“Бид үйлдвэрээсээ нэг ширхэг ч үртэс гаргаж хаядаггүй нь үүний ач” хэмээн хэлээд “MC Log house” үйлдвэрийн менежер Р.Олонбаяр цэнхэр боошиг суурилуулсан тахир яндантай нэгэн төхөөрөмжийг заав.
Мөнөөх машин руу дөхөж очоод харвал боошиг дотор хугархай модон балк болон төрөл бүрийн хэлтэрхий үйрч байлаа. Харин тахир хар яндангаас нь хоккейн шайбын чинээ шахмал шар эд тахиа өндөглөж буй мэт унана. Боошигт бяцарсан үртэс хийн даралтны тусламжтай шахмал түлш болж буй нь энэ.
Утаагүй түлш хэмээн нэрлэсэн уг шахмалаа үйлдвэрийн дулаанд болон бусад хэрэгцээндээ ашигладаг аж. Мөн шуудайд савлан, 6500 төгрөгөөр борлуулчихдаг. “Шаталтаараа нүүрстэй харьцуулах аргагүй илчтэй. Хоёр ширхэг шахмал бол нэг өрхийн хоол цай хийхэд хангалттай хүрэлцэнэ” хэмээн үйлдвэрийн дэд захирал Ф.Амарбаясгалан тайлбарлалаа.
Дайвар модон эдлэлийн үйлдвэрлэлийн нөөц хангалттай байна
Дэлхийд мод үйлдвэрлэлээрээ тавдугаарт ордог Тайванийн техник, технологид суурилсан банзыг 100 хувь боловсруулах үйлдвэр манайд орж ирээд удаагүй байна.
Сибирийн шинэс, Монголын нарсаар цэвэр модон төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “MC Log house”-ыг манай сурвалжлах баг зорьсон юм. Орбитын эцэст 2000 ам метр талбай бүхий хоёр сендвич байранд үйл ажиллагаа явуулдаг тус үйлдвэрийн үүдээр ормогц модны таатай үнэр хамар цоргив.
Баруун талд үйлдвэрийн нутагшуулахаар зорьж буй наамал дүнзэн байшингийн загвар сүндэрлэнэ. Загварыг тойроод төрөл бүрийн модон тавилгын бэлдэц, Сибирийн шинэсээр хийсэн шахмал шал сэлтийг эгнүүлжээ. Хуванцарын найрлагатай паркетан шал урд зүгээс зөөж байхаар дотооддоо үйлдвэрлэе гэдэг судлаачдын уриалга амьдралд биеллээ олж буйг өөрийн биеэр харсан минь энэ. Шинэс хатуулаг чанар сайтай тул үүгээр хийсэн ямар ч бүтээгдэхүүн урт настай байдаг аж.
Сүүлийн 20 жил дэлхийн модон эдлэл үйлдвэрлэлийн жишиг болж буй зиг заг холбоосны технологийг дотоодод эднийх нутагшуулахаар зорьж байгаа юм байна. Эцсийн бүтээгдэхүүнээс гадна модон эдлэлийн бэлдэцүүд удаан эдэлгээтэй, чанартай байдаг нь уг технологийн давуу тал.
Биднийг очиход үйлдвэрт 100 ам метр тайлбай бүхий дүнзэн байшинг босгох ажил эд өрнөж байлаа. Дүнз болон бусад бүтээгдэхүүний анхдагч түүхий эд болох банзаа хатаахаас эхлээд ангилж ялгах тасаг, угсрахад бэлэн болгох автомат шугам бүхий хэсэг, угсралт, уран дархны танхим, будгийн хэсэг гээд нийтдээ зургаан үндсэн дамжлага бий.
Банзыг 14-20 хоногийн хугацаанд хатаах камерт байлгана. Тус бүртээ нэг вагон мод хатаах хүчин чадалтай хоёр том камерт банзнууд 95 хувь хүртэл хатсаныхаа дараа ангилах хэсэгт шилжинэ. Энэ хэсэгт тухайн модыг гоёмсог байшин, тавилга сэлт болоход тэнцэх, эсэхийг шийддэг автомат шугам бий. Нийт банзны 70 орчим хувь нь эндээс үндсэн хэсэгт шилжиж, үлдсэн нь эко түлш болдог. Үйлдвэрлэлийн үндсэн шугам мөн бүрэн автомат.
