Эмэгтэйчүүдийн эмч Б.Оюунбилэгтэй уулзлаа. Умайн хүзүүний болон өндгөвчний
хорт хавдраар өвчлөгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед тэрээр
охид, бүсгүйчүүдэд зөвлөгөө өгөх үүднээс дараахь сэдвээр ярилцсан юм. “ОБИ”
эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлгийн ерөнхий эмч Б.Оюунбилэг Хавдар судлалын үндэсний
төвд эзэмшсэн мэргэжлээрээ 28 жил ажиллажээ.
-Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн
тоо ихэссэн тухай хүн бүр ярих болж. Энэ нь ямар учиртай юм бэ. Үүний эсрэг
Монголын эмч нар юу хийж чадах бол?
-Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өнөөдрийн байдлаар дэлхийд нэлээд дээгүүрт
орох болсон. Хорт хавдрын бусад өвчлөлтэй харьцуулахад тархалт нь ч их байгаа.
Умайн хүзүүний хорт хавдар гэдгийг энгийн үгээр тайлбарлавал, савны амсрын
хавдар юм.
Монголд энэ өвчин нь эмэгтэйчүүдийн хорт хавдар дотроо нэгдүгээрт ордог. Өвчлөгсдийн
хувьд дийлэнх нь өвчин хүндэрсэн буюу гурав, дөрөвдүгээр шатандаа орсон үедээ
эмчид ханддаг. Хожуу, хүндэрсэн үедээ эмчлүүлдгээс одоогоор нас баралтын тоо
ихсэх хандлагатай байна.
Нөгөөтэйгүүр, тураах, хөх томруулах бэлдмэлүүдийн тоо орширч, тэр хэрээр охид
бүсгүйчүүд дур мэдэн хэрэглэдэг болсон зэрэг нь хорт хавдраар өвчлөх бас
нэгэн шалтгаан болж байгаа. Мөн жирэмслэлтээс сэргийлэх, устгах бэлдмэлүүдийг
ч дурдаж болно. Ингэснээр гормоны өөрчлөлтөөс үүсдэг өндгөвчний хорт
хавдраар өвчлөгсдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэх болсон. Үүний үр дагавраас үүдэж
хөхний хорт хавдраар өвчлөгсдийн тоо ч өсч байна. Хамгийн гол нь охид бүсгүйчүүд
хорт хавдрын талаарх мэдлэг дутмагаас өвчний вирус тээн өвчин хүнд шатандаа
ороход нөлөөлдөг гэж хэлж болно. Энэ ч утгаараа ерөнхий боловсролын дунд
сургуулийн сурагчдад эдгээр өвчнүүдээс сэргийлэх тухай мэдлэг олгох хэрэгтэй
юм шиг санагдсан. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь хорт хавдраас
сэргийлдэг.
-Умайн хүзүүний хорт хавдар юунаас үүдэлтэй
вэ. Өвчтөнөөс бусдад халдварлах тохиолдол бий юу. Бүрэн эмчлэгдэх үү?
-Ер нь эмэгтэй хүн бүр жилд нэг удаа хавдрын эмчид үзүүлж байх нь чухал. Хамгийн
гол нь умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлэх ганцхан боломж байдаг. Энэ нь
эсийн шинжилгээнд хамрагдах явдал. Хорт хавдар вирусээр үүсгэгддэг. Өөрөөр
хэлбэл, HPҮ буюу хүний папиломе вирусээр дамжин халдварладаг. Энэ нь дийлэнх
тохиолдолд бэлгийн замаар буюу эрэгтэй хүнээс дамжин халдварладаг. Нэг ёсондоо
эрчүүд хорт хавдар үүсгэдэг вирусийн дамжуулагч нь болдог гэсэн үг. Одоогоор
умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдийн 35 хувь нь вирусийн халдвар авсан
гэсэн судалгаа бий.
Эрчүүд хорт хавдрын вирус тээсэн тохиолдолд өөрөө өвчилдөггүй. Эмэгтэйчүүдийн
хувьд хорт хавдрын вирус авсан л бол тэр нь бүрэн устдаггүй сөрөг талтай. Вирусээр
халдварладаг хорт хавдар нэлээд аюултайд тооцогддог. Бэлгийн нэлээд олон
хавьтагчтай, эрт бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт
хавдраар өвчлөх магадлал өндөртэй байдаг. Энэ өвчнийг эмчлэгдэхгүй мэтээр
ойлгодог цөөнгүй эмэгтэйтэй таарсан. Тэдэнд хандаж хэлэхэд, умайн хүзүүний
хорт хавдрыг эрт илрүүлж эмчлүүлбэл бүрэн анагааж болно.
-Тэгвэл хөхний хорт хавдраар өвчлөх нь
юунаас үүдэлтэй юм бэ?
-Үр хөндөлт хийлгэх нь хөхний хавдраар өвчлөх гол шалтгаан юм. Хорт хавдрын
вирусийг идэвхгүйжүүлж болдог арга байдаг ч манайхан төдийлөн хайхардаггүй.
