МХБХ-ны "Алтан бөмбөг" шагнал гардуулах ёслолын хамгийн оргил мөч 2016 оны шилдэг эрэгтэй тоглогчоор “Хангарьд” клубийн довтлогч О.Мижиддорж тодорлоо.
Түүнд шилдгийн шагналыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболд гардууллаа.
О.Мижиддорж “Хүрхрээ” үндэсний дээд лигийн 2016 оны улиралд нэг ч тоглолт өнжилгүй 18 тоглолтод оролцож 29 гоол оруулан дээд лигийн шилдэг ДОВТЛОГЧ болсон.
“Хангарьд” клубийн хамтаар “Хүрхрээ” үндэсний дээд лигийн мөнгөн медалийг хүртээд зогсохгүй МХБХ-ны “А” зэрэглэлийн тэмцээнүүдийн нэг болох “Холбооны цом” тэмцээнд түрүүлсэн.
Өдгөө 20 настай шилдэг довтлогч О.Мижиддорж өнгөрсөн сард Малайз болсон “AFC Solidarity cup 2016" тэмцээнд шигшээ багийн хамтаар оролцож, хоёр тоглолтод оролцсон юм.
О.Мижиддорж: Өмнөө том зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтандаа маш их анхаарсан
"Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ улирлын турш бэлтгэл сургуулилт сайтай маш өндөр формтой тоглосон. Үүнийхээ үр дүнд "Алтан бөмбөг"-т нэр дэвшсэн болов уу. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй "Алтан бөмбөг" ёслолын шилдэг гуравт үлдсэнээ мэдээд маш их баярлалаа.
"Бэлгэдлийн 11"-т шалгарсандаа баяртай байна. "Хүрхрээ" дээд лигийн тоглолтод баг хамт олныхоо хүчээр 29 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлсэн болохоор сэтгэл хангалуун байна. Өмнөө том зорилго тавьж түүн хүрэхийн тулд бэлтгэл сургуулилтандаа маш их анхаарсан. "Хангарьд" багийн хамт олон, багш дасгалжуулагч, ар гэрийнхэндээ маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Шилдэг тоглогч болсон О.Мижиддоржид баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье.