gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд элэг шилжүүлэн суулгуулах 100 орчим хүн бий

Эрүүл мэнд
2008-02-28
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-02-28

Хавдар судлалын үндэсний төвийн амбулаторид үзүүлж байгаа 10 хүн тутмын 6-7 нь элэгний хорт хавдартай байдаг. Хавдраар өвчилж буй хүмүүсийн 40 хувийг элэгний хорт хавдар эзэлдэг тухай тус эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн ярив. Тэрбээр Францын Леон хотын Элэг шилжүүлэн суулгах төвд мэргэжил дээшлүүлээд ирсэн юм. Манай улсад түгээмэл байгаа энэ өвчин болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын талаар бид ярилцлаа.

-Элэгний өвчлөл манай улсад их байгаа нь юутай холбоотой вэ?

-Элэгний вирусийн тархалтыг судалсан тайланд манай улсын хүн амын 67.1  хувь нь элэгний В, С вирусын халдвар авсан, үүний 21.5 хувь архаг хэлбэрт шилжжээ. Архаг хэлбэрээр өвчилсөн энэ хүмүүс 20-30 жилийн дараа элэгний хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй. Элэгний хатууралтай 100 хүний 1-2 нь хорт хавдраар өвчилдөг. Өвчлөл их байгаагийн эхний шалтгаан энэ. Түүнээс гадна архи хэтрүүлэн хэрэглэснээс элэг хатуурч байна. B, C вирус олон жил тээсэн хүний элэг үрэвсэж, хатуурдаг. Элэг нь хатуурсан хүний тавилан хүндээр хэлбэл үхэл. Энэ хорт хавдар шиг аюултай өвчин.

-Хатуурсан элгийг эмчилж болохгүй гэсэн үг үү?
-Хатуурсан элгийг зөөлрүүлэн боломжгүй. Элэгний вирусийн эсрэг эмчилгээг чанартай хийх ёстой. Элэгний вирусийн эсрэг эмчилгээг сайн хийж чадахгүй байгаагаас халдвар тээгчид хавдраар өвчлөн хүндрэх нь ихэслээ. Элэгний хавдраар өвчилж байгаа хүмүүсийн 70-80 хувь нь хавдар болон хүндэрч байгаа. Элэг хатуурах нь их хор уршигтай. Ид бүтээдэг, нийгэмд үр өгөөжөө өгдөг 40-50 насандаа хавдраар өвчилж байна. Үүн шиг том хохирол гэж юу байх вэ. Тиймээс энэ өвчний эмчилгээний асуудалд төрөөс анхаарал тавих цаг болсон.

-Элэгний вирусийг архагшихаас нь өмнө эмчилж болох уу?
-Элэгний архаг тээгчийн тодорхойлох оношлогооны арга нь бүрэн шийдэгдэгүй байна, Монголд. В, С вирусийн архаг тээгч гэдгийг илрүүлж байгаа ч тэр нь цусанд хэр идэвхтэй хэлбэрээр ихсэж байгааг оношлох боломжгүй. Оношиллоо гэхэд  эмчлэх эмийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас өгөхгүй. В вирусийн халдвартай хүн интерферон, ламивудин гэж хоёр төрлийн эм хэрэглэдэг. Энэ хоёр эм өндөр үнэтэй учир манайд хүн бүр хэрэглэж чаддаггүй. Соёлтой нийгмийн эрүүл мэндийн бодлого нь бүх хүндээ  эмнэлгийн тусламж,үйлчилгээг жигд үзүүлэхэд чиглэдэг. Гэтэл манайд чинээлэг нь гадаадад эмчлүүлчихнэ. Дотооддоо эмчлүүлье гэхэд хэдий даатгалаа төлдөг байлаа ч даатгал нь тэр эмийн үнийг даадаггүй. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын сул талыг харуулж байна. Даатгалын системийн тогтолцооны оновчгүй байдал өвчтөний эмчилгээнд төвөг болж байгаа. Элэгний эмчилгээ их төвөгтэй. Хатуурсан элэгний улмаас үүссэн хавдрыг эмчлэх нь энгийн хавдраас хүнд. Ийм хавдрыг бүрэн авах боломж хязгаарлагдмал. Хагалгааны дараа хүндрэл гарахаас гадна хатуурал дахин хавдар үүсгэх эрсдэл дагуулдаг. Хатуурсан элгийг эмчлэх ганц боломж нь элэг шилжүүлэн суулгах мэс засал. Ийм элгийг авч, өөр элгээр л солино. Үүнээс өөр элэгний хатуурлыг эмчлэх аргыг дэлхийн анагаах ухааны салбар олоогүй байна. Жишээ нь, хүний зүрх удаан агшаад байвал хурдан агшаадаг эм байдаг. Хурдан агшвал удаашруулдаг эм ууж болно. Тэгвэл элэг ажиллахгүй байна гээд хэрэглэх эм, тариа байхгүй. Тиймээс элгийг орлуулах эмчилгээ байхгүй гэж хэлээд байна л даа. Гэхдээ энэ бол элэг ажиллахаа больж,  өвчин нь төгсгөлийн шатанд орсон хойно хийх эмчилгээ.

