Монголбанкнаас зарласан ам.долларын албан ханш 2452 төгрөг байна. Харин валют арилжааны цэгүүдэд 2560, банкууд 2485 төгрөгөөр худалдаалж байна.
Томоохон арилжааны банкууд ам.доллар худалдсангүй. Арилжаа валют арилжааны жижиг цэгүүдэд л болж байгаа юм.
Төв банк нөөцийнхөө байх ёстой хамгийн доод түвшинд тулжээ.
ЯАГААД ОГЦОМ ӨСӨВ?
Мягмар, пүрэв гарагуудад Монголбанк валютын дуудлага худалдаа тогтмол зохион байгуулдаг. Энэ өдрүүдэд валют арилжааны цэгүүд Монгол банканд болсон арилжааны мэдээг чихээ сортойлгон ажиглаж, мэдээг цахим хуудсанд байршуулсны дараа өөрсдийн үнийг тогтоодог жишиг тогтсон. Тэгвэл пүрэв гарагийн спот арилжаагаар банкууд
- 2425.00-2481.55 төгрөгийн ханшаар 71.2 сая ам.доллар,
- 356.50-362.61 төгрөгийн ханшаар 123.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн.
Своп, форвард арилжаагаар банкууд 4 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй. Тодруулбал Монголбанк дуудлага худалдаанд оролцсонгүй. Энэ нь төв банк нөөцийнхөө байх ёстой хамгийн доод түвшинд тулж ирснийг харуулна.
Өнгөрсөн зун ханш өсөхөд иргэдийн өснө гэдэг сөрөг хүлээлт, ХХБ-ны 400 сая ам.долларын гадаад төлбөр голлон нөлөөлсөн гэж тайлбарлаад өнгөрсөн. Өнгөрсөн сарын 21-нд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан интервенци хийж, валютын ханшийг зүй бус түвшинд барих бодлогоос татгалзана гэдгээ УИХ-ын гишүүдэд мэдэгдсэн юм. Энэ нь ам.доллар өснө гэсэн дохио байлаа.
Монголбанк ханшийг хүчээр барихгүй, зах зээлийн хууль нь буюу эрэлт нийлүүлэлт зохицуулах ёстой гэж шийдвэрлэв. Сүүлийн нэг сарын туршид Монгол банк доллар нийлүүлээгүй. Гэвч экспорт өсөөгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй, гаднаас зээл, тусламж аваагүй тул долларын орох урсгал биднээс хол хэвээр. Иймд ам.долларын үнэ өссөөр байна.
Монголбанк гэдэг үгийг хэд хэдэн удаа давтсан тул иргэд ханш хазааргүй болсонд Төв банкийг буруутгаж болохгүй.
Гэхдээ Монголбанк гэдэг үгийг хэд хэдэн удаа давтсан тул иргэд ханшийн хазааргүй болсонд Төв банкийг буруутгаж болохгүй. Ноён доллар гэж өргөмжлөх болсон энэ валютыг олж ирэх үүрэг нь Засгийн газарт ногдоно.
Засгйин газрын хуралдаанаар Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг гадаадын Элчин сайдын яамд визийн хураамжаа Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр авахыг үүрэгдэв. Мөн арилжааны банкуудыг Монгол банкны зарласан ханшаас өндөр үнээр валют арилжиж байгаад зохицуулалт хийж болох эсэхийг судлах, валютын хадгаламж, валютын зээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж, Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг өсгөх ямар боломж байгааг судалж, шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулахыг Сангийн сайдад үүрэг болголоо.
Гэвч гүйцэтгэх засаглал удаан байна. Тэд өдөрт л 100 төгрөгөөр өссөн ханштай уралдаад, хоцорчихлоо. Нөгөөтэйгүүр авч байгаа арга хэмжээ нь бидэнд хэрэгтэй ам.долларын эрэлтийн бүтэн байтугай хагасыг нь хангах хэмжээнд хүрэхгүй.
