Гадаадын зээл, тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд бодлогын зөвлөмжөөр хангах үүрэг бүхий “Зээл, тусламжийн бодлогын зөвлөл”-ийг байгуулах тухай асуудлыг хэлэлцээд Засгийн газрын тогтоол гаргахаар болов.
Зөвлөлийг Сангийн дэд сайд ахлах юм.
Гадаадын зээл, тусламжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яам нь төрийн захиргааны бусад төв байгууллагаас ирүүлсэн төслийг хянаж, Дунд хугацааны хөгжлийн стратеги, хэтийн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, ач холбогдол, нийгэм, эдийн засгийн үр ашиг, хамтран ажиллагч талын бодлого, журамтай уялдуулан Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх үүргийг “Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай” хуулиар хүлээсэн юм.
31,2 мянган малчин өрх нарны цахилгаан үүсгүүр авчээ
Хуралдаанаар
“100.000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцав.
Монгол Улсын Засгийн газрын 1999.10.06-ны өдрийн 158 дугаар тогтоолоор сэргээгдэх эрчим хүчийг ашиглан хөдөөгийн малчин өрхийг эрчим хүчээр хангах зорилгоор “100.000 нарны гэр” үндэсний хөтөлбөрийг баталсан байна.
Хөтөлбөрийг 3 үе шаттайгаар хэрэгжүүлж, 2000 онд 5000, 2001-2005 онд 45000, 2005-2010 онд 50000 малчин өрхийг нарны цахилгаан үүсгүүрээр тус тус хангах зорилтыг дэвшүүлсэн юм.
Хөтөлбөрийн I шатанд 7 аймгийн 43 сумын нийт 1000 гаруй малчин өрхийг эх орны үйлдвэрийн нарны цахилгаан үүсгүүрээр хангасан байна.
II шатанд Япон Улсын Засгийн газрын 396 сая иен, БНХАУ-ын Засгийн газрын 50 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр 20-75 ваттын нийт 31790 ширхэг нарны цахилгаан үүсгүүрийг 50 хувь хямдруулсан үнээр 1 жилийн хугацаатай зээлээр малчдад олгожээ.
Цахилгаан үүсгүүрийн үнэ 5.59 тэрбум төгрөг эргэн төлөгдөх ёстойгоос одоогийн байдлаар 3.2 тэрбум нь төлөгдөөд байна.
2005.06.09-ний өдөр Сэргээгдэх эрчим хүчний үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын 32 дугаар тогтоол гарснаар хөтөлбөрийн III шат эхэлсэн байна. Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Засгийн газар тогтоол гаргаж, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 50 ваттын үүсгүүрийг 2006 онд 50000 малчин өрхөд, 2007-2008 онд үлдсэн өрхөд олгох шийдвэр гаргасан байна.
Малчдад нарны цахилгаан үүсгүүр нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Баянконстракшн” ХХК 2007 оны YI сараас хойш нийт 40400 үүсгүүр нийлүүлэх үүрэг хүлээснээс одоогийн байдлаар 36423 ширхгийг нийлүүлж, 22 аймаг, хотын 319 сумын 31213 малчин өрх урьдчилсан төлбөрөө хийж, цахилгаан үүсгүүрийг хүлээн аваад байна.
“Нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлэх ажлын явцтай танилцав
Төрийн
байгууллагын бүх шатны албан хаагчдад ёс зүйтэй ажиллах, иргэдэд чин үнэнчээр
үйлчлэх сэтгэлгээг хэвшүүлэх, аливаа үйлчилгээг ямар нэг хүнд суртал,
чирэгдэлгүй, хээл хахуулиас ангид явуулах замыг бүрдүүлэн, “нэг цонх”-ны
үйлчилгээг бүх шатанд нэвтрүүлэх зорилтын хүрээнд “Нэг цэгийн үйлчилгээ”
төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Хуралдаанаар Нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг сонсоод
-“Нэг цэгийн үйлчилгээ”-г байгуулах ажлын явц, үүнтэй холбоотой арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга нартай уулзалт хийх
-“Нэг цэгийн үйлчилгээ”-г зөвшөөрөл, лиценз олгодог байгууллагуудтай мэдээллийн нэгдсэн сүлжээгээр холбох асуудлыг судалж, авах арга хэмжээний тухай санал бэлтгэж 2008.05.01-ний дотор танилцуулах
-Хөтөлбөрт тусгагдсан зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг тооцож, улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
Төслийн туршилтын үе шат 2006.10.01-ний өдөр эхэлж, 2007.10.08-нд анхны “Нэг цэгийн үйлчилгээ”-г нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нээснээр дууссан юм.
Төслийн үндсэн үе шат 3 жилийн хугацаатай (2007-2010) хэрэгжих бөгөөд энэ хугацаанд “Нэг цэгийн үйлчилгээ”-г орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.
“Замын-Үүд” чөлөөт бүсийн талаар тогтоол гаргалаа
“Замын-Үүд”
эдийн засгийн чөлөөт бүсийн талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг
хэлэлцээд
-Чөлөөт бүсийн хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн санхүүгийн төв, татваргүй, эсвэл туйлын бага татвартай бүс болгох, амралт цэнгээний цогцолбор байгуулах зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахуйц асуудлуудыг нарийвчлан судалж тусган, үр дүнг 2008.04.01-ний дотор Засгийн газарт танилцуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нарт
-Тус бүсэд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлээд байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын санал, олон улсын шинжээчдийн дүгнэлт зэргийг сайтар судалж, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах ажлыг зохион байгуулах
-Дэд бүтцийг бүрдүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авах
-Одоогоор оруулсан хөрөнгө оруулалтын зарцуулалт, үр дүнд шинжилгээ хийх, хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах талаар санал боловсруулан танилцуулахыг Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү, Сангийн сайд Ч.Улаан нарт Тогтоолоор үүрэг болгов.
“Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба Засгийн газрын тогтоолын дагуу 2004 оны хоёрдугаар сард байгуулагдсан байна. Гэвч чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлэх асуудал удаашралтай байгаа билээ.
Товчхон:
•“Хөрөнгө
оруулалт, хөгжлийн сан”-гийн зарцуулалтын 2007 оны тайлан, тус сангийн 2008 оны
үйл ажиллагаанд зарим чиглэл өгөх тухай” асуудалтай танилцав.
•2008 онд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний нийт ажиллагчдын тоонд эзлэх хувийг тогтоох, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай Тогтоол гаргахаар болов.
•“Сэргээгдэх эрчим хүчний 2005-2020 оны үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн явцтай танилцав.
МУ-ын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.