Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг бууруулах эсэх талаар хэлэлцэв. Тэд бодлогын хүүг нэг пунктээр бууруулан, 14 хувь болгохоор шийдвэрлэжээ.
Наймдугаар сарын 15-ны өдөр Мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг 10.5-15 хувь болгон огцом өсгөсөн. Учир нь сонгуулийн дараа ам.долларын ханш аажмаар өсөж, 2600 төгрөгт хүрсэн юм. Энэ хэрээр төгрөгийн ханш суларсан. Энэ үйл явцыг саармагжуулах, улмаар зогсоох зорилгоор бодлогын хүүг огцом өсгөсөн юм. Ингэснээр валютын ханшийн тогтворгүй байдал гүнзгийрэхээс сэргийлж, гадаад валютын нөөцийг хадгалах, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад үр дүнгээ өгсөн гэж дээрх зөвлөл үзсэн байна.
Мөнгөний бодлогын зөвлөл өнөө өглөө 06.00-15.00 цагийн хооронд хуралджээ.
Инфляци ирэх онд зорилтот түвшнээс бага байж, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт бага байхаар байна. Гадаад худалдааны нөхцөл хүлээж байснаас сайжирч байгаа нь валютын наашлах урсгал, төлбөрийн тэнцэл, төсвийн орлогод эерэгээр нөлөөлнө. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх оны төсвийн тухай хуулиар төсвийн сахилга бат сайжирч, дунд болон урт хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангахад дэвшил гарахаар байна гэж Мөнгөний бодлогын зөвлөлийн дийлэнх гишүүн үзжээ.
Иймд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бодит секторыг идэвхжүүлэх зорилгоор мөнгөний бодлогыг зөөлрүүлэх буюу нэг пунктээр бууруулан, 14 хувь болгох шийдвэр гаргажээ. Гэхдээ энэ шийдвэрийн үр нөлөө, мөнгөний бодлогын цаашдын төлөв гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, төсвийн сахилга бат, гадаад өрийн эргэн төлөлтөөс шууд хамаарахыг онцлов.
Өнөөдөр болсон, Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлын хураангуйг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудсанд байршуулах юм байна.
Мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүдийг танилцуулъя.