Дөрөвхөн жилийн хугацаанд "Хайрыг хайрла ", "Чиний эзгүйд", "Сарны нулимс", "Хориотой жүжиг", "Нууц амраг чинь болъё", Жавхлангийн "Хайрын бороо" гэх мэт олон арван клип, кино, тайз дэлгэцийн жүжигт дүрээ бүтээж олны танил болж саяхан гарсан "Сарны нулимс" олон ангит киноныхоо дүрээр залуусыг байлдан дагуулж чадсан УДЭТ- ын авьяаслаг залуу жүжигчин Г.Хулантай хэдэн хором амьдрал, уран бүтээлийнх нь талаар уулзаж ярилцлаа.
-Урлагт анх хөл тавиж байсан үеэ дурсавал. Багадаа ер нь
ямар хүүхэд байв?
-Цэцэрлэгт байхын урлагт
сонирхолтой хүүхэд байлаа. Урлагийн олон уралдаан наадамд оролцдог байсан. Ээж
намайг хөгжмийн авьяастай байж магадгүй гээд төгөлдөр хуурын багшаар хичээл
заалгуулж тэр үеэс л урлагт дуртай болж урлагийн хүн болъё гэсэн хүсэлтэй
болсон. Арван жилээ төгсөөд 2000 онд СУИС-ийн драмын ангид Сугар багшийн
удирдлаган дор суралцаж төгссөн. Багадаа би дөлгөөн тайван хүүхэд байсан. Ямар
сайндаа цэцэрлэгт байхад намайг нэг хүүхэд нүүрэн дээрээс маажихад би урдаас нь
ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүй хоолныхоо ширээний ард уйлаад л суугаад байсан.Одоо
бодоход би яагаад тэр хүүхдэд эсэргүүцэл үзүүлж адилхан өрвөлзөж шарвалзаагүй
юм болоо л гэж боддог юм. Миний хацар дээр самардсан сорви нь одоо болтол
байгаа биз дээ. Тийм болохоор би тэрийгээ одоо хүртэл мартдаггүй юм.
Хүүхдүүдийг харахад сахилгагүй хөдөлгөөнтэй, юман дээрээс үсэрч цовхорсон л
байдаг ш дээ. Би болохоор шал өөр байсан. Эмээгийнхээ гараас хөтөлчихөөд л
явдаг байлаа. Хүүхэд гэхэд их намбалаг ч гэх юмуу хөдөлгөөн багатай л хүүхэд
байсан л даа.
-Хэрэв чи жүжигчин болоогүй бол ямар мэргэжилтэй хүн
болох байсан бол?
-Ер нь багаасаа л урлагт
дуртай урлагийн хүн болно гэж бодож байсан. Гэхдээ дуунд нь жаахан хувирч
өөрчлөгддөг юм билээ. Тэр үед би хуульч юмуу эмч болдог ч юмуу гэж бодож
байсан. Манай ээж, аав хоёр намайг эмч болгох дуртай байсан.
-Нэлээд хэдэн кино, жүжиг, клипэнд тоглосон. Нийтдээ ер
нь хичнээн дүр бүтээсэн бэ?
-Ихэнх нь кино,
жүжигнээсээ клип хийчихдэг. Хамгийн анх дуучин Бат-Эрдэнэ, Оюумаа хоёрын
клипэнд тоглож байсан. Дараа нь "Хайрын гэгээн бороо" гээд
Жавхлангийндууны клип, Эбагийн "Тэр үдэш", "Найзууд", "Бооцоо","Хориотой
жүжиг", "Хайрын виз", "Нууц амраг чинь болъё" 4 сарын
1-нд тавигдах Ганхуяг найруулагч багшийн маань нэг жүжиг байгаа. Киноны хувьд
гэвэл "Чиний эзгүйд", "Нэг нарны дор" гээд олон ангит
ДОХ-ын сэдэвт кино өнгөрсөн зун телевизээр гарсан, "Сарны нулимс"
кино, "Хайрыг хайрла" гэх мэт кинонуудад дүр бүтээсэн.
-"Сарны нулимс", "Хайрыг хайрла" кино
нэлээд залуусыг байлдан дагуулсан кино болж чадсан. Кино зураг авалт хэр байв.