Иймд Засгийн газар илүү өргөн цар хүрээтэй, шийдэмгий алхам хийх цаг боллоо. Ирэх оны улсын төсвийг баталлаа. Сайд нар УИХ-ын гишүүдэд байцаагдан суух үүргээс мултрав. Иймд ажилдаа яаравчлан орж, ОУВС-гийн удирдлагууд, БНХАУ-ын эрх баригчидтай хийх яриа хэлэлцээгээ хурдавчлах шаардлагатай.
Гүйцэтгэх засаглалынхан зөв шийдвэрээ хурдан гаргахгүй байгаагийн сацуу ахмадуудад жилд хоёр удаа хишиг олгоно гэх мэт буруу замаар будаа тээв. 70-аас дээш насныханд олгох байсан халамжийг 65-аас дээш насныхан болгон, хамрах хүрээг нь өргөтгөлөө. Ахмадаа тэтгэх нь зөв ч цаг хугацааны хувьд буруу шийдвэр. Мөн бэлэн мөнгө олгох нь эзэндээ хүрсэн ээл мөн эсэх нь эргэлзээтэй.
Өндөр настнуудын гарт очих энэ хишиг юу болж хувирах вэ?
УИХ дахь МАН-ын 65 гишүүн ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бодсоноос өнөөдөр хоолойд тулсан ханшийн өсөлтийг тооцоолсонгүй.
Хамгийн түрүүнд Цагаан сарын бэлэг, ууц, боов, чихэр жимсэнд л зарцуулна. Эдгээрийн дийлэнх нь импортын бараа. Өнөө хэдэн төгрөг эргээд л юан, доллар, рубль болоод Монголоос гадагшилна. УИХ дахь МАН-ын 65 гишүүн ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бодсоноос өнөөдөр хоолойд тулсан ханшийн өсөлтийг тооцоолсонгүй.
ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн УИХ-ын байнгын хорооны хуралдаанд ашгүй дээ гэмээр үг хэлэв. Тэрээр Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийн дийлэнхийг чацаргана тариалахад зарцуулна гэсэн юм. Тайвань, Япон гэх мэт өндөр хөгжилтэй орнууд манай чацарганыг их сонирхдог. Нэгэнт худалдан авагчид нь бий тул экспорт өсгөх төсөлд л өнөө хэдхэн төгрөгөө зарцуулах нь зөв. Өөрөөр хэлбэл эдийн засаг хүндэрсэн өнөө үед улс, орон нутгийн төсвийн төгрөг бүр 2, 3 бүр 4 төгрөг болж өсөх учиртай. Яг одоо л бидэнд Итгэлт баян шиг тооцоотой, сүйхээтэй төрийн түшээд хэрэгтэй байна.
Энд ханшийн өсөлт хэмээх эдийн засгийн асуудлыг хөндөж байгаа тул улс төр хийн, өмнөх, одоогийн эр баригчдыг буруутгах нь илүүц. Гэвч хөндөхөөс аргагүй бас нэг асуудал бол өмнөх засгийнхны зах зээлд нийлүүлсэн 7 их наяд төгрөг.
Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд, ипотекийн зээл, сайн хөтөлбөрүүдэд 7 их наяд төгрөг зарцуулсан. Үүнийг мөнгө нийлүүлэх уламжлалт бус арга гэдэг. Зарим хөтөлбөрийнх нь үр дүнг тухайн үедээ хүртсэн.
Гэвч энэ мөнгө одоо ч эргэлтэд орсон хэвээр байгаа тул ханшийн өсөлтөд тодорхой хувиар нөлөөлж байна. 2012 оноос эхэлсэн мөнгө нийлүүлэх үйл явцтай зэрэгцээд Монгол банк төдий хэмжээний ам.долларыг интервенци хийхэд зарцуулжээ. Эрвээхийн далавч гэж болох графикаас (дээрх зургийн зүүн талд) тод харж болно. Монголбанк төгрөг хэвлэх бүрийд гадаад валютын албан нөөц тэр хэмжээгээр буурдаг онол ийн батлагдлаа.
Энэ удаагийн ханшийн өсөлтийн бас нэг онцлог нь юан, вон зэрэг бусад гадаад валютын өсөлттэй давхцаж байгаа явдал. Монгол төгрөг гадны мөнгөн тэмдэгтүүдийн шахаад тал талаасаа орчихоод байна.