gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

З.Өнөрзаяа: Чихрийн шижинтэй бол зүрх, бөөрөө давхар хянуулж байх хэрэгтэй

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2016-11-13
0
Twitter logo

Манай улсад 2015 оны байдлаар 80 гаруй мянган хүн чихрийн шижин өвчнөөр өвчилсөн гэсэн судалгаа байдаг. Гэвч оношлогдоогүй хүмүүс үүнээс ч их байх магадлалтай талаар мэргэжилтнүүд ярьдаг.

Сүүлийн жилүүдэд чихрийн шижин өвчнөөр өвчилж буй хүмүүсийн тоо өсөж, чимээгүй тахлын хэмжээнд очоод байна. Дэлхий дээр жил бүр энэ өвчнөөр долоон сая хүн шинээр оношлогдож, 3.8 сая хүн энэ өвчнөөр хорвоог орхидог аж.

Орчин үеийн амьдралын хэмнэлээс үүдэн таргалалт ихэсч байгаа нь чихрийн шижин өвчний нэг шалтгаан болж байгаа юм. Гэвч энэ өвчний талаар, хүндэрвэл ямар аюултай талаар төдийлэн мэдээлэлгүй байдаг нь анхаарахгүй орхих шалтгаан болдог.

Тиймээс чихрийн шижин өвчин гэж ямар өвчин байдаг, урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх ёстой талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн их эмч, АУ-ны докторант З.Өнөрзаяатай ярилцлаа.

-Та эхлээд уншигчдад маань чихрийн шижин гэж ямар өвчин болох талаар мэдээллийг өгөхгүй юу?
-Чихрийн шижин гэдэг нь цусан дахь сахар (глюкоз) хэвийн хэмжээнээсээ ихэсдэг архаг эмгэг юм. Сүүлийн жилүүдэд дэлхийд төдийгүй манай улсад чихрийн шижингийн тархалт эрс нэмэгдэж байна. Илчлэг өндөртэй, сахарын агууламж ихтэй хоол хүнсний хэрэглээ, суугаа амьдралын хэв маяг давамгайлах болсноор таргалалт нэмэгдэж байна. Энэ нь чихрийн шижингийн тархалт хурдацтай нэмэгдэх гол хүчин зүйл болж байна.

-Чихрийн шижингийн үед ямар хүндрэлүүд тохиолддог юм бол. Хүмүүс хүндрэлийн талаарх мэдээлэл багатай байдаг.
-Энэ өвчний архаг хүндрэлүүд нь өвчилсөн хугацаа, цусан дахь сахарын хэмжээнээс хамааралтай байдаг. Чихрийн шижинтэй хүмүүс эрүүл хүнтэй харьцуулахад зүрхний шигдээс, тархинд цус харвах, доод мөчдийн судасны бөглөрөлт өвчин үүсэх эрсдэл дөрөв дахин өндөр. Нас баралтын 60-80 хувь нь эдгээр хүндрэлүүдтэй холбоотой байдаг. Мөн бөөрний архаг дутагдал, нүдний хүндрэл зонхилон тохиолддог. Иймд чихрийн шижинтэй өвчтөнүүд жил бүр  зүрх, бөөрний үйл ажиллагаа, захын судас, нүд зэрэг эрхтнийг жил бүр шалгуулах хэрэгтэй.

Чихрийн шижинг эдгэрэх боломжгүй ч амжилттай хянаж хүндрэлээс бүрэн сэргийлэх боломжтой

-Ямар хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг юм вэ. Тарган бол сахартай байдаг гэдэг. Гэтэл биеийн жин хэвийн ч хэвлийгээр таргалсан бол чихрийн шижингээр өвчилсөн байх тохиолдол бий талаар ч ярьж байна?
-Тэгэлгүй яах вэ. Чихрийн шижинтэй хүмүүсийн 80 хувь нь тарган байдаг. Ялангуяа төвийн таргалалт буюу гэдэс бүсэлхий хэсгийн таргалалт нь чихрийн шижингийн эрсдэл болдог. Мөн өмнө дурдсан илчлэг өндөртэй, сахарын агууламж ихтэй хоол хүнс хэрэглэх, хөдөлгөөний хомсдолтой, архи, тамхи хэрэглэх зэрэг нь чихрийн шижин өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйл болдог. Ийм эрсдэлтэй хүмүүст далд хэлбэрийн чихрийн шижинг илрүүлэх сахарын ачаалалтай сорилыг хийдэг.

-Тэгвэл энэ өвчний үед илрэх шинж тэмдгүүд нь юу байдаг юм бол?
-Манай орны хувьд чихрийн шижин өвчин хожуу шатандаа оношлогдож, хүндрэл илрэх явдал их байна. Мөн чихрийн шижингээр өвчлөгсөд залуужиж байгаа болон жирэмсэн үеийн чихрийн шижин нэмэгдэж байгаа нь заавал анхаарал хандуулах ёстой асуудал болоод байна.

