Шинэ Засгийн газар бүрэлдсэн даруйд эдийн засгийн хүндрэлийг даван туулах цогц төлөвлөгөө боловсруулах үүргийг УИХ оноосон. Удтал хүлээлгэсний дараа энэ баримт бичгийг УИХ-д өргөн барилаа.
“Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр”-ийн төслийн танилцуулгыг хүргэж байна.
Монгол Улс 2013, 2014 онд нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээгээр дэлхийн банкны дундаж-дээгүүр орлоготой орны ангилалд дэвшин орсон. Гэвч 2015 онд эдийн засгийн өсөлт саарсан, төгрөгийн ханш суларсантай холбоотойгоор нэг шат уруудаж, дундаж-доогуур орлоготой орны ангилалд буцаж шилжин орлоо.

Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулна.
Эдийн засгийн өсөлт саарч, төгрөгийн ханш суларсан нь манай улсын голлох экспортын бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ буурсан, мөн 2011 онд 4.7 тэрбум ам.долларт хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт тасралтгүй буурсантай холбоотой.
Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнэ, бонд, зээлийн эх үүсвэрээр орлогын мөчлөг дагасан, эмзэг бүтэцтэй болсон байгаагаас цаашид учирч болох эрсдэлийг даах хуримтлал байхгүй, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар сул, импортын хэрэглээг дэмжсэн эдийн засагтай, мөчлөг дагасан төсвийн тэлэлттэй, нийгмийн хавтгайрсан халамжтай, экспорт нь уул уурхайн салбараас 90 орчим хувийн хамааралтай болсон.
Үүний уршгаар сүүлийн жилүүдэд макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүд алдагдаж, эдийн засгийн бодит өсөлт саарлаа. Тодруулбал, эдийн засгийн өсөлт 2011 онд 17.3 хувьд хүрч байсан боловч сүүлийн 5 жилд тасралтгүй буурсаар 2016 оны эхний хагас жилийн байдлаар 1.4 хувь болов.
Энэ нь ажилгүйдлийн түвшин өндөр байх, хүн амын амьжиргааны түвшин буурах, ядуурлын хэмжээ нэмэгдэх, ДНБ-д эзлэх өр өсөх зэрэгт нөлөөлж байна. Түүнчлэн, ажилгүй иргэдийн тоо 2016 оны хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 36 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 10.4 хувьд хүрсэн нь эдийн засаг дахь нийт эрэлт хумигдах, банкны зээлийн чанар муудах үндсэн шалтгаан болж байна.
Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2016 оны эцэст төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөг болохоор байгаа нь ДНБ-ий 18 хувьд хүрч, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд анх заасан хязгаарыг давахаар, ирэх жилүүдэд Засгийн газрын өрийг нэмэгдүүлэхээр байна.
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2013-2015 онд байнга алдагдалтай гарсан. 2016 оны наймдугаар сарын байдлаар гадаад валютын нийт албан нөөц 1.3 тэрбум ам.долларт хүрч буурлаа.
Ийнхүү төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцэл хос алдагдалтай байгаа нь макро эдийн засгийн суурь тэнцвэрүүдийг яаралтай сайжруулахгүй тохиолдолд эдийн засгийн нөхцөл байдал улам хүндрэх, хямрал цаашид гүнзгийрэхийг анхааруулж байна.
Түүнчлэн, гадаад валютын улсын нөөц хангалтгүй, гадаад төлбөрийн чадвар сул байгаа энэ үед дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ доогуур, гадаад зах зээл дэх эрэлт бага хэвээр үргэлжилбэл олон улсын зах зээлд Засгийн газрын гаргасан үнэт цаасны үндсэн төлбөрийг ирэх онуудад төлөхөд хүндрэл үүсч болзошгүй юм.
Иймд эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийн төслийг боловсрууллаа. Хөтөлбөр нь
1) Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх,
2) Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй. Энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ИМПОРТЫН СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ БУУРУУЛНА
1/ Монгол Улсын 2017 оны төсвийн алдагдлыг өмнөх оныхоос бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг түвшинд хүргэх, активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлж, банкны системийн чанаргүй зээлийг бууруулах зэрэг макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх,
2/ Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах хууль, эрх зүйн орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчид урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулах зэрэг гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх,

