Монголын баруун хязгаарт амьдардаг, "13 настай бүргэдчин охин" хэмээн алдаршсан Н.Айшолпаны тухай өгүүлэх “The Eagle Huntress” кино энэ жилийн Sundance кино наадмын онцгой бүтээл байлаа.
Тус киног Отто Белл найруулсан бөгөөд тэрбээр энэ бүтээлээрээ “Producers Guild Awards”-д нэр дэвшсэн бөгөөд цаашлаад Оскарт нэр дэвших магадлал өндөр байна хэмээн New York Times мэдээллээ.
Өдгөө 15 настай Н.Айшолпан охин киногоо сурталчлан олон кино наадмуудад оролцож байна. Түүнийг өнгөрсөн сард “The Eagle Huntress” киноныхоо нээлтэд оролцохоор Нью-Йорк хотод хүрэлцэн ирээд байхад нь New York Times сонин товч ярилцлага авчээ.
-Нью-Йоркод анх удаагаа ирж байна уу. Нью-Йорк чамд ямар санагдаж байна?
-Нью-Йоркт хоёр дахиа харин АНУ-д гурав дахь удаагаа ирж байна. Энэ хот маш олон хүнтэй мөн үзэсгэлэнтэй хот юм.
-Гэрээ санаж байна уу?
-Энд ирээд дөрвөн өдөр л болж байна. Одоохондоо гэрээ санахгүй байгаа ч сэтгэл дотроо үргэлж бодож явдаг. Ах маань миний бүргэдийг харж, халамжилж байгаа. Бүргэдээ л их санаж байна. Түүнтэй холбоотой маш олон дурсамж бий.
-Чи найруулагч Оттотой хэрхэн танилцсан бэ. Тухайн үед чамд өөрийн гэсэн бүргэд байсан уу?
-Гэрэл зурагчин Ашер Свиденский миний зургийг авсан. Дараа нь тэр Оттог манай гэрт дагуулж ирсэн. Яг тэр үед надад өөрийн гэсэн бүргэд байгаагүй. Аавынхаа бүргэдээр хааяа ан хийдэг байсан. Харин кинонд гарч байгаа бүргэд бол миний өөрийнх. Тэр одоо гурван настай. Ахлах сургуулиа төгсөхөд хоёр жил үлдлээ. Сургуулиа төгсөөд гэр бүлээсээ хол өөр хотод сурах болохоор бүргэдээр ан хийхээ орхихоос өөр аргагүй. Иймээс хоёр жилийн дараа би бүргэдээ чөлөөлж, дахиж бүргэдээр ан хийхгүй байхаар шийдсэн. Гэхдээ охин дүүдээ бүргэдээр хэрхэн ан хийхийг зааж өгнө.
-Чи бүргэддээ нэр өгсөн үү?
-Түүнийг Ак Канаттары гэдэг. Энэ нь цагаан далавч гэсэн утгатай. Манайд бүргэддээ болоод бусад ан амьтандаа нэр өгдөг уламжлал байхгүй. Тэгэхээр би бүргэддээ нэр өгсөн анхны хүн байх шүү.
-Танай нутгийнхан киноны тухай мэдэж байгаа юу?
-Тийм ээ тэд надаар маш их бахархаж байгаа. Тэд киног үзэж амжаагүй байгаа ч маш их догдолж, хүлээж байгаа. Өөрийгөө өргөн дэлгэцээр харах маш сонирхолтой, хөгжилтэй санагдсан шүү. Түүнчлэн намайг авч байгааг би мэдээгүй хэсгүүд кинонд орсон байсан.
-Кино үзэж байхад хижээл насны эрэгтэй анчид “Бүргэдийн ан эмэгтэй хүний хийж чадах зүйл биш” хэмээн хэлж байсан. Одоо тэдний бодол өөрчлөгдсөн болов уу?
-Өмнө нь тэд энэ бол охидын хэрэг биш гэдэг байсан. Гэхдээ би эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд эрэгтэй анчинтай өрсөлдөн, Бүргэдчдийн наадамд ялж, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадсаны дараа аавын найз бүргэдийн анчид өөрсдийн туршлагаасаа хуваалцах болсон. Харин одоо тэд намайг бүргэдийн анчин эмэгтэй гэдгээр минь бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөг.
-Таны энэ амжилтыг хараад өөр охид бүргэдийн анх хийгээсэй гэж хүсэж байна уу. Охид бүргэдээр ан хийх хир элбэг болсон бэ?
-Өнгөрсөн жил бүргэдчдийн баярт нэг охин өрсөлдсөн. Тэгвэл энэ жил хоёр охин оролцсон. Тэгэхээр одоо бид дөрвүүлээ болсон гэсэн үг.
-Чи хувьсгал хийж дээ.
-Тиймээ /инээв/.
Эх сурвалж: New York Times