Чихрийн шижин өвчний үед

  • Ам хатах,
  • цангах,
  • бие сульдах,
  • хөлрөх,
  • арьсны идээт үрэвсэл хатиг,
  • нүдний хараа муудах,
  • биед үүссэн шарх удаан эдгэрэх зэрэг анхны шинжүүд илэрдэг. Энэ өвчний далд болон эхэн үедээ шинж тэмдэг илрэхгүйгээр 5-10 жил үргэлжилдэг гэж үздэг.

-Оношлогооны талаар ярихгүй юу. Далд хэлбэрийн чихрийн шижин илрэхгүй уддаг гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ үедээ оношлогдох бүрэн боломжтой юу?
-Чихрийн шижингийн оношийг цусан дахь сахарын хэмжээг үндэслэн тавьдаг. Бусад өвчнүүдтэй харьцуулахад оношлогоо хялбар. Өвчинг эрт оношлох тусам өвчний хүндрэлээс сэргийлж, заавал эм тариа хэрэглэхгүйгээр амьдралын зөв хэвшлээрээ засах боломжтой. Чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх арга, эмчилгээ зэрэг нь маш тодорхой. Тухайлбал, оношлогоонд гэхэд цусан дахь сахар тодорхойлох, глюкозын ачаалалтай сорил хийх, цусан дахь гликозжсон гемоглобиныг хэмжээг тодорхойлох, инсулин ба С-пептидийг тодорхойлох зэрэг оношлуур бий.

-Шинж тэмдэг илэрсний дараа үзүүлэх биш урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн салбарт чухал байдаг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хувь хүн юу хийх ёстой вэ?
-Хамгийн түрүүнд илүүдэл жинтэй болон махлаг хүмүүс нас харгалзалгүй жил бүр цусан дахь сахарын түвшингээ шалгуулж байх хэрэгтэй. Эрүүл хүмүүс ч жилдээ хоёроос доошгүй удаа цусан дахь сахарын хэмжээгээ үзүүлж хянуулах нь зүйтэй. Чихрийн шижингээр өвчлөгсдийн 50 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлогддог. Өвчнийг далд нууц үед нь илрүүлж чадвал эдгэрэх боломжтой байдаг. Зөв хооллолт, идэвхитэй хөдөлгөөн гэх мэтчилэн амьдралын зөв хэв маягт шилжих замаар чихрийн шижингээс сэргийлж чадна. Илүүдэл жинтэй хүмүүс дасгал хөдөлгөөнөөр турж болдогтой адил чихрийн шижингээс дасгал хөдөлгөөнөөр сэргийлж болдог.

-Харин эмчилгээний тухайд ямар байдаг вэ. Бүрэн эмчлэгдэх боломжтой болов уу?
-Чихрийн шижин нь архаг явцтай эмгэг боловч зөв хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөн, шаардлагатай бол эм, инсулины тусламжтайгаар цусны сахараа хэвийн хэмжээнд барих боломжтой. Чихрийн шижинтэй хүмүүс цусан дахь сахарын хэмжээ буурсан буураагүйгээс үл хамааран эм инсулинээ нэг тунгаараа олон жил хэрэглэдэг нь буруу юм. Харин цусан дахь сахарын хэмжээ, тухайн өдрийн хөдөлгөөн, хооллолт зэргээс хамаарч эм инсулиний тунг өөрөө тохируулан нэмэх ба хасах байдлаар зохицуулж сурах хэрэгтэй.

Таргалалтаас болж үүсдэг чихрийн шижингээс сэргийлэх арга нь зөвхөн амьдралын зөв хэв маяг буюу зөв хооллолт ба идэвхтэй хөдөлгөөн

Дотоод шүүрлийн эмчийн хяналтад цусан дахь сахарын сүүлийн гурван сарын дундаж хэмжээг улирал бүр хянуулж, цаашдын эмчилгээний талаар  зөвлөгөө авах хэрэгтэй. Чихрийн шижинг эдгэрэх боломжгүй ч амжилттай хянаж хүндрэлээс бүрэн сэргийлэх боломжтой гэж үздэг.

Чихрийн шижингийн шинжилгээ, эмчилгээ хоёр уялдаатай явагдах ёстой. Энэ нь зөв эмчилгээ хийх, хүндрэлээс сэргийлэх, цусан дахь сахарыг хэвийн хэмжээнд барих, чихрийн шижингийн хяналтыг амжилттай явуулах нөхцөл болдог.  Нойр булчирхайнаас ялгардаг инсулин ялгаралтыг тодорхойлохгүйгээр таамгаар инсулин эмчилгээнд орсон хүмүүс их байна. Мөн инсулин ялгаралтын хэмжээ буурсан хэдий ч эмийн эмчилгээтэй хүмүүс их ирдэг. Манай эмнэлэгт нойр булчирхайнаас ялгарах инсулин болон нөөцийг тодорхойлох шинжилгээ хийгддэг ба шинжилгээг үндэслэн эм инсулины эмчилгээний тунг зохицуулдаг. 

