Манай гаригийн хамгийн аюулгүй улсын жагсаалтыг Финлянд улс тэргүүллээ. Дэлхийн эдийн засгийн форумын шинжээчид дэлхийн хамгийн аюулгүй улс орнуудын жагсаалтыг гаргасан байна.
Жагсаалтын эхний 10-т:
- Финлянд
- Катар
- Арабын Нэгдсэн Эмират
- Исланд
- Австри
- Люксембург
- Шинэ Зеланд
- Сингапур
- Оман
- Португал зэрэг улс орнууд оржээ.
Харин Монгол Улсын хувьд 141 орноос 69 дүгээр байрт жагссан байна. Манай хоёр хөрш болох БНХАУ 58 дугаарт орсон бол ОХУ 126 дугаарт буюу сүүл мушгижээ.
Энэхүү судалгаанд дэлхийн 141 улсыг хамруулсан бөгөөд гэмт хэргийн гаралт, иргэд хууль сахиулах байгууллагынханд хэр зэрэг итгэдэг болох, террорист халдлагын гаралт, цагдаа цэргийн хүчнийхэн энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадаж байна уу зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзжээ.
Эх сурвалж: WEF