-Бөөр шилжүүлэн суулгах мэс засалд донор өрөөсөн бөөрөө өгч болно. Гэтэл элгийг яах вэ?
-Элэг их нөөцтэй, өвөрмөц эрхтэн. Эрүүл элэгний 75 хувийг тайраад авахад бүрэн хэмжээгээрээ ажиллах чадвартай. Үлдсэн 25 хувь нь жилийн дотор нөхөн төлжиж, томроод эрүүл юм шиг ажиллах чадвартай эрхтэн.

-Элэг хоол боловсруулах үүрэгтэй?
-Элэг олон үүрэгтэй. Хоол боловсруулах замын хоол шингээхээс гадна цөс ялгаруулна. Тэгснээр өөх тосыг хайлуулна. Гэдсээр шимэгдэж ирсэн хүнсийг сайн муугаар ялгах үүрэгтэй. Мөн хүний булчин, уураглаг эсүүдийг бий болгоход уураг үйлдвэрлэгч болно. Биеийн эсэргүүцлийг сайжруулж, булчин хатуу, чанга байхад элэгний хэвийн үйл ажиллагаа чухал. Элэг муутай хүний цусны бүлэгнэлт муудаж хамар, буйлнаас нь амархан цус гарна.

-Та Францад элэг шилжүүлэн суулгах төвд суралцаад ирлээ. Энэ талаараа сонирхуулаач?

-Францын Леон хотын Элэг шилжүүлэн суулгах төвд гурван сарын сургалтад суусан. Энэ сургалтын зардлыг “Аction Mongoli” төрийн бус байгууллага, Швейцарийн мэс засалчдын багаас санхүүжүүлсэн. Элэгний бүх төрлийн эмгэгийг эмчлэх төрөлжсөн төв учир элэгний хавдар, цөсний замын хавдар, элэг шилжүүлэн суулгах хагалгаа гээд элэгтэй холбоотой бүх төрлийн эмчилгээ хийдэг. Тэр бүгдийг харж, өөрийн эмнэлэгтээ нэвтрүүлж болох эмчилгээ, тоног төхөөрөмжийн дэвшлийг харж, элэг шилжүүлэн суулгахад ямар багаар хэрхэн ажилладгийг судалж явлаа. Элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхийн өмнө ямар бааз суурь, бүтэц шаардлагатайг харах нь миний гол зорилго байсан. Монголд элэг шилжүүлэн суулгадаг болох шаардлагатай. 2004-2007 онд миний мэдэхээр Монголоос 17-18 хүн Хятадад элэг шилжүүлэн суулгууллаа. Хятадад ийм хагалгаа хийлгэхэд нэг хүн 70-100 мянган ам.доллар төлдөг. Монголоос тийм хэмжээний мөнгөний урсгал гадагшилж байна. Энэ оноос хятадууд гаднын орныхонд элэг шилжүүлэн суулгахаа больсон гэж сонссон. Тэгэхээр манайхан энэ хагалгааг хийлгэх боломж муу болж байна.

-Манайд энэ мэс заслыг хийлгэх шаардлагатай хэчнээн хүн байгаа бол?
-70-100 хүн байгаа гэсэн тооцоо бий. Францын Леон хотод жилд 60-70 хүнд элэг шилжүүлэн суулгадаг. Европын орнуудад донорын хүртээмж бага. Францад төрлийн энэ мэс засал хийлгэх хүмүүс нь дугаарлаж байдаг. Тэгэхээр эхлээд өөрийн орны хүмүүстээ элэг шилжүүлэн суулгах бодлоготой.

-Та Францад элэг шилжүүлэн суулгах мэс засалд оролцсон уу?
-Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд хоёр удаа нэгдүгээр туслахаар орсон. Нэг нь элэгний хатууралтай хүн байсан. Хоёр дахь нь хавдартай, хатууралтай хүн байсан учир хагалгаа их төвөгтэй болсон. Эхний хагалгаа дөрөв, хоёр дахь нь найман цаг үргэлжилсэн. Тэнд амьгүй донороос элэг авдаг. Европт амьд донороос эрхтэн авах тохиолдол маш цөөн.

