Нүхэн жорлонгийн хор хөнөөл сүүлийн үед нийслэлчүүдийн өмнө тулгарсан томоохон асуудлын нэг болоод буй. Тэгвэл нийслэл дэх нүхэн жорлонгийн өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
"Ариун цэврийн байгууламж-Нүхэн жорлон” сэдэвт хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хамтран зохион байгуулсан юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Д.Сарангэрэл, М.Билэгт, Ц.Цогзолмаа, Б.Батзориг, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачид оролцож, санал бодлоо солилцсон юм.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Гарамжав хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ "Хөрсний бохирдол өнөөдөр бидний алхам тутамд тулгамдаж буй асуудлуудын нэг. Иймээс холбогдох яамд, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулан өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний бохирдлын 90 хувьд хүний эрүүл мэндэд хортой бодис агуулагдаж байгаа нь тогтоогдсон. Иймээс нүхэн жорлонгийн хэрэгцээг сайжруулах зайлшгүй шаардлагатай" гэлээ.
2015 оны статистик судалгаагаар Улаанбаатар хотод нийт 376 мянган өрх амьдардаг. Тэдгээрийн 157 мянга нь орон сууцанд, харин үлдсэн 218 мянга нь гэр хороололд амьдардаг бөгөөд нийт 100 мянга гаруй нүхэн жорлон ашиглагдаж байна. Эдгээрийн нүхэн жорлонгийн 80 орчим хувь нь стандартын шаардлагыг бүрэн хангаагүй.
ДЭМБ-ын тооцоогоор нэг хүн өдөрт дунджаар 200 грамм өтгөн, 1.2 литр шингэн ялгадас гадагшлуулдаг бол нэг өрхийг дунджаар дөрвөн хүнтэй гэж тооцвол 4.3 литр шингэн, 720 грамм өтгөн гаргадаг байна. Үүнийг нийт гэр хорооллын өрхийн хэмжээнд авч үзвэл нийслэлд өдөрт 945 мянган литр шингэн, 157.5 кг өтгөн цугларч, өдөр бүр ойролцоогоор 1.0 сая литр бохир нүхэн жорлонгоор дамжин хотын хөрсийг бохирдуулж байгаа аж.
Хөрсний нянгийн бохирдлоос үүдэн нийслэлд бүртгэгдсэн халдварт өвчний 9.9 хувийг гэдэсний халдварт өвчин эзэлж байгаа бол гар, хөл, амны өвчлөлийн 84.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг хүхэр, аммиак буюу шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээрт багтдаг аж. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг, согогтой хүүхэд төрөх, цаашлаад хүнийг үргүйдүүлэх хор уршигтай.
Жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчин үүсгэгч нянг агуулдаг.
Нүхэн жорлонгийн асуудалд ахиц гарахгүй байгаа нь:
- Хот төлөвлөлтийн хэрэгжилт муу
- Инженерийн дэд бүтэц дутмаг
- Орчны ариун цэвэрт хандах иргэдийн хандлага сул
- Ариун цэврийн байгууламж, эрүүл ахуйн талаар иргэдэд өгөх мэдээлэл дутмаг
- Иргэдийн амьжиргааны түвшин доогуур
- Гадна технологи үнэтэй манай нөхцөлд ашиглахад хүндрэлтэй байгаатай холбоотой хэмээн илтгэгчид, хэлэлцүүлэгч оролцогчид хэлж байлаа.
Мөн хэлэлцүүлгийг үеэр хөндөгдсөн нэг асуудал бол орон нутгийн цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах байсан юм. БСШУСЯ-наас 2015 онд:
- 12 аймгийн 24 цэцэрлэгийн барилгыг 19 тэрбум төгрөгөөр,
- зургаан аймгийн 12 сумын дотуур байрыг таван тэрбум төгрөгөөр,
- найман аймгийн есөн сургуулийг 20 тэрбум төгрөгөөр,
2016 онд
- 10 аймгийн 11 цэцэрлэгийг 22.2 тэрбум төгрөгөөр,
- зургаан аймгийн долоон сумын дотуур байр,
- есөн аймгийн 13 сургуулийг шинээр барьж ашиглалтад оруулсан бөгөөд ариун цэврийн байгууламжийг иж бүрэн шийдсэн байна.
Гэвч үлдсэн нийт 669 цэцэрлэг, сургуулийн 160.100 хүүхдийн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийг байгуулахад 70.2 тэрбум төгрөг шаардлагатай байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан хэллээ.
Мөн тэрбээр орон нутгийн цэцэрлэг, сургуулийн ариун цэврийн байгууламжийг сайжруулахад Дэлхийн зөн, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Мобиком корпораци зэрэг байгууллагууд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байгаад талархал илэрхийлсэн юм.
Монголын үүрэн холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци 2014 оноос “Сумдын сургуулийн ариун цэвэр эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах төсөл”-ийг санаачлан, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай хамтран гурав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Дэлхий Зөн Монгол олон улсын байгууллага болон орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хамтран нийт 12 аймгийн 35 суманд орчин үеийн стандарт хангасан, цэвэр усны эх үүсвэрт холбогдсон, халуун хүйтэн устай, цэвэршүүлэх септик технологи бүхий ариун цэврийн байгууламжуудыг барьж байгуулжээ.
“Нийт жилийн хугацаанд нэг тэрбум гаруй төгрөгийг зарцуулсан. Төслийн нийт өртөг гурван орчим тэрбум төгрөг. Зөвхөн энэ онд гэхэд л шинээр 13 сумын сургууль, цэцэрлэг орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай барьсан. Энэ долоо хоногт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын цэцэрлэгт байгуулсан ариун цэврийн байгууламжаа, мөн энэ сарын сүүлээр Төв аймгийн Аргалант сумд барьсан байгууламжаа хүлээлгэн өгнө” хэмээн Мобиком корпорацийн Олон нийтийн хамтын ажиллагааны газрын захирал Э.Чинзориг хэллээ.