-Ямар арга гэж…
-Тамхи татах нь хорт хавдрын вирусийг идэвхжүүлэх гол шалтгаан нь болдог.
Тамхи татлаа л бол түүний хор нь зургаан секундын дараа умайн хүзүүний эмгэг рүү
очиж хэвийн эд эсийг устгаж өвчлүүлдэг аюултай.
-Эмэгтэй хүн бүр жилд нэг удаа эсийн
шинжилгээ өгөх хэрэгтэй гэж та хэллээ. Эсийн шинжилгээ өгөхөд ямар бэлтгэлтэй
ирэх ёстой вэ?
-Шинжилгээ өгөхөөс 48 цагийн дотор угаалга цэвэрлэгээ, эм цацлага хийхгүй байх
нь чухал. Эсийн шинжилгээ өгөх нь мазокийн шинжилгээ өгөхтэй адилхан тул биед
ямар нэгэн өвдөлт байхгүй. Тэгээд ч эсийн шинжилгээгээр хортой хавдар үүсгэдэг
вирус байгаа, үгүй эсэхийг тогтоох бүрэн боломжтойгоос гадна бусад нян,
гормоны өөрчлөлт зэргийг ч илрүүлэх боломжтой.
-Умайн хүзүүний хорт хавдар мэс заслаас өөр
аргаар эмчлэгдэх үү?
-Умайн хүзүүний хорт хавдар дотроо дөрвөн үе шаттай. Нэг, хоёрдугаар үе дээрээ
оношлогдвол 100 хувь эмчлэгддэг. Энэ үед тухайн эмэгтэйн биед ямар нэгэн зовиургүй
ч бэлгийн ажлын үед эсвэл хол явган алхсан тохиолдолд цусан ялгадас гарах,
сарын тэмдгийн мөчлөг алдагдах зэрэг нь дээрх өвчнөөр өвчилсөн анхны шинж
тэмдэг болдог.
Харин гуравдугаар үе шатандаа орсон тохиолдолд ууц нуруугаар болон гуя өвдөх,
доогуур эвгүй үнэртэй ялгадас ялангуяа усархаг шингэн гардаг. Ийм үед эмчлэгдэх
магадлал 60-70 хувь байдаг. Энэ нь өвчтөний амьдрах хугацааг уртасгаж өгдөг
гэсэн үг. Сүүлийн буюу дөрөвдүгээр шатандаа орсон бол эмчлэхэд хүнд. Өвдөж, их
хэмжээгээр цус алдах зэрэг зовиур элбэг тохиолдоно. Мэс заслын аргыг умайн хүзүүний
хорт хавдрын нэг хоёрдугаар үед л хэрэглэдэг. Ихэнхдээ физик эмчилгээ
хийгддэг.
-Хорт хавдраар өвчилж байсан бүсгүйчүүдийн
хувьд төрөхөд хүндрэл гарах уу?
-Төрөх насны эмэгтэйчүүд хавдраа авахуулсан бол төрөхөд хүндрэл байхгүй.
-Умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд
насны хувьд залуужсан гэж сонссон. Шалтгаан нь юу бол?
-Замбараагүй бэлгийн хавьталттай холбоотой. Ялангуяа биеэ үнэлэгч эмэгтэйчүүд
энэ өвчлөлөөр өвчлөх нь их байдаг тул уг байдлаас өөрийгөө татаж, эмчид
хандахыг зөвлөж байна.
-Сүүлийн үед охид, бүсгүйчүүд өдөр
тутмын ариун цэврийн хэрэглэл тогтмол хэрэглэдэг болсон. Энэ нь эрүүл мэндэд нөлөөлөх
үү?
-Төрөл бүрийн анхилам үнэртэй гэгдээд байгаа өдөр тутмын хэрэглэлүүд архаг үрэвсэл
мөөгөнцрийг сэдрээдэг муу талтай. Тиймээс харшилтай охид, бүсгүйчүүд
хэрэглэхэд тохиромжгүй гэдгийг сануулмаар байна. Түүнээс гадна бүсгүйчүүд
бэлэг эрхтнээ төрөл бүрийн шингэн саван, бодисоор угаадаг болсон. Олон жил
эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байгаагийн хувьд үүнийг буруушаадаг. Учир нь
эмэгтэй хүний үтрээн дотор ашигтай микроб байдаг бөгөөд тэр нь гаднаас орж
ирсэн микробыг устгаж хүчийг нь бууруулах үүрэгтэй. Гэтэл энэ микробыг элдэв
бодисоор устгачихдаг болсон. Хүн хүчил төрөгчтэй орчинд амьдардгийн адил
ашигтай микроб ч тодорхой орчинд байх ёстой. Тиймээс ямар нэгэн бэлгийн замын өвчнөөр
өвчлөөгүй тохиолдолд зүгээр усаар угаахад хангалттай.
Чапаевын Анна