Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг оруулан хэлэлцүүлэх гэж байна.
Үүнтэй холбогдуулан өчигдөр уг хуулийн төсөлд санал авах зорилготой анхны хэлэлцүүлгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон олон улсын байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгуулжээ.
Монгол Улс 15-34 насны нэг сая гаруй залуучуудтай. Энэ нь 2015 оны байдлаар нийт хүн амын 34.9 хувийг эзэлж байгаа нь хүн амын хамгийн том бүлэг болж байна.
Гэвч хөдөлмөрийн насны хүн амын 55 хувийг эзэлж байгаа залуучуудад чиглэсэн бодлого, эрх зүйн орчин дутагдалтай байдаг бөгөөд Залуучуудын талаарх бодлого, хөтөлбөрүүд болон улс орны хөгжлийн томоохон зорилтууд өөр хоорондоо нягт уялдаагүйгээс эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралд оролцох залуучуудын оролцоо хязгаарлагдмал.
Дээрх хэрэгцээ, шаардлагыг үндэслэн залуучуудад чиглэсэн эрх зүйн орчинг бий болгох, нийгмийн амьдралд идэвхтэй оролцож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулан гаргасан гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ХНХ-ын дэд сайд С.Мөнгөнчимэг хэлэв.
Цаашид хуулийн төслийг залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хуулийн төслийг хэлэлцүүлэх бөгөөд онлайн хэлэлцүүлгийг ч мөн адил зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар тус яамнаас мэдээлэв.