Аравдугаар сарын 29-н буюу энэ Бямба гарагт Улаанбаатар төмөр замын Төв эмнэлгийн 65 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Үйл ажиллагаа явуулж эхэлсний 65 жилийн ойн хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтний эрдэм судлалын ажлыг дэмжих, нотолгоонд тулгуурласан эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, анагаах ухааны шинэ арга технологийг нэвтрүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уг хурлыг зохион байгуулж байгаа аж.
Хурлын үеэр академич Н.Баасанжав, Ш.Болд нар болон ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг улсуудаас ирсэн эрдэмтэн доктор, профессор хүндэтгэлийн лекц уншина. Мөн арав гаруй эрдэм шинжилгээний илтгэлийг тавих юм.
УБТЗ-ын Төв эмнэлгийг 1951 онд Монгол, Зөвлөлтийн эмч мэргэжилтнүүд төмөр замын ажилчид, тэдний гэр бүлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх зорилгоор анх байгуулж байжээ.
Тус эмнэлэг дотооддоо үйл ажиллагаа явуулахаас гадна гадаад харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлэн БНСУ-ын Сөүлийн Анагаах ухааны хүрээлэн, Вонгуан, Сэжон, Иксан болон Жонжугийн эмнэлгүүд, ОХУ-ын Дорнод Сибирийн Төмөр замын эмнэлэг, ОХУ-ын төмөр замын их сургуулийн анагаах ухааны коллеж, Франц улсын "Action Mongolia" хүмүүнлэгийн байгууллага, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хараат 1, 2 эмнэлгүүдтэй хамтран ажилладаг байна.