Хүний нүд гэдэг дэндүү нарийн бүтэцтэй, тун онцгой үүрэгтэй эрхтэн. Чарльз Дарвин нэгэнтээ нүдний хөгжлийн явцыг “утга авцалдаагүй” гэж тодорхойлж байсан удаатай.
МНОХ компанийн үзэж буйгаар энэ төслийн эхний бүтээгдэхүүн 2027 он гэхэд зах зээл дээр гарч магадгүй
Гэсэн хэдий ч нүд гэдэг төгс эрхтэн биш. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чадвар нь муудаж, зарим тохиолдолд бүр ажиллагаагүй болох хүртэл гэмтэх эрсдэлтэй. Тиймээс хүний нүдийг илүү сайжруулахын тулд Италийн MHOX компани хиймэл нүд хийх санаа гаргажээ.
Компанийн ахлах загвар зохион бүтээгч Филиппо Нассети “Дэвшилтэт технологийн ачаар бид ойрын ирээдүйд бүрэн ажиллагаатай, хүний эрхтнийг үйлдвэрлэдэг болно” гэв.
EYE буюу “Нүдээ сайжруул” гэсэн үгний товчлол болох энэхүү төслийн хүрээнд гурван хэмжээст хэвлэх технологийн тусламжтай хүний нүдийг хэвлэх аж. Энгийн нүдтэй адил нарийн бүтцийг нь хадгалахын тулд эд эс бүрийг зүү ашиглан хэвлэнэ.
Өнөөдрийн байдлаар био хэвлэх төхөөрөмжөөр хүний чих, судас, бөөр зэрэг эрхтнийг хэвлэж байна. Харин хэт нарийн бүтэцтэй учраас одоохондоо нүдийг хэвлэх боломжгүй.
Нассеттигийн үзэж буйгаар EYE төслийн хүрээнд эдгээх, сайжруулах, дэвшилтэт гэсэн гурван төрлийн нүдийг хэвлэнэ. Эдгээх зориулалттай хиймэл нүд энгийн нүдтэй адил бүхнийг хэвийн харах бөгөөд харааны бэрхшээлтэй хүмүүсийн нүдний оронд солих юм.
Харин сайжруулсан хиймэл нүдний тусламжтай нарны шил зүүх шаардлагагүй болох бол дэвшилтэт нүдийг интернет сүлжээнд хүртэл холбож болно гэжээ. Мэдээж хэрэг ийм хиймэл нүдтэй болохын тулд хүмүүс эхлээд өөрийн нүдийг мэс заслын аргаар авахуулах хэрэгтэй.
МНОХ компанийн үзэж буйгаар энэ төслийн эхний бүтээгдэхүүн 2027 он гэхэд зах зээл дээр гарч магадгүй.