-Энэ өвчнөөр өвчилбөл насан туршдаа эм уух ёстой болдог гэж ярьдаг. Хөдөлгөөн хоолны дэглэмээс гадна заавал эм уудаг юм уу?
-Хоолны дэглэм ба хөдөлгөөнөөр цусан дахь сахарын хэмжээг хэвийн хэмжээнд тогтвортой барьж чадахгүй  үед сахар бууруулах эмийн бэлдмэлийг насан туршдаа уух хэрэгтэй болдог. Хэрвээ чихрийн шижинтэй хүмүүс зөв хооллолт, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийж, илүүдэл жингээ бууруулж чадвал эмгүйгээр цусны сахараа хэвийн хэмжээнд барих боломжтой. Таргалалтаас болж үүсдэг чихрийн шижингээс сэргийлэх арга нь зөвхөн амьдралын зөв хэв маяг буюу зөв хооллолт ба идэвхтэй хөдөлгөөн.

Жирэмсний чихрийн шижингээс шалтгаалж ураг зулбах, амьгүй болох, дутуу төрөх, хүүхэд чихрийн шижингээр өвдөх хүндрэлүүд гардаг

-Таныг жирэмсний бодисын солилцооны эмгэгээр дагнан судалгаа хийж байгаа гэсэн энэ талаараа ярихгүй юу?
-Сүүлийн таван жилд жирэмсэн үеийн бодисын солилцооны өөрчлөлтүүдийн талаар судалгааг хийж байна. Жирэмсэн үеийн чихрийн шижингийн болон бамбай булчирхайн эмгэгийн оношлогоо эмчилгээ хяналтыг өөрийн эмнэлгийг түшиглэн явуулж байна.

Жирэмсний чихрийн шижин гэдэг нь эрүүл жирэмсэн эмэгтэй жирэмсний дааврын нөлөөгөөр анх удаа нүүрс-усны солилцоо хямарч, цусан дахь сахарын хэмжээ ихсэхийг хэлнэ. 

Жирэмсэн үеийн чихрийн шижин нь нийт жирэмсэн эмэгтэйчүүдийн дотор 5-12 хувь тохиолддог гэсэн мэдээлэл байгаа боловч жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.  Үүнд, жирэмслэхээс өмнөх таргалалт, хожуу насандаа жирэмслэх, жирэмсэн үедээ биеийн жингээ их нэмэх, өмнөх төрөлтөд 4 кг-с дээш жинтэй хүүхэд төрүүлж байсан зэрэг нь нөлөөлдөг.  Жирэмсний чихрийн шижингээс шалтгаалж ураг зулбах, амьгүй болох, дутуу төрөх, эхэд жирэмсний хордлого хүнд хэлбэрээр явагдах, ксеров хагалгаагаар төрөх,  хүүхэд чихрийн шижингээр өвдөх хүндрэлүүд гардаг.

Иймд сүүлийн жилүүдэд жирэмсний чихрийн шижин өвчний тархалт, оношлогоо, эмчилгээнд дэлхий нийтээр анхаарлаа хандуулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын удирдамжаар бүх жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсний хугацаанд хоёроос доошгүй удаа цусан дахь сахарын хэмжээг тодорхойлуулах, 24-28 долоо хоногтойдоо сахарын ачаалалтай сорил хийлгэхийг зөвлөсөн байдаг. Манай эмнэлэгт жирэмсэн үеийн дотоод шүүрлийн эмгэгүүдийг оношлох, эмчлэх, хянах бүрэн боломжтой юм.

-Тун удахгүй энэ өвчнөөс сэргийлэх, анхаарлаа хандуулах “Чихрийн шижинтэй тэмцэх өдөр” тохионо. Танай эмнэлэг жил бүр өдөрлөг зохион байгуулдаг. Өдөрлөгт ирсэн хүмүүст ямар мэдээлэл өгөх вэ?
-Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Дэлхийн нийтээр чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэдэг. Чихрийн шижин өвчтэй олон олон хүний амийг аварсан инсулин нэртэй эмийг анхлан нээсэн Фредерик Бантингийн төрсөн өдрийг ийнхүү аюулт өвчний эсрэг тэмцэх өдөр болгон тэмдэглэх болсон.

Энэ өдрийг тохиолдуулан манай эмнэлэг жил бүр “Чихрийн шижингийн эсрэг нэгдэцгээе” өдөрлөгийг зохион байгуулж ирсэн. Энэ өдрөөр чихрийн шижингийн үнэгүй үзлэг, оношлогоо хийнэ. Мөн чихрийн шижинтэй хүмүүст зориулсан хоол зүйчийн зөвлөгөөг ирсэн хүмүүст хүргэнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан