ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэд “Монголын археологийн сонгомол өв” цуврал, хоёр боть бүтээжээ. Эдгээр бүтээлийн нээлт өнөөдөр 11.00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болов.
Номын нээлтэд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, УИХ-ын гишүүд, номын зохиогчид болон бусад зочид оролцлоо.
Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн энэ бүтээлийг 2016 оны шинжлэх ухааны “Оны шилдэг бүтээл”-ээр шалгаруулсан бөгөөд зургаан ботийг эмхэтгэн, хоёр боть болгон хэвлүүлсэн байна.