн дэлхийд хосгүй энэ гайхамшигт соёлыг өвлөн уламжлуулах, сурталчлах, судлах, нууцыг нь тайлах нь өнөө цагийн нийгмийн амьдралд олон талын ашиг тустай зүйл болох билээ.
Тууль хайлах нь зөвхөн зөвхөн гоо сайхны учир холбогдолтой төдийгүй зан үйлийн холбогдолтой юм. Туулийг өвөл хайлдаг. Зуны сар гарч тэнгэр дуугарснаас хойш хайлдаггүй уламжлалтай аж. Ган гачиг, зуд шуурга, өвчин зовлон, гай барцад тохиолдох аваас Алтайгаа магтахад бүх юм сайн сайхан болдог хэмээн эртний туульчид үздэг байжээ.
Монголчууд эртнээс нааш туулийг хүндлэн дээдлэж, дайн тулаан, ан авд мордох, уул ус тахих зэрэг иргэний болоод төрийн ёслолын үед тууль хайлуулж ирсэн.
XIX зууны сүүлчээс эхлэн гадаад, дотоодын эрдэмтэд судлаачдийн тэмдэглэн авч судалгааны эргэлтэд оруулсан Монгол туулийн хэдэн арван дурсгал бичгийн хэлбэрээр үлдсэн боловч, XX зууны дунд үеэс эхлэн XXI зууны эхэн гэхэд Монгол туулийн амьд уламжлал тасрах бодитой аюулд тулгараад байгаа юм.
Тууль нь Монгол улсаас яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтанд 2009 онд бүртгэгдсэн өв юм.
Иймд Монгол туулийгуламжлан өвлүүлэх, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Богд хааны ордон музейд “Хаан туульсийн өргөө”-г байгуулсан ба жил бүр тогтмол үйл ажиллагааг явуулж эхлээд байна.