Цэх суух нь суугаа ажил эрхэлдэг хүмүүст тохиромжгүй байрлал болохыг Шотланд, Канадын эрдэмтэд тогтоожээ. Ингэж суух нь нуруунд хэт их ачаалал очдог талаар соронзон хэлбэлзлийн дүрс зургийн шинэ хэлбэрийг ашиглан мэдсэн байна.
Эрдэмтдийн зөвлөснөөр олон цагаар сууж, ажилладаг хүмүүст хамгийн тохиромжтой байрлал нь 135 хэмийн налуу байрлал ажээ. Ийм суулт нуруунд очих ачааллыг багасгаж, эрсдэлийг бууруулдаг байна. Их Британийн "Бариа заслын холбоо"-ны мэдээллээс үзэхэд, тус улсын хүн амын 32 хувь нь өдөрт 10 гаруй цагийг сууж өнгөрүүлдэг аж. Тэдний тал хувь нь үдийн цайныхаа цаг болтол суудлаасаа босдоггүй байна.
Г.Сайнзаяа