Үйлдвэрийн нийт талбайн тэн хагасыг эзлэн орших үндсэн хэсэгт дөрвөөс таван төрлийн аварга төхөөрөмж бий. Баруун талд орших овор ихтэй, урт замтай төхөөрөмж бол банзыг наамал дүнз, хавтан болоход бэлтгэдэг. Өөрөөр хэлбэл, зиг заг буюу шүдэт холбоос гаргаж, цавуудаж, хийн шахалтаар хооронд нь наагаад 12 метр хүртэл урт болгоно. Уртыг нь хүссэн хэмжээгээрээ тааруулдаг. Үүний дараа жинхэнэ дүнз болгох төхөөрөмжид орно. Дөрвөн см-ийн өргөнтэй зургаан банз багцлах машинд орсноор байшингийн үндсэн түүхий эд болох дүнз болон хувирдаг. Ийнхүү 23 см-ийн зузаантай болсон дүнзэн хана дулаан барих чадвараараа 1.5 метрийн зузаан тоосгон ханатай эн тэнцэнэ гэж үйлдвэрийн менежер тайлбарлав.
Харин дүнзээ угсрахад бэлэн болгох эцсийн шат бол дижитал зүсэгч. Суудлын автомашины дайтай уг төхөөрөмжийн программд байшингийн зураг төслийн өгөгдлүүдийг оруулснаар цахилгаан утасны оруулга болон бэхлэхэд шаардлагатай бүхий л нүхэлгээ, ухалт зүсэж гаргадаг байна. Үйлдвэрлэлийн энэхүү хэсэгт хаалга, цонх, төрөл бүрийн мебель эдлэл зэрэгт шаардлагатай хавтан бий болгох төхөөрөмж бас бий.
Нийт банзны 30 хувь нь эко түлш болдог
Бэлэн болсон хавтанг захиалагчийн хүссэн загвар, хийцээр урладаг уран дархны хэсэг бол үйлдвэрийн хамгийн үзүүштэй нь. Мөнөөх наамал хавтангуудыг хээ угалзтай, нүхэлгээтэй, нарийн ухалттай хаалга, вакум цонх, төрөл бүрийн бэлдэц болгох ажил энд өрнөдөг. Үүний дараа будганд орсноор эцсийн бүтээгдэхүүн болдог байна.
“Хэдийгээр үйлдвэр маань дотооддоо хамгийн том, хүчин чадалтайд тооцогдож байгаа боловч бид дайвар үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай байна” хэмээн Ф.Амарбаясгалан учирлав. Учир нь гологдол банзыг шууд түлш болгох нь бас хайран. Үүний оронд оспи болон шахмал хавтан үйлдвэрлэх боломж бүрэн байгаа юм. Эднийх 2015 онд байгуулагдсанаасаа хойш хүчин чадлынхаа ердөө л 40 хувиар ажиллаж буй аж. Жилийн хугацаанд модон эдлэлийн бүтээгдэхүүнээс гадна 60 орчим дүнзэн байшингийн захиалга нийлүүлжээ. Хэрэв эдийн засаг сэргэвэл эдгээр тоо нэмэгдэх нь мэдээж. Тэр хэрээр 1987 оноос хойш элгээрээ хэвтээд байсан мод бэлтгэл, үйлдвэрлэлийн салбар ч хөл дээрээ босох боломж бидэнд хангалттай.
Гэхдээ дотооддоо модон эдлэлийг дэмжихийн тулд модны таваарлаг чанарыг нэмэгдүүлэх хэрэгтэйг үйлдвэрлэлийнхэн хэлдэг, бас сануулдаг. Монголчууд үндсэндээ нэг ширхэг ургаа модны 28-30 хувийг л банз болгож бэлтгэдэг гэдгийг Монголын ойчид, модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Баасанбямба учирласан юм. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудад нэг ширхэг модноос юу ч хаядаггүй. Бүр 100-аас ч илүү хувиар ашигладаг. Мөчир, шилмүүсийг нь хүртэл ашиглаж эфирийн тос зэргийг гарган авдаг технологи хэдийнэ нэвтрээд байна.
З.Цэлмэг