-Манай улс 2008 оноос элэг шилжүүлэн суулгадаг болно гэж өнгөрсөн оны сүүлчээр яригдаж байсан. Энэ ажил ямар шатандаа яваа бол?
-ЭМШУИС-ийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч Сэргэлэнгээр ахлуулсан баг бий. Эрхтэн шилжүүлэн суулгах энэ баг Улсын клиникийн төв эмнэлэгт төвлөрдөг. Нэг сайн мэс засалч байгаад элэг шилжүүлэн суулгахгүй. Эмч нар энэ төслийн санаачилгыг гарган ажиллаж эхэллээ. Төрөөс зангидсан том төсөл хэрэгжих ёстой. Донорын хүртээмж муу  учраас Азийн орнуудад амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг түлхүү хийдэг. Монголчууд ах, дүү, төрөл төрөгсөд олонтой учир манай улсад ч мөн адил амьд донороос элэг шилжүүлэн суулгах боломжтой. Энэ хагалгаа эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлнэ. Элгээ өгсөн эрүүл хүн, мөн суулгуулсан хүнд мэс засал амжилттай болох эсэхийг тааж хэлэх аргагүй. Хагалгааны дараа хүндрэл гарч болно. Гэхдээ элэг бөөрийг бодвол дасан зохицох байдал нь амархан. Ийм давуу талтай. Олон судас залгадаг гэдгээрээ хүнд мэс засал. Элэг суулгуулангуут өргөс авсан юм шиг сайхан болчихгүй. Энэ хагалгааг хийж эхлэхийн өмнө маш сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мэс заслын үед гарч болох хүндрэлтэй талуудыг урьдчилан харж, түүнийг яаж шийдэхийг төлөвлөсөн байх учиртай.

-Мэс заслын өртөг нь бөөр шилжүүлэн суулгахаас өндөр үү?
-Өртгийг нь тооцож үзээгүй. Хагалгаанд хэрэглэгдэх тоног төхөөрөмж, эм, тариа нь өндөр үнэтэй л дээ. Оношлогоо, эдийн тохироог тогтоох шинжилгээнд өндөр зардал гарна. Амьд донороос эрхтэн авахад элэг тайрахад шаардлагатай өндөр үнэтэй багаж хэрэгтэй. Хүний хөдөлмөр хямд үнэлэгддэг манай улсад энэ хагалгаа бага үнэтэй тусаж болно. Эмчийн цалин дунджаар 300 мянган  төгрөг гэж бодоход барууны оронд 6000 ам.доллараас дээш байна. Үүнтэй харьцуулахад хагалгааны өртөг хямд байж болно. Хятадад 50 мянган ам.доллараар хийдэг байлаа гэхэд манай улсад миний төсөөлж буйгаар 20-30 мянган ам.доллараар хийх боломжтой. Маш өндөр зардалтай мэс засал. Эрхтэн авах, шилжүүлэн суулгах мэс засалчид, унтуулгын, эмгэг судлаач, дархлаажуулалтын, рентген хяналттай мэс засал хийдэг эмч нар гээд таван баг ажилладаг.

ЗӨВЛӨГӨӨ
Элэг цэвэрлэхийн өмнө цагаан хоол хэрэглээрэй
Өтгөрч тогтонгишсон цөсийг шингэлж, элэг хоргүйжүүлэх энгийн арга бий. “Хурц хэлбэрээр өвчилсөн үед элэг цэвэрлэж болохгүй” гэж Улсын клиникийн төв эмнэлгийн Сувилгааны албаны арга зүйч Д.Өлзийжаргал зөвлөлөө. Мөн хэт ядарч сульдсан, нас өндөр болж биеийн чалх муудсан, цөсний чулуутай болон хорт хавдартай хүн энэ аргыг хэрэглэхгүй болохгүй. Элэг цэвэрлэх шүүсийг бэлтгэхдээ:

-100 гр нимбэгийн шүүс
-100 гр оливын /чидун жимсний /тос

2-3 ширхэг нимбэг угааж, цэвэрлээд шүүсийг нь шахна. 100 гр шүүс гаргаж авна. Дараа нь 100 гр оливын тосон дээр нимбэгийн шүүсээ хийж 10 минут хутгаж найруулаад, 5-10 минут байлгана.
Цөс угаахын өмнө гурван өдөр цагаан хоол хэрэглэнэ. Сүү, тараг, сүүтэй будаа, жимс, ногооны төрлийн зууш хэрэглэж болно. Харин өрөм, цөцгий, хайлмаг зэрэг тослог ихтэй хүнснээс татгалзаарай. Дөрөв дэх өдрийн өглөө эрт бургуй /клизм/ тавиарай. Бургуй тавьсны дараа бэлтгэсэн шүүснээсээ хоолны халбагаар 15 минутын зайтай ууна. Үүний завсарт жимсний шүүс уухаас гадна жимс идэж болно. Харин буцалсан ус, хийжүүлсэн ундаа, сүүтэй болон жимсний цай бусад төрлийн ундаа хэрэглэж болохгүй.

Та тэвчээртэй байж дэглэм баръя гэвэл шүүс ууснаас хойш 3-4 хоног зөвхөн ногоон адил идээрэй.
“Элэг цэвэрлэх аргыг биеийн байдлаас шалтгаалж сард болон улиралд нэг удаа хэрэглэж болно. Элэг цэвэрлэхэд өтгөрч тогтонгишсон цөс шингэрч, цөсний ялгаралт сайжирна. Элэг хоргүйжин цэвэршихээс гадна дотор эрхтэн цэвэршиж, биеийн энергийн солилцоо сайжирдаг. Мөн бие хөнгөрч жин бага зэрэг буурч, царай шингэрнэ” гэж Д.Өлзийжаргал эмч зөвлөв.

Э.Энхмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан