2016 он мөн ч баялаг арвин үйл явдалтай он байлаа. Зарим нэгэн хамгийн хамгийныг ямар ч дэс дараалалгүйгээр хүргэж байна.
Хамгийн ашигтай бизнес: АН-ын дарга З.Энхболд нэг сумыг 50 сая төгрөгөөр “зарав”. Ардаас нь нумыг нь өгчихвөл "хамгийн гоё хамт олон" нэгнийгээ "харвасаар" хамгийн сүүлчийн сумтай "гар" АН-ын дарга болох билээ.
Хамгийн том “үл тоогдолт”: АСЕМ-ын үеэр олон орны төрийн тэргүүн манай улсад айлчилсан боловч олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үл тоогдов. Учир нь яг энэ үеэр Франц улсад терростуудын халдлага гарсан юм. Ганган хүүхэн гоёж гоёж гараад иртэл зочид тараад явчихсантай агаар нэгэн болов.
Хамгийн азгүй “баатар”: Хотын даргаар улиран сонгогдоно гэдэгтээ бат итгэлтэй байсан Э.Бат-Үүл баатар намынхныхаа зохиосон сонгуулийн хуулинд бүдэрч, наашаа харж инээж цаашаа харж уйлсаар ялагдсанаа хүлээлээ.
Хамгийн сүүлчийн дэвэлт: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж найман жилийн наадмаар бодсоны эцэст Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлчийн наадмаар зориг гарган хүчит бөхийн дэвэлтээр дэвэв.
Хамгийн шуугиантай шалдлалт: Дүрэм журмаараа бол тамирчных нь яалт ч үгүй буруу байтал олон улсын бөхийн дэвжээн дээр омогшин, уурандаа тэчъяадан тайчсан дасгалжуулагчийн шалдлалт яалт ч үгүй оны хамгийн хамгийн.
Хамгийн муухай баригдалт: Шилдэг эмэгтэй бизнесмен улстөрчийн имижийг бүрдүүлэн арилгасан сонгино шиг явсан УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн тайзны ардах “бодит амьдралыг” найз бүсгүй нь дэлгэж орхив. Секс, архи, тамхи гурав юу вэ, өө чандмань эрдэнэ хэмээх “шинэ” дууны зохиогчоор Л.Эрдэнэчимэг тодров.
Хүүхнүүдийн дундах хамгийн том “зодоон”: Мүүний шашны чимээнээр Цэнхэр үст Цэрэн, БСШУЯ-ны газрын дарга Б.Насанбаяр хоёрын хэвлэл, сошлоор хийсэн “зодоон” бол яалт ч үгүй шуугиан тарьсан. Олон үзэгчтэй энэ зодоонд хоёр бүсгүй эн тэнцүүхэн үзсэн дээ. Одоо тэгээд яасан юм бүү мэд, таг чиг.
Хамгийн “алсын зайны” санаа зовнил: Монголчууд шиг сошлд идэвхитэй байдаг улс үндэстэн цөөн биз. Түүний нэг илрэл нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Хэрвээ монголыг тоогоод хэн нэгэн статистикч тоолоод үзсэн бол америкийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн их санаа зовсон ард түмэн нь нэгдүгээрт монгол, хоёрт америкчууд өөрсдөө орсон байх шүү.
Улаанбаатар хотын тоонд хамгийн сайн хүн: Мэдээж Су.Батболд дарга. Тэрээр “өнөөдрийг хүртэл 13 удаа цас орсон” хэмээн хэлснээр нийслэлийн тоонд сайн хүнээр тодорч байна. Түүнийг ингэж хэлэхээс нааш хэн ч хэдэн удаа цас орсныг тоолж үзээгүй, тэр талаар бодоо ч үгүй байсан юм. Үнэхээр гайхалтай.
Хамгийн богино хугацааны ой санамжтай хүмүүс: Энэ бол нийслэлчүүд. Яг одоо тэд “утаа утаа” хэмээн ам булаалдан ярьж байна. Гэвч гуравдугаар сар гарав уу үгүй юу “хавар болж цэцэг ургалаа” хэмээн романтиклаж эхэлнэ. Ингээд арваннэгдүгээр сар хүртэл дахин утааны талаар бодох ч үгүй, санах ч үгүй.
Хамгийн “аймаар” айлчлал: Далай ламын айлчлал олон хүний зүрхэнд шар ус хуруулж, олон хүнийг хагаралдуулж, бүр улс хооронд хүртэл маргаан дэгдээв. Гэхдээ түүний аймаар айлчлалаас айх хэрэггүй байсан юм билээ л дээ. Учир нь “номын” айлчлал байсан гэсэн.
Хамгийн олон хүнийг горьдоогч: НӨАТ-ын буцаан олголтын сугалааны тохирол гэж байсгээл гардаг, байсгээл баахан хүнд “энэ удаа” гэсэн горьдлогыг төрүүлэгч байна. Зарим нь хэдэн арван саяар нь хождог байхад, зарим нь нэг ч төгрөгний хожил авдаггүй.
Энэ мэтээр хамгийн, хамгийн хөвөрсөөр байх болно. Та ч бас хамгийн гэж бодсон зүйлээ сэтгэгдлээр бичиж болно шүү дээ.