Малайзын Куала Лампур хотод Азийн Dota2 болон CS:GO-ийн шилдгүүд цугларсан ROG Masters тэмцээний шигшээ тоглолт өнөөдөр болж өндөрлөлөө.
CS:GO төрөлд Монголын TheMongolz.CS болон Сингапурын DreamScape багууд тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр аваргын төлөө тоглохоор шалгарсан юм. Өмнө нь TheMongolz.CS болон DreamScape багууд албан ёсны тэмцээнд хоёр удаа таарч байсан ба хоёуланд нь TheMongolz.CS 2:1 харьцаатай ялж байсан.
TheMongolz.CS Nuke, DreamScape Dust2-ыг бандаж Cache, Mirage, Cobblestone, Overpass, Train зэрэг мапууд дээр түрүүлж 3 хожсон нь ялах байдлаар тоглолт өрнөв.
Cache дээр TheMongolz.CS T талаас гар бууны тойргоо авч улмаар эрчээ хадгалсаар онооны харьцааг 8:1 болгоод байсан ч DreamScape баг тоглолтын эрчийг эргүүлж хоёр дарааллан ялж чадсан юм. Тоглолтын харьцаа 8:3 болж DreamScape баг мөнгөний давуу талтай болоод байхад гурвын эсрэг ганцаараа үлдсэн Бат-энхийн “Kabal” Батбаяр гайхамшигтай тоглолт үзүүлж тойрогт ялснаар тоглолтын эрчийг TheMongolz.CS талд буцааж улмаар Монголчууд эрчээ алдалгүйгээр 16:4 харьцаатайгаар Сингапурчуудыг илт илүүрхэж ялав.
Mirage дээр TheMongolz.CS CT талаас эхэлсэн ба DreamScape баг гар бууны тойрогт ялж тоглолт харьцангуй өрсөлдөөнтэй өрнөсөөр 8:7 онооны харьцаатай эхний хагас Сингапурчуудын манлайллаар өндөрлөсөн юм. T талаас Монголчууд тоглолтын төгсгөлийг сайн хийж DreamScape багийг өөрсдийнх нь сонгосон газрын зураг дээр 16:12 харьцаатай ялснаар тэд аваргын цомыг хүртэхэд нэг алхам үлдсэн юм.
Cobblestone дээр TheMongolz.CS T талаас эхэлж тоглолт ойролцоо өрнөсөөр эхний хагас 9:6 Сингапурчуудын манлайллаар дууссан юм. Хоёр дахь хагас мөн маш өрсөлдөөнтэй өрнөж тоглолтын харьцаа 13:13 болоод байв. TheMongolz.CS тоглолтын төгсгөлийг тайван итгэлтэйгээр хийж сүүлийн 3 тойргийг дарааллаж авснаар тэмцээнд нэг ч ялагдалгүйгээр түрүүллээ.
TheMongolz.CS ийнхүү Азийн шилдэг гэдгээ дахин баталлаа. Тэд 24 мянган ам.долларын эзэд боллоо.