gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэгдсэн том шорон барина гэв үү?

Нийгэм
2016-11-04
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2016-11-04
Нэгдсэн том шорон барина гэв үү?

Тийм гэнэ ээ. Ирэх оны улсын төсвийн төсөлд 15 мянган хоригдол багтаах нэгдсэн том шорон барихаар төлөвлөж. Түүний инженерийн байгууламжийг үргэлжлүүлэн барихад 12.1 тэрбум гээд шоронг босгох хөрөнгө оруулалт нь нийт 37 тэрбум төгрөг болох тухай УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Хэлэлцэхээр барахгүй, хэзээ язаагүй батлах нь шиг.

Ер нь яахаараа ийм том шорон хэрэгтэй болчихдог юм бэ. Ганцхудаг дахь хуучин шоронг багадлаа гээд бараг л байгалийн аль сайхан газрыг шилсэн мэт Туул голын эрэгт хэний ч нүдэнд ил “Батцагаан” гэж нэрлэхээр шорон бариад авсан. Арваад мянган хүний багтаамжтай юм гэсэн. Гэтэл энэ шорон багадаж бас гологдоо юм уу. Бүр том шорон барихаар төсвийн төсөлд тусгачихаж. Ямар тооцоо судалгааны үндсэн дээр ийм томоохон шорон хэрэгтэй болчихов. Хэн нэгэн судлаач 2020 он гэхэд төчнөөн мянган хүн нэмээд шоронд орох нь гээд гаргачихсан хэрэг үү.

Зөв, бурууг хослуулаад байдаг ховорхон судлаач юм уу, бусдаас илүүг мэддэг болох гэсэн санаархалтай улстөрчид ийм санаа гаргаж мэдэх юм. Тийм ч байх. Ер нь Монгол Улсыг шоронжсон улс гэж нэрлүүлэх нь дутаж гэж л ойлгогдохоор байна. Гучин долоон тэрбум төгрөг бага мөнгө биш ээ. Энэ мөнгөөр 20-иод сургууль, цэцэрлэг барьж болно. Ямар нэг хэмжээний хэдэн үйлдвэр барьж олон мянган хүнийг ажилтай болгочих боломж гарна.

Бас олон зуун мянган айлыг орон сууцжуулахуйц хөрөнгө шүү дээ. Тэгэхлээр шорон нэмж барихын оронд ийм боломжуудыг хайсан бол улс оронд нүүрлээд байгаа ядуурал багасахсан. Ядуурал багассанаар гэмт хэрэг үйлдэгсдийн тоо цөөрнө гэдгийг эрүүл ухаанаар сэтгэмээр байгаа юм. Гэтэл өнөөгийн төр, засгийнхан ганцхан шоронд гэмт хэрэгтнүүд багтахаа байлаа гэж хараад байх шиг. Шорон барья гэж хашгирч мөнгө хөрөнгө цацаж байхынхаа оронд гэмт хэрэг яагаад нэмэгдээд байгааг анзаарч үзвэл эрүүл сэтгэлгээ болох юм биш үү. Ард олон ядуугийн зовлонгоосоо болж гэмтэн болж байна. Гэмт хэрэг өсөөд байна гэх. Түүний дийлэнхийг хулгай зэлгий байдаг.

Ядуураагүй хүн хулгай хийх үү. Үгүй шүү дээ. Тийм болохоор шорон барихад зарах тэр их хөрөнгийг ядууралтай тэмцэхэд зарцуулах нь зохистой. Ядуурал багасахын хэрээр гэмт хэрэг цөөрнө. Ийм хамаарал бий. Харин өнөөгийн “гашилчихсан” нийгмийн үед өсөн нэмэгдэж магадгүй гэмт хэрэг дотор авилгачид, улсын мөнгө идэгчид цөөрөхгүй шинж бий. Энэ төрлийн гэмт хэрэгтний тоо өсч мэдэх юм. Яагаад вэ гэхээр төр, засгийн тогтолцоо гажуудснаас болж төрийн албан тушаалыг мөнгө олох хэрэгсэл гэж үзэх болсон нь нууц биш.

Нэг намын хуучин тогтолцоог бий болгохыг санаархаж байгаа МАН-ынхан сонгуулиар дийлэнх болж гарч ирснээсээ хойш улсын мөнгөний авдар хосорсон, эдийн засаг хүнд учир хэмнэх, танах хасах тухай л ярьж эхэлсэн. Тэгсэн хэрнээ хэлсэн амандаа хүрээд боломжоо зөв хараад шаардлагагүй зардлаа хасч чадаагүй өдий хүрлээ.

Цалин, тэтгэвэр нэмэхгүй гэх, хүүхдийн мөнгийг ялгавартай олгох болон амьдралд ашигтай зээл, гэр хорооллыг сууцжуулах зэрэг төслийг зогсоогоод байгаа зэрэг нь иргэдийн халаас руу гараа шургуулсан ажлыг чухалчлаад байгаа хэрэг шүү дээ. Төсөвт тусгагдснаар ганцхан шорон биш төрийн ордны засвар шинэчлэл, зарим аймгийн ЗДТГ-ын барилга барих гээд тэвчиж болохоор зардал зөндөө л бий. Ганцхан жишээ хэлэхэд Дорнод аймагт ЗДТГ, нутгийн удирдлагын ордон барих хөрөнгө төлөвлөж. Энэ аймагт байдаг намын талцал, сандал суудлын төлөө хямрал сайхан ордонтой болоод засрах уу. Үгүй л баймаар даа.

Д.Бичээчхүү

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан