Конрад Аденауэрийн Сангаас зохион байгуулсан туршлага солилцох хөтөлбөрт Монголын улс төрч эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагын эмэгтэй төлөөлөл нар оролцлоо.
Оролцогчид Герман улсын Берлин хот болон Тюрингэн муж улсад 2016 оны арван нэгдүгээр сарын 16-аас 23-ны хооронд болсон тус хөтөлбөрөөр Герман улсын сайн жишээ болсон улс төр, эдийн засгийн загвар, нийгмийн тогтолцоо, эдгээр дэх Эмэгтэйчүүдийн оролцоо, Эмэгтэйчүүдийг дэмждэг байгууллага, механизмын талаар харилцан туршлага судалжээ.
Энэ хөтөлбөр нь эмэгтэйчүүд хоорондын нягт харилцааг үүсгэж, Монголын улс төрд чадварлаг эмэгтэй улс төрчийг бэлтгэх мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
Монголын төлөөлөгч эмэгтэйчүүдийн анхаарал татсан гол асуудлууд нь Эмэгтэйчүүдийн Холбоо түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаа, эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн тогтоодог, эдийн засгийн хүрээнд эмэгтэйчүүд хэрхэн бие биенээ дэмжин ажилладаг, улс төр болон эдийн засгийн хүрээнд шийдвэр гаргах эмэгтэйчүүдийн түвшинг хэрхэн нэмэгдүүлэх зэрэг байлаа.
Мөн хөтөлбөрт хамрагдсан эмэгтэйчүүд Аполда хотноо болсон “Христын Ардчилсан Холбоо”/CDU/ намын 32 дугаар Их Хуралд оролцжээ.
Хөтөлбөрт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол Дүүргийн Засаг Дарга С.Одонтуяа, Улаанбаатар бодлогын судалгааны төвийн зөвлөх М.Батчимэг, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТТБ-ын захирал Б.Золзаяа, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны нарийн бичгийн дарга Н.Рэгдэнгарав болон Эрдэнэс Монгол ХК-ийн тогвтортой хөгжил, хяналт шинжилгээ хариуцсан ажилтан Б. Мэндбаяр нар хамрагдсан аж.