Мэдээж сэтгэлд үлдсэн хэсгүүд байдаг биз дээ?
-Мэдээж жүжигчин хүн
гэдэг бүх л зүйлийг мэддэг хийж чаддаг байх ёстой, Ядаж эмчийн дүрийг авсан хүн
эмч хүн ямар байх ёстой юм. Морь унадаг дүрд тоглох бол чаддаггүй ч байсан
зайлшгүй морь унаж чадах шаардлагатай болно. Ингээд бодохоор биеэрээ
хөдөлмөрлөж оюунаараа бодох ёстой байдаг. Мэдээж аймаар аймаар зүйл гарч байсан
л даа. Сүххуяг ах "Хайрыг хайрла" жүжгийнхээ бэлтгэл дээр унаад хөлөө
хугалаад бэртэж байсан. Эрсдэлтэй юм их гардагч гэсэн би дандаа хөнгөн
дүрүүдийг нь авч байсан. Хамгийн хэцүү зүйл нь надад хөлдүүс болсон ямар ч
халаалтын шугамтай холбоогүй загварын байранд хавар намрын нимгэн хувцастай
зураг авахуулж байсан. Айлд байгаа дулаан уур амьсгалын зураг гаргахын тулд
даарч чичирч болохгүй, биеэ барьж хичээгээд маш хэцүү байсан. Сүүлдээ бүр эрүү
чичрээд ярьж болохгүй байсан. Хацар бүр улайгаад биржийчихсэн байсан. Манай
найруулагч гэрлэнд гараа бүлээцүүлж байгаад миний хацрыг дулаацуулж өгөөд
ойртуулж зураг авахаар нөгөө бэржигэр нь харагдаад сүүлдээ гэрлээр дулаацуулж
зургаа авч байсан. Сүүлд нь харахад бэржигэр нь мэдэгдэхгүй л байна лээ.
(Инээв)
-"Хайрыг
хайрла" кинонд СУИС төгссөн төгсч байгаа оюутнууд тоглосон. Сарантуяа эгч
Бат-Өлзий ах хоёр надтай уулзаад манайх энэ "Хайрыг хайрла" жүжгээр
кино хийх гэж байгаа юм, чи тоглох уу яах уу гэж асуусан. Ямар ямар хүмүүс
тоглож байгааг нь асуусан чинь Бат-Өлзий ахын хүүхэд Тамир миний нөхөр болох
ёстой байдаг. Тэгэхээр нь яана аа, би хөгшин харагдвал яах юм гэсэн чинь Сараа
эгч юу гэж дээ хэрвээ тийм бол юу гэж чамайг тоглуулдаг юм гэж байсан. Тэгэхэд
нь маш их баярлаж байлаа. Тамираа бид хоёр голд усаар булалцаж тоглодог хэсэг
байдгийн. Тэр хэсгийг авах гэж бөөн юм болсон. Яасан гэхээр 6 сарын хүчтэй
үертэй байсан болохоор би тогтож чадахгүй өнхөрч унаад живээд байсан, Тэгэхэд
тэд нар энэ Хулангийн хөл яачихсан юм бэ, шилмүүс шиг л байх юмаа гээд
инээлдээд байсан. Тэр зургийг аягүй их авсан.
-Хулан найз залуутай юу? Мэдээж анхны хайртайгаа учирсан
биз дээ?
-Найз залуу байгаа.
Анхных нь ч юмуу, хожуу нь ч юмуу ойлгодоггүй ш дээ. 6-р ангид ахынхаа найз нэг
ахад сайн болчихсон. Харахаар хөөрхөн гоё санагдаад байдаг байсан. Тэр үед
эмэгтэй хүн гэдэг утгаар эсрэг хүйстнээ анх мэдэрч шохоорхож байсан үе нь болов
уу даа. Тухайн үед би энэ ахад дурлачихсан, хайртай болчихлоо л гэж боддог
байсан. Одоо бодоход анхны хайр гэдэг ханилж суусан хүн л юм шиг санагддаг.
Анхны хайр гэж яваад өнгөрчихдөг юм биш, тийм болохоор хоёрдогч гуравдагч хайр
гэж байдаггүй биз дээ.
-Найз залуутай юм чинь валентиний баяраар сайхан
баярласан биз дээ.
