Арванхоёдугаар сарын 24-25-нд УДБЭТ-т тоглох “Цөмөөхэй-2016”-д Д.Алтанхуяг болон Кубын үндэсний балет театрын гоцлол бүжигчин Жинетт Мончо нар гоцлоно.
Дэлхийн балетын урлагийн салбарт өндрөөр үнэлэгддэг “Кубын үндэсний балет” театрын гоцлол бүжигчний мэргэжлийн ур чадвар, онцлогийг Монголынхоо тайзнаас харах боломжийг олгож байгаадаа зохион байгуулагчдын хувьд сэтгэл өндөр байна.
Жинетт Мончо нь анх "Alfonso Pérez Isaac"-ийн Урлагийн суруулиас балетын хичээлээ эхэлж, улмаар “Кубын үндэсний балетын сургууль”-ийн профессор Мариа Роза Хернандез, Эстер Гарсиа, Мирта Хермида, Марта Айрис Фернандез болон алдарт Жосэфина Мэндез нарын удирдлаган дор хичээллэх болжээ.
Тэрээр сургуульд суралцах хугацаандаа буюу 1998, 1999, 2002 онуудад Олон улсын балетын заах арга зүйн уралдааны алтан медаль, тус уралдааны 2000 оны мөнгөн медаль хүртжээ. 2001 онд урилгаар Колумб улсын Кали хотноо зохион байгуулагдсан Иберо-Америкийн гала тоглолтонд оролцон тоглосон байна.
2002 онд тэрээр “Кубын үндэсний балет” театрт алдарт Алисиа Алонсогийн удирдлаган дор ажиллах болсон байна.