Нийслэлд орсон цаснаас үүдэлтэй халтиргаа, гулгаанаас урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Тамгын газар болон Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 24 тонн цас хайлуулах бодис, 28 тонн давс цацжээ.
Уг ажлаар Энхтайваны өргөн чөлөө, Доржийн гудамж, Намьяанжугийн гудамж болон замын хөдөлгөөн ихтэй, халтиргаа гулгаа их үүсдэг хэсгүүдийг хамруулав.
Нийтлэг үйлчилгээний газруудаас нийт 159 ажилтан 11 машинаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цасыг цэвэрлэжээ.
Дүүргийн Тамгын газрын Дэд бүтэц, тохижилтын хэлтсээс хариуцлагатай жижүүр хяналт тавьж ажиллан, нөхцөл байдлын мэдээллийг цаг бүрт нь Шуурхай удирдлагын төвд мэдэгдэж ажилласан аж.