gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     6.04
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 18
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 6.04
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай НЭГ ТЭРБУМ төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлнэ

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2016-10-12
0
Twitter logo
 
Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай нийт 14 нэр төрлийн хагалгааны тоног төхөөрөмжийг нийслэлээс нийлүүлэхээр боллоо.

Ингэснээр элэгний хорт хавдартай, элэгний хатуурлын хүнд шатанд байгаа хүмүүст элэг шилжүүлэн суулгах боломжтой бөгөөд нийт нэг тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатартай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурсан юм.

Хоёр байгууллага манай улсад тулгамдаад байгаа асуудал болох элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар хамтран ажиллахаар болсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.

ӨДӨРТ ДӨРВӨН ХҮН ЭЛЭГНИЙ ӨВЧНӨӨР ХОРВООГ ОРХИЖ БАЙНА

Элэгний хавдрын өвчлөл бол нэн тулгамдсан асуудал. Манайд тохиолдож буй элэгний өвчлөл дэлхийн дунджаас зургаа дахин их байна. 2015 онд гэхэд 2160 хүн элэгний анхдагч өмөнгөөр оношлогдож түүний 1658 нь хорвоог орхижээ. Өөрөөр хэлбэл элэгний өвчлөлөөр өдөрт дөрвөн Монгол хүн нас барж байгаа аж.

Хожуу үедээ оношлогдсон хүмүүсээс 150 орчим нь яаралтай элгээ солиулах шаардлагатай байгаа ч элгээ солиулж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгаа аж.

Сүүлийн нэг жил хагасын хугацаанд ийм оноштой 160 орчим иргэн Энэтхэг, БНСУ-д хагалгаанд орсон байна. Зөвхөн хагалгааны зардалд эдгээр өвчтөн 11-15 мянган ам.долларыг зарцуулдаг гэхээр тухайн айл өрхөд маш их санхүүгийн дарамт болдог байна.

Хавдар судлалын үндэсний төв элэг шилжүүлэх тоног төхөөрөмжтэй болсноор “Анагаах ухааны том ололтыг Монгол иргэн эх орондоо хүртэх боломжийг эдгээр тоног төхөөрөмж олгоно. Бид төвийнхөө эмчилгээ үйлчилгээ тэр дундаа эрчимт эмчилгээний чадамжийг эрс сайжруулж, шинэ түвшинд хүргэж, эрдэнэт хүний амь насыг аварна. Цаашлаад Монгол Улсаас гадагш урсах мөнгөний урсгалыг сааруулж эдийн засгийн өгөөжөө өгч, энэ өвчний улмаас айл гэр санхүүгийн хямралд орохгүй байх олон сайн үр дүнг үзүүлнэ” гэдгийг тус төвийн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эрхлэгч Ж.Чинбүрэн хэлж байна.

Тоног төхөөрөмж ирэх сар гэхэд нийлүүлэгдэж, энэ ондоо багтаан анхны хагалгааг хийхээр зорьж байгаа юм.

ЭРТ ОНОШИЛБОЛ ТҮЛЭХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭЭД МАРГААШ НЬ ЭМНЭЛГЭЭС ГАРДАГ

Манай улсад элэгний өвчлөлөөр таван хүний дөрөв нь эцсийн шатандаа оношлогдож байгаа тул эрт үеийн илрүүлгийг сайжруулах шаардлагатай байгааг ХСҮТ-ийн ерөнхий захирал Л.Төмөрбаатар онцолж байна.

Элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн эмчилгээний төрөл болох түлэх эмчилгээг хийлгэлээ гэхэд маргааш нь эмнэлгээс гарч, хэвийн амьдрах боломжтой байдаг аж. Гэхдээ эрт үед оношлогдсон тохиолдолд энэ эмчилгээг хийдэг аж. Харамсалтай нь нийт оношлогдож буй хүмүүсийн 15 хувь нь л энэ төрлийн эмчилгээг хийлгэдэг аж.

Тиймээс эрт илрүүлэгт анхаарал хандуулан Элэг бүтэн Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж, элэгний мэс заслыг эх орондоо хийх нь чухал байгаа аж. Ингэж чадвал 10 жилийн дараа элэгний өвчнийг “ялсан” улс болж чадах аж.

Эрүүл мэндийн тухай хуульд бүх шатны Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн эрүүл мэндийг байгууллагад нэмэлт санхүүжилт олгох бүрэн эрхтэй бөгөөд Нийслэлийн Засаг дарга энэ эрхийнхээ хүрээнд тулгамдсан асуудалд хөрөнгө оруулж буй нь энэ юм. Нийслэл ХСҮТ-тэй хамтран ажилласнаар дүүргийн эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, зорилтот бүлгийн иргэдэд элэгний өвчлөлийн оноглогоо, эмчилгээг үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр хийх, иргэдийн дунд эрүүл мэндийн сурталчилгаа зохион байгуулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэх үүргийн хүлээж байгаа юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан