GoGo мэдээний агентлаг эцэг эхчүүд, хүүхэд багачуудад зориулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спорт клубуудын мэдээллийг цувралаар хүргэж байгаа.
Өнөөдөр Дэлхийн жүдогийн өдөр. Ийм ч учраас жүдочдын хамгийн өнөр бүл болох Монголын жүдо бөхийн академийн сургалтын талаарх мэдээллийг хүргэхийг зорилоо.
Спортын төв ордны “Б” зааланд 17.30 минутын үед очиход үүдэнд нь хүүхдээ дагуулсан эцэг эхчүүд багталцаж ядна. Насанд хүрэгчдийн шигшээ багийн бэлтгэл 18.00 цагт дуусахтай зэрэгцэн хүүхдүүд уралдан гадуур хувцас, гутлаа тайлж эхлэв. Заал цэвэрлэсний дараа орох байсан ч хүүхдүүдийн хувьд багш нарынхаа хэлснийг үл анзааран өмсгөлөө өмсөхөөр ихэд яарцгаав.
Нэг ээлжиндээ 110-130 хүүхэд хичээллэдэг учраас багш нар нас, бүсний ангилалаар нь хувааж тохирсон сургалтуудыг ордог аж. Жүдо бөхийн академийн хамгийн отгон гишүүн ой дөрвөн сартай бол удаах нь хоёр настай.
Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга, олимпийн аварга Н.Түвшинбаяр, ОУХМ Ч.Болдбаатар, улсын начин Н.Бүрэнбаатар нарын хүүхдүүд жүдо академийн сурагчид болжээ.
Mate-Зогс, Hajime-Эхлэх, Seiretsu-Жагсах гэх мэтээр Японоор байнга хэрэглэгдэх багш нарынхаа хэлэх үгсийг хүүхдүүд аль хэдийнэ сурчихжээ.