Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн хамтарсан зөвлөлдөх уулзалтыг дөрвөн жилийн дараа дахин зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалтыг манай улс 1992 онд Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар анх зохион байгуулснаас хойш жил бүр Засгийн газар болон олон улсын түнш байгууллагын төлөөллүүд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар санал солилцдог байсныг Сангийн дэд сайд сануулсан юм.
ӨӨДРӨГ ТӨСӨӨЛӨЛ БА ХӨГЖЛИЙН ТҮНШҮҮД
Энэ жилийн зөвлөлдөх уулзалтад 21 орны Элчин сайд, олон улсын банк санхүүгийн байгууллагын 19 төлөөлөгч, төр засгийн өндөр албан тушаалтнууд оролцлоо. Засгийн газрын зүгээс өнөөгийн нөхцөл байдлыг хөгжлийн түншүүдтэй танилцуулахаас гадна урт хугацааны бодлого, төлөвлөгөөг танилуулж байв. Ерөнхий сайд болон Сангийн сайд нарын хийж буй мэдээллээр өнөөгийн эдийн засгийн хүндрэлийг даван туулж, нийгэм эдийн засгийн урт хугацааны бодлого тогтвортой байх нөхцөл үүссэн учраас Монгол Улсад хөгжлийн ирээдүй гэгээтэй байна гэдгийг тодотгож байсан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд үе шаттай ажлуудыг хийж эдийн засгийн өсөлтөө сэргээх боломж байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат зөвлөлдөх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ онцоллоо.
Тухайлбал, ирэх онд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжиж, Гацуурт, Тавантолгойн томоохон төслийг эхлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгааг дурдлаа. Мөн энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн төсвийн сахилга батыг хэрхэн сайжруулах талаар мэдээллийг хөгжлийн түншүүдэд өгсөн юм.
Түүний хэлснээр төсвийн алдагдал 2017 онд ДНБ-ий 9.1, 2018 онд ДНБ-ийн 7.5, 2019 онд ДНБ-ий 5.5 хувь болгон үе шаттай бууруулж 2020 он гэхэд төсвийн алдагдалгүй болгохоор төлөвлөсөн байна. Үүнээс гадна Засгийн газар болон хувийн хэвшлийнхэн жилдээ 2-3 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт татаж, жилдээ 20 мянган ажлын байр нэмэгдүүлнэ гэх өөдрөг төсөөллийг хөгжлийн түншүүдэд танилцуулсан юм. Засгийн газрын урт хугацаандаа Монгол Улсын нийгэм, эдийн засаг өөдрөг байх төлөвтэй байгаа гэсэн дүгнэлтэд хөгжлийн түншүүд санал нэгдэж буйгаа илэрхийлж байлаа.
ИНСТИТУЦИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХИЙГ САНУУЛАВ
ОУВС, Дэлхийн банк, НҮБ, Азийн хөгжлийн банк, Европын холбоо, Европын сэргээн босолт хөгжлийн банк, Олон Улсын санхүүгийн корпораци, Швейцарын хамтын ажиллагааны газрын суурин төлөөлөгч зэрэг олон улсын санхүүгийн байгууллагын гол төлөөлөгчид оролцож өөрсдийн байр сууриа илэрхийлж байв.
Энэ үеэр ОУВС-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нэйл Сакер “Монгол Улс эрсдэл даах чадвартай болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг илүү татдаг болох хэрэгтэй. Үүний тулд бодлогын хамгаалалт бий болгох, институцийн шинэчлэл хийх шаардлагтай байна” гэдгийг Засгийн газрын төлөөлөгчдөд анхааруулсан юм.
ОУВС-ГИЙН АЖЛЫН ХЭСЭГ АСУУДЛЫГ ТОДОРХОЙ БОЛГОНО
Үдээс өмнөх хуралдаан завсарласны дараагаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулагчид Монгол Улс богино хугацаанд эдийн засгийн хүндрэлийг хэрхэн даван туулах, санхүүгийн эх үүсвэр татах ямар боломжууд байгаа талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ОУВСгийн хөтөлбөрийн хувьд “Стэнд бай”-ыг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн. Энэ удаа бид 2016 оны аравдугаар сард ОУВС бүх суурь тоог судалсан. Энэ сард эсвэл ирэх сард валютын сангийн Ажлын хэсэг ирж Монгол Улсад ямар чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэх вэ, ямар хэмжээтэй зээл авах вэ гэдэг тодорхой болно” гэлээ.
Энэ үеэр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан захирал Берт Хофман “Монгол Улсын хувьд өнөөгийн эдийн засагт тулгамдаж байгаа асуудал нь өргөн хүрээтэй байна. Харин ОУВС-гийн хөтөлбөрийн хувьд харьцангуй хязгаарлагдмал байх болов уу.
ОУВС-гийн хөтөлбөр нь гол төлөв макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн бодлогыг оновчтой болгох, санхүүгийн салбарын чадавхийг сайжруулах чиглэлд тодорхой нөхцөлүүдийг тавьдаг.
Тиймээс Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт багтсан ямар арга хэмжээ, төслийг ОУВС-гийн зээлээр санхүүжүүлэх вэ гэдгээ тодорхой болгох хэрэгтэй” гэсэн юм. Манай улсын хувьд хөгжлийн гол түнш болох Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай хамтран төслүүд хэрэгжүүлэхээр ярилцаж байгаа аж.
Тодруулбал, олон улсын байгууллагууд хамтран Засгийн газрын хэрэгжүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажиллахаар тохирсон байна. Гэхдээ олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэгээр хүндрэлээс гарах нь хангалттай биш юм. Тиймээс хоёр талт хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тэрээр сануулж байлаа.
Д.Оюунчимэг