Цахилгаан хөдөлгүүртэй автомашины зах зээлд өрсөлдөгчгүй тоглож буй Tesla тун удахгүй томоохон өрсөлдөгчидтэй болно. Тэдний нэг болох Porsche 2020 он гэхэд тансаг зэрэглэлийн, спорт ангиллын цахилгаан хөдөлгүүртэй машинаа худалдаанд гаргахаар зорьж байна.
Porsche жилд 20 мянган ширхэг Mission E загвар борлуулдаг болохоор төлөвлөж байгаа тухай Германы “Automobilwoche” сайтад бичжээ. Харин энэ ажлыг гүйцэтгэхийн тулд компани 1400 гаруй ажлын байр шинээр бий болгох тухай Рейтерс агентлаг мэдээлсэн юм.
2015 оны есдүгээр сард Франкфуртын авто үзэсгэлэнд анх танилцуулсан энэхүү концепц загвар 80 хувийн цэнэгээр 400 гаруй километр зам туулахаас гадна олон технологийн дэвшлийг өөртөө агуулжээ.
Хэдийгээр компани албан ёсоор ямар дэвшил агуулах талаар хангалттай мэдээлэл өгөөгүй хэдий ч зарим нэг зүйлсийг таамаглаж болно.