Монгол улсын анхны дипломат түншүүдийн нэг Британи улсын соёл, боловсрол, технологи, инновацийг таниулах InspireMe Festival болно.
Шангри-ла Моллд энэ сарын 11, 12-нд тус өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Британи нь дэлхийн инновацийн индекст инновацийн чанарын үзүүлэлтээр, мөн боловсролын экспортоор хоёрдугаарт жагсдаг улс.
Сүүлийн жилүүдэд Монгол-Британи улсын хооронд нөхөрсөг харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өсч байна. Мөн хоёр улсын бизнес, олон улсын байгууллагууд, иргэд хоорондын хамтын ажиллагаа хөдөө аж ахуй, шуудан харилцаа, худалдаа, соёл урлаг, спорт, аялал жуулчлал, байгаль орчин хамгаалал, хүмүүнлэгийн үйлс, боловсрол гэх мэт олон чиглэлд өргөжиж байна.
Британийн өдөрлөгөөр хамтын ажиллагаанд гарсан ололтуудыг онцлон таниулахаас гадна Улаанбаатарчуудад амралтын өдрүүдээ гэр бүлээрээ хөгжилтэй өнгөрүүлэх онц сонирхолтой, бүтээлч хэв маяг бүхий цогц өдөрлөг болох юм.
Дараах онцлох үйл ажиллагаануудыг зохионо.
· Британи улсын инновацийг таниулах булан
· Хувцас хэрэглэл болон өдөр тутмын бүтээгдэхүүний булан
· Хүүхдийн номын уншлага, Британи номын үзэсгэлэн
· Англи цайны өдөрлөг
· Британи машины парад
· Британийн хөл бөмбөгийн тухай кино үзүүлбэр
· Шекспирийн 400 жилийн ойн тэмдэглэлт үйл ажиллагаа
· Британийн телевизийн франчайз “Авьяаслаг Монголчууд” нэвтрүүлэгт оролцогчдын тоглолт
· Британийн хүмүүнлэгийн байгууллагуудын фото үзэсгэлэн
· Британи Монголын спорт дахь хамтын ажиллагааны танилцуулга
· Британийн орчин үеийн урлагийн тухай танилцуулга 10:00-19:00 цагийн хооронд, хоёр өдрийн турш тасралтгүй үргэлжилнэ.
#InspireMe Festival -н талаар Монгол улсад суугаа Британийн Элчин сайд хатагтай Катерин Арнолд хэлэхдээ “Монгол улс олон тулгуурт эдийн засаг бүхий тогтвортой хөгжлийг эрэлхийлж, олон улс дахь түншүүдийнхээ хүрээг тэлэхийн зэрэгцээ, дипломат харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж буйг бид дэмжин ажиллахыг зорьж байна.
Бид Монгол улсын ирээдүйн хөгжилд түлхэц үзүүлэх мэргэшсэн мэдлэг, боловсрол, технологи, инженерчлэл, олон улсын төвшинд ажиллах арга туршлагаа Монгол түмэнтэй хуваалцахдаа баяртай байх болно” гэжээ.
Британийн Элчин Сайдын Яамнаас хоёр дахь жилдээ зохион байгуулах өдөрлөгт Монгол Британийн хамтарсан бизнес, боловсрол, хүмүүнлэгийн 50 гаруй байгууллага оролцоно.
Өдөрлөгт бизнес эрхлэгчдэд бодит, хэрэгцээтэй мэдээлэл өгөх зорилгоор тус улстай түнш байгууллагууд Британи улстай бизнесийн түншлэл эхлүүлтэй холбоотой семинарууд хүргэнэ.
Түүнчлэн Британийн дунд болон дээд боловсролын үзэсгэлэнг дэлгэх бөгөөд London City University, BPP University зэрэг Британийн 15 их, дээд сургуулийн төлөөлөгч мэргэжлийн зөвлөгөө хүргэх аж.