Нийслэлд өчигдрөөс эхлэн орсон цасыг уламжлалт аргаар буюу шүүрдэхийн зэрэгцээ цас үлээгч гурван ширхэг төхөөрөмж, явган хүний замын цас цэвэрлэгч 12 ширхэг шинэ төхөөрөмж ажиллуулан цэвэрлэж байна.
Нэн түрүүнд автобусны буудал болон явган хүний замын цасыг цэвэрлэж байгаа бөгөөд “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч, ногоон байгууламжийн 317 ажилтан ажиллаж байна.
Явган хүний замын цас цэвэрлэгч төхөөрөмжийг өчигдрөөс эхлэн ажиллуулсан бөгөөд зам шүүрддэг 11 машин замын нуухны цасыг цэвэрлэж байгаа ажээ.
Түүнчлэн хуваарьт замуудын халтиргаа гулгааг арилгахаар бодис тээвэрлэсэн Камаз машин долоон ширхэг, Зил 130 машин хоёр ширхэг, портер машин хоёр ширхэг тус тус гараад байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.