Энэ сарын 17-ны өдөр Замын цагдаагийн газрын төмөр замын гарам дээр автомашинууд түгжрэлд орон зогссон бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан.
Тухайн үед 406-р км-н гарам дээр яаралтай тоормос хийж хүний амь, болзошгүй ослоос аварсан хоёр машинистыг өнөөдөр шагнажээ.
Өнөөдөр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үр дүнгийн хурал болсон. Энэ үеэр болзошгүй ослоос урьдчилан сэргийлсэн Улаанбаатар Татах хэсгийн машинист Т.Золбоог "Төмөр замчны алдар", туслах машинист Э.Батсуурийг "Тэргүүний төмөр замчин" цол тэмдгээр шагнажээ.
Тухайн өдөр төмөр замын гарам дээр автомашинууд түгжирч, гарам дээр зогссон байгааг хоёр машинч хараад 467 метр замд яаралтай тоормослосон байна.