Нэгэн үеийн зохиолын дуучдынхаа гоцлол нь болж олонд хүндлэгдэж явсан дуучин Бямбажав он нэгт нөхөддөө ёстой л жаргах замын садаа болж ирсэн гэдэг. Нийтийн дууг сонсдог хэсэг нь Бямбажавыг л сонсч бусдыг нь тоохгүй байгаа мэт санагдсанаас нэр бүхий зарим дуучид ийн үглэж суусан нь учиртай аж. Удалгүй Бямбажав ч хүртсэн жаахан нэр хүндэндээ дэвж бор дарс хүртсээр бусад дуучидынхаа нэрийг дахин үгүй хийж баастсан аж. Түүний ухамсаргүй дээрхи үйлдлээс болж зохиолын дууны рейтинг унаснаас хойш нэгэн үе таслагдаж эстрад урлаг орж ирсэн аж. Харин үүнийг залгуулаад Жавхлан Баясгалан тэргүүтэй зохиолын дуучидын шинэ цагийн төлөөлөгчид гарснаар Бямбажавын үеийн дуучид дарагдсан хэвээр сураг тасрахад хүрэв. Харин сүүлийн үед цагтаа нийтийн дууны ханхүү гэгдэж явсан Бямбажав бор дарснаас эрс татгалзаж ажил амьдралдаа санаа тавих болсон тухай ярьж байсан юм. Түүний энэхүү том алхамд багш Чулуунхүү нь их үүрэг гүйцэтгэсэн бөгөөд шавийгаа архинд оруулсан гэх хар хэл амнаас гарахыг хүссэн хүн байдаг аж. Багшынхаа сургасныг амьдралд хэрэгжүүлж өнгөрсөн бүхнээ нөхөхөөр зориг шулуудсан Бямбажав шинэ цагийн залуустай мөр зэрэгцэн өрсөлдөж чанар муутай нэгнийх нь жаргах цагийн садаа болох цаг тун удахгүй ирэх аж.
“Хурд”-ын Цогоо Их хуралдайн шар айрагны хүү болов
Монголын амьд хөгжимтэй цөөн
хамтлагуудын сор болсон "Хурд", "Харанга" хамтлагууд сураг
тасраад багагүй хугацаа өнгөрлөө. Харанга хамтлагийн хувьд гоцлол дуучин
Лхагваа нь хар тамхи хэрэглэсэн борлуулсан хэргээр долоон жилийн ял авч аавын
хаалгыг татсан тул түүний авьяасыг хайрлаж хамтлагынхаа ирээдүйг өрөвдсөн нөхөд
нь төрийн дээд байгууллагуудад өргөдөл гомдол бариад тун завгүй. Харин тэднийг
эзгүй хойгуур амьд хөгжимгүй цангасан фенүүдээ ундаалах ёстой хурд хамтлагийн
гишүүд бүгд усанд хаясан чулуу мэт сураг тасарчихав. Бодвол нэгэн үеийн Монголын
урлагт амьд хөгжмийн урсгалыг оруулж хамтдаа мөр зэрэгцэн фенүүдээ уярааж явсан
ховор заяах авьяастай нөхөр нь хэцүү нэртийн хаалга татсанд харуусан сэтгэл гундуу
яваа биз. Ямартаа ч хурд хамтлагийн дуучин Цогоо их хуралдай шар айрагны газарт
байнгийн үйлчлүүлэгч нь болж ганцаар сууж шар айраг шимэн бодлогширон байх олонтаа
таарах болсон гэнэ.
Орон нутгаар тоглолтоо хийж явсан хип хопчид хоёр хүний
амь аварчээ
Шинэ үеийн төлөөлөл болсон залуусынг
сонсох дуртай дуучин Бобо Татар тэргүүтэй хип хопчид хөдөө орон нутгуудаар
аялан тоглолт хийхээр баруун аймгуудыг зорьсон тухай бид өмнө мэдээлж байсан.
Харин тэд баруун аймгуудад аялан тоглолтоо амжилттай хийгээд нийслэл хотдоо
ирсэн байгаа төдийгүй нийслэлчүүддээ зориулж нүсэр тоглолт хийхээр төлөвлөөд
байгаа аж. Хөдөө орон нутгаар хийсэн тоглолт тэдний санаснаас хэд дахин илүү
амжилттай болсон нь ихийг хийж бүтээх эрч хүч хайралсан нь ойлгомжтой. Харин
орчин үеийн залуусын шүтээнүүд маань нийслэл хотоо зорих замдаа хоёр ч удаа
аваарт орох шахсан аж. Хоёр пургон машинд хуваагдан суусан залуус нэгнээ
онгироож уралдсанаас машин унах дөхсөн гэнэ. Мөн Архангай аймгийн солонготын даваанаас
уруудах замд аваар болох дөхсөн ч азаар бүгд эсэн мэнд нутагтаа эргэн
ирцгээжээ. Харин хамгийн бахархамаар мэдээллийг фенүүдэд нь дуулгахад хип
хопчдын бүрэлдэхүүн маань аймаг сумдаас алслагдсан 50 км-н зайд элсэн цөлд
машин нь эвдэрч осгож үхэх дөхсөн эрэгтэй эмэгтэй хоёр хүний амийг аварчээ.
Тэдэнтэй таарсан азтай хоёр хүний машиныг нь засалцаж бензин тосоор тусалсан
гэнэ.