Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хот дэлхий дээр олон зүйлээрээ нэгдүгээрт бичигдэнэ. Өнөөдөр тэнд дэлхийн хамгийн өндөр тэнгэр баганадсан барилга, дэлхийн хамгийн том их дэлгүүр, цорын ганц долоон одтой зочид буудал хүртэл бий.
Бүтээн байгуулалтаараа дэлхийд хамгийн тэргүүнд зогсох болсон Дубай ингээд зогсохыг хүсээгүйн нэг илрэл нь тун удахгүй дэлхийн хамгийн хурдан тээврийн системийг хотод нэвтрүүлэх юм.
Элон Маскын санаачилсан соронзон хоолойгоор сум шиг хурдан давхих Hyperloop технологид суурилсан тээврийн хэрэгслийг Дубай хотод байгуулах ажил аль хэдийнэ эхэлжээ.
Ердөө хэдхэн долоо хоногийн дотор концепц байсан энэ технологийг тэд ирэх таван жилийн хугацаанд нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Дубайн хунтайж Мухаммед Бин Рашид Аль Мактум “Долоон жилийн дотор дэлхийн хамгийн шинэлэг хот болох зорилго” тавьснаас энэ бүхэн эхэлжээ.
Харин Элон Маскын төсөөллийг бодит амьдралд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй компаниудын нэг Hyperloop One өнөөдөр 90 минут явж хүрдэг Дубайгаас Абу Даби хүртэлх замыг ердөө 12 минутад туулдаг болгохоор зорьж байна.
Тэд Дубайн Ирээдүйн сантай хамтран ажиллаж төслийг хэрэгжүүлэх бөгөөд ойрын хугацаанд бүтээн байгуулалтыг эхлүүлэх юм. Төсөл ёсоор энэ тээврийн хэрэгсэл 1100 км/цаг буюу нисэх онгоцноос даруй 200 км/цагаар хурдан байх аж.
Hyperloop One компанийн удирдах албан тушаалтан Коллин Рис “Технологи бидний хувьд том асуудал биш. Нэг талаар зардал ч гэсэн асуудал биш. Гэхдээ бид өнөөдрийн нийтийн тээврийн системүүдээс хол зөрүүтэй үнэ гаргаж болохгүй. Тиймээс төслийн бүтээн байгуулалтыг аль болох хямдаар шийдэж байж Hyperloop тансаг хэрэглээ биш болно. Учир нь Hyperloop ирээдүйн нийтийн тээврийн нэг шийдэл болохоос тансаг хэрэглээ биш юм” гэжээ.
Hyperloop-ийг тэд бүрэн автомат, өөрийгөө жолооддог байхаа төсөөлж байгаа бөгөөд 2020 оны Дэлхийн үзэсгэлэн худалдааны үеэр Дубай хот дотор үйлчлэх эхний ээлжийн системийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн аж.
Түүнчлэн Дубайн Ирээдүйн сан 2030 он гэхэд хотын дөрвөн тээврийн хэрэгсэл тутмын нэгийг өөрийгөө жолооддог болгохоор төлөвлөж байгаа аж. Бүтээн байгуулалтаараа хэнийг ч урдаа гишгүүлэхээргүй “өндөрт” хүрсэн Дубай ийнхүү дэлхийн анхны хамгийн хурдан тээврийн хэрэгслийг хотдоо нэвтрүүлэх гэж байна.