Автомашины шилний тенийг хуулах ажил дахин өрнөхөөр болжээ. Дахин гэдгийн
учир нь урьд нь Замын цагдаагийн газраас ийм аян зохиож байсан. Тэгвэл энэ
удаад жолооч нар уг шаардлагыг хэзээ биелүүлэх хүртэл тень хуулах юм байна.
Энэ талаар Замын цагдаагийн газрын бүртгэл техникийн хэлтсийн дарга Д.Мөнхбаатартай
уулзаж тодрууллаа.
-Ямар учраас тень хуулахаар болов?
-Автомашины шилний тень гэдэг бол нэгдүгээрт замын хөдөлгөөний дүрэмд
харшилдаг. Үзэгдэх орчинд сөргөөр нөлөөлнө. Нөгөөтэйгүүр гэмт хэрэг явагдах нөхцөлийг
бүрдүүлж байгаа юм. Саяхан гэхэд таксинд дээрмийн хэрэг гарсан. Тиймээс эхний
ээлжинд нийтийн тээврийн хэрэгсэлд энэ шаардлагыг тавина. Дараа нь хар
теньтэй хувийн автомашины асуудлыг цэгцэлнэ.
-Автомашин хувийн өмч. Тиймээс үүнд
халдах нь хэр зохимжтой вэ?
-Энэ бол жолоочийн өөрийнх нь төлөө хийж байгаа ажил гэдгийг ойлгох
хэрэгтэй. Харин нөгөө талаас цагдаа нарын хараа хяналт сайжирна.
-Урьд нь тень хуулах аян явагдсан. Энэ
ажил дуусангуут жолооч нар багагүй үнэ өртгөөр эргээд үүнийг наасан. Гэтэл өнөөх
наалтыг нь өнөөдөр дахиад хуулж байна. Та нар цаад тень наадаг газруудад бизнес
хийж байгаа зүйл юм биш биз?
-Тийм биш гэдгийг жолооч нар сайн ойлгох хэрэгтэй шүү. Ер нь жолооч өөрийнхөө
эзэмшлийн өмчиндөө тень наах нь хоёр учир шалтгаантай. Харшилтай хүмүүс
нарнаас хамгаалах хаалт болгон үүнийг наадаг бол нөгөө хэсэг нь дээрмийн шинж
чанартай ч гэх юм уу ямар нэг зорилго агуулдаг. Уг нь гадаадын орнуудад тень
мэдрэгч багаж байдаг. Тэр нь замын хөдөлгөөнд саад болох эсэх, стандартад
нийцсэн зэргийг нь тодорхойлдог гэсэн. Гэтэл өнөөдөр манайд тийм багаж байхгүй
болохоор тэрийг мэдэх аргагүй. Тэгэхээр битүү хар тенийг хуулж л таарна.
-Тэгвэл үйлдвэрээсээ наалттай ирж байгаа
тенийг хуулах уу?
-Үгүй ээ. Яагаад гэвэл тэдгээр нь стандартад нийцсэн байдаг л даа.
М.Мөнхцэцэг