Газрын тос боловсруулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлнэ.
3/ Хөрш орнуудтай хийх худалдааг өргөжүүлж, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, казиногийн үйл ажиллагаа эрхлэх эрхзүйн орчныг бүрдүүлэх, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, импортын сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах, мах, махан бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барих, арьс ширийг эко-технологиор иж бүрэн, гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зэрэг уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавихад чиглэсэн арга хэмжээ хэрэгжүүлэх,
4/ Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт туссан төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын үйлдвэрлэлийг дэмжих дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг эрчимжүүлэх, газрын тос боловсруулах, зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх, нүүрс угаах, гүн боловсруулах, нүүрсний нийлэг хий гаргах үйлдвэр байгуулахыг бодлогоор дэмжих зэрэг бодит салбарын өсөлтийг дэмжихэд чиглэсэн томоохон төслүүдийг эхлүүлэх арга хэмжээ хэрэгжүүлэх,
5/ Төсвийн сахилга батыг сайжруулах, төв банкны засаглалыг сайжруулах зэрэг эдийн засгийн өсөлтийг дэмжих хариуцлагатай засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн хууль эрхзүйн орчныг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
ЭНЭ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛСНЭЭР
1) төсвийн тэнцлийг сайжруулж, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах замаар макро эдийн засгийг тогтворжуулах,
2) гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, бодлогын хэрэгжилтийн үр дүнд итгэх итгэлийг сэргээх,
3) Засгийн газрын авсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулах,
4) дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх,
5) дунд хугацаанд уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх үндэс суурийг тавих боломжтой.

Зээлээ урт хугацаатай, бага хүүтэй зээлээр солих замаар зээлийн зардлыг бууруулна.
Мөн макро эдийн засгийг тогтворжуулах эхний стратегийн хүрээнд төсвийн болон мөнгөний бодлогыг оновчтой хослуулан хэрэгжүүлж, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх замаар гадаад, дотоод макро тэнцвэрт байдлыг сайжруулж, тогтворжуулах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж 2017 онд 3 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлж, бодит салбарын өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг эхлүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн зардал буурч, экспортын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар нэмэгдэж, эдийн засгийн бүтэц сайжрах, эдийн засгийн цар хүрээ өргөжих боломж бүрдэнэ. Эдийн засгийн бодит өсөлт
- 2018 онд 5.1 хувь,
- 2019 онд 7.1 хувьд хүрч өсөхөөр байна.
Мөн боловсруулах салбар 2017-2019 онд дунджаар 6.3 хувиар, 2019 оноос эхлэн 10 гаруй хувиар өсөх боломж бүрдэхээр байна. Төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр дунд хугацаанд буюу 2017-2019 онд жилд дунджаар 20 орчим мянган ажлын байр шинээр бий болж, ажилгүйдлийн түвшин 2019 оны эцэс гэхэд 8хувиас ихгүй болж буурна.
Уул уурхай, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэхээр тусгасан томоохон төсөл хөтөлбөрүүдийн нөлөөгөөр экспорт нэмэгдэж. 2019 онд 5.4 тэрбум ам.долларт хүрэх, бүтээн байгуулалтын хэрэгцээг дагаж импорт 2019 онд 5.5 тэрбум ам.доллар болох, гадаад худалдааны нийт бараа эргэлт 10.9 тэрбум ам.долларт хүрч өсөхөөр байна.
Монгол Улсад орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт жилд 2-3 тэрбум ам.долларт хүрэх, улмаар хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг нэмэгдэж, урсгал дансны алдагдлыг нөхөх, төлбөрийн тэнцлийн дарамт буурч, дунд хугацаанд ашигтай гарах, түүнчлэн валютын ханшид эерэгээр нөлөөлөх боломж бүрдэх зэрэг эерэг үр дүн гарахаар байна.

tsogts plan gene shuu. heregjihgui myanguujingiin l neg ulger ni bna. zugeer dee socialistuud engej suraagui bish.