-Өө баярлаж чадаагүй ш
дээ. Бэлгээ л өгөлцөж авалцсан. 2 сарын 14-нд чинь манайх яг "Хайрын
виз" жүжгээ хоёр удаа тоглосон болохоор баярлаж чадаагүй.
-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна. Жүжигчин хүний
хувьд мөрөөдлийн дүр чинь юу вэ?
-Драмын театрт 4 сарын
1-нд шинэ жүжиг тоглогдох гэж байгаа. "Сарны нулимс" киноны үргэлжлэл
анги хийгдэх гэж байгаа. Мэдээж жүжигчин эмэгтэй хүн болгон Жульетта, эрэгтэй
хүн болгон Ромео болохыг хүсдэг байх. Тийм болохоор би ч гэсэн Жульеттад
тоглохыг хүсдэг. Гэхдээ эсрэг дүрд тоглож үзээгүй болохоор яагаад ч юм эсрэг
дүр бүтээж үзмээр санагддаг. Эсрэг талын дүр жүжигчинд байгаагүй юмнуудыг
нэлээн их гаргаж ирдэг.
-Чамайг харахад эсрэг талын дүрд тохирохгүй зөөлөн хүн
шиг санагддаг. Эсрэг дүр оногдвол тоглож чадна гэж боддог уу?
-Жүжигчин хүн чинь ямар
ч дүр оноогдсон хийж бүтээж чадах л ёстой. Манай нэг багш ярьж байсан юмаа
амьдрал дээрээ аймаар бөгтгөр унжгар тийм хүн тайзан дээр гарч ирэхээрээ
үнэхээр гоё залуугийн дүр бүтээж чаддаг байсан гэж ярьж байсан. Тэрэн шиг л
ямар ч дүр байсан чадаж давж гарна гэж боддог.
-Хувийн амьдралдаа ойрын хугацаанд өөрчлөлт хийх үү?
Хэзээ нөхөрт гарч хүүхэд төрүүлнэ гэж боддог вэ? Нууц биш бол найз залуугаа
танилцуулаач?
-Ойрын хугацаанд хүнтэй
суугаад хүүхэд гаргана гэхээр аль нэгээ орхих болдог. Дуртай юм болохоороо
ажлаа л өмнөө тавьж байгаа. Ойрын хугацаанд хүнтэй сууж хүүхэд төрүүлэх тухай
төлөвлөөгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт аль алинаа орхилгүй хийх болно. Найз
залуугаа одоохондоо танилцуулаад хэрэггүй байх аа. (Инээв)
-Олны танил болох сайхан байсан уу, олон хүн хараад
байнга өөрийгөө хянаж явах нь хэцүү биш үү? Ер нь ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Яах гэж энэ мэргэжлийг
сонгосон юм, яах гэж урлагийн хүн болсон юм.
Энд тэнд явж байхад хүмүүс таниад сайхан харьцаад хүндлээд тусалж
дэмжээд гоё л байдаг. Мэдээж урлагийн
хүмүүс олонд танигдана гэдэг маань хийж байгаа бүтээлийг нь хүн хүлээн
зөвшөөрч дэмжиж ойлгож байна гэсэн үг. Нөгөө талаараа сенсааци, муу ярианд их өртөнө. Тиймэрхүү юм сонсох
эвгүй л санагддаг юм.
-Өөрийн чинь улаан фэн гэж ярьдаг ш дээ, тийм үзэгч
байдаг уу? Фэнүүдээсээ сэтгэлийн хайрын мессеж авч байв уу?
-Байлгүй яахав.
Тоглолтыг алгасалгүй үздэг гээд тоглолтын дараа утасддаг эгч нар байсан.
Сүүлдээ байнга утасдана. Дугаарыг нь хараад авахгүй байж болохгүй. Миний киног
үздэг Батука гэдэг 4 настай хөвгүүний ээж аав хүүтэйгээ ирээд тайзан дээр
зургаа авахуулж байсан, Би Хуланд хайртай, Хуланд хайртай гэдэг гэсэн.
Залуучуудаас танилцъя, уулзъя гэсэн мессежүүд их ирнэ, тэр болгонтой нь уулзаж
танилцахгүй ч гэсэн мессежээр эвтэйхэн найз залуутай гэдгээ хэлж ойлгуулдаг
даа.