-Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөрт-
Шархадны эмнэлэг. Энэ нэрийг мэдэхгүй хүн ховор. Гэхдээ энд эрүүл мэндийн ямар үйлчилгээ үзүүлдэг талаар мэдэх хүн цөөн. Хэвийн биш, галзуурлын шинж тэмдэгтэй хүмүүсийг энд байрлуулж, эмчилгээ сувилгаа хийдэг гэж ойлгодог хүмүүс их бий.
Олны нэрлэж заншсанаар Шархадны эмнэлэг буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв бидний мэдэхгүй олон төрлийн эмчилгээ, үйлчилгээг хүн ардад үзүүлдэг.
ЭНГИЙН ГЭЖ БОДДОГ ШИНЖ ТЭМДГҮҮД ЯВААНДАА ЭМГЭГ БОЛДОГ
Сэтгэц гэхээр бид маш хүнд зүйл гэж ойлгодог ч хүн бүрд тулгамдаж байдаг асуудал юм. Хүнийг сэтгэцийнх нь хувьд эрүүл, сэтгэцийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй гэж ангилдаг байна.
Бухимдал, сэтгэл гутрал, сэтгэл зовнил, нойргүйдэл гэх мэт нь сэтгэцийн тулгамдсан асуудал. Энэ бүгд даамжирсаар сэтгэцийн эмгэг болох бөгөөд нэгэнт даамжирвал эдгэрэхэд цаг хугацаа их зарцуулдаг аж. Тиймээс ч дэлхийн хүн амд сэтгэцийн эрүүл мэнд чухал асуудал болоод байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгааг тогтоожээ.
Амархан уурлах, ажлаа байнга бодож шаналах, нойр хүрэхгүй болон бага зэргийн чимээнд сэрэх, сэтгэл тавгүйрхэх зэрэг өдөр тутамд хүн бүрд тохиолддог дээрх шинж тэмдгүүд яваа яваандаа хүндэрч сэтгэцийн эмгэг болдог байна. Ийм шинж тэмдэг илрэх үед нь архи ууж, улмаар архинд донтох, мансууруулах бодис хэрэглэх зэрэг сөрөг үр дагавар их байгаа аж. Мөн хүүхдийн сэтгэж зан үйлийн эмгэг ихэсч байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвөөс 2013 онд хийсэн судалгаагаар насанд хүрсэн хүмүүсийн
- 18.5 хувь нь сэтгэл түгшилттэй,
- 17.1 хувь нь нойрны эмгэгтэй,
- 16.2 хувь нь мэдрэл сульдалтай,
- 4.4 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна.
Харин ДЭМБ-ын тооцоолсноор ойролцоогоор 628 мянган хүн буюу нийт хүн амын 23.3 хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай, сэтгэцийн эмгэгтэй байна гэжээ.
2008 оны байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийг эмгэгтэй 22 мянга гаруй хүн сэтгэцийн эмчийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж байна.

СТРЕССИЙН ШАЛТГААНТ ЯДАРГААНЫ ТАСГААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН 70 ХУВЬ НЬ 22-35 НАСНЫХАН
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн үүсэл тэртээ 1926 оноос эхтэй. 1926 онд нэг лам, найман асрагчтайгаар жижигхэн байшинд хүн ардад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн газар өнөөдөр үндэсний хэмжээний төв болтлоо өргөжжээ.
Одоогийн байдлаар поликлиникээр
- Сэтгэл зүйн оношлогоо,
- Донтох эмгэг судлал,
- Хүүхдийн сэтгэцийн эмгэг судлал,
- Шүүхийн сэтгэцийн эмгэг судлал,
- Өтлөлтийн сэтгэцийн эмгэг судлал,
- Бэлгийн эмгэг судлал,
- Сэтгэцэд нөлөөт эм судлал,
- Сэтгэл засал гэсэн үйлчилгээг поликлиникээр үзүүлдэг. 2014 онд тус эмнэлгийн шинэ байр ашиглалтад орсноор иргэд цахим бүртгэлээр дамжуулан илүү шуурхай, чирэгдэлгүй үйлчлүүлэх боломжтой болсон аж.
Харин хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг
- Стрессийн шалтгаанд сэтгэцийн эмгэг клиник
- Хүүхэд, өсвөр үеийн клиник,
- Донтох эмгэг судлалын клиник,
- Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникээр дамжуулан үзүүлж байна.
- Сэтгэл засал болон арав гаруй төрлийн физик эмчилгээ, эмийн эмчилгээг дээрх тасгууд хийдэг.
Стрессийн шалтгаанд сэтгэцийн эмгэг клиник буюу хүмүүсийн нэрлэдгээр ядаргааны тасаг хамгийн их үйлчлүүлэгчтэй. Өнөөдрийн байдлаар тус тасагт хэвтэн эмчлүүлэхээр дугаарласан иргэдийн тоо 300 давжээ. Сардаа тус тасаг 90 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд тэдний 70 орчим хувь нь 22-35 насныхан байдаг аж.

Харин хүүхэд, өвсөр үеийн клиник нэг удаад 30 хүүхэд хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай. Тав хүртэлх насны хүүхдүүд сахиуртай, түүнээс дээш насныхан сахиургүй хэвтдэг. Хүүхдэд гэртээ байгаа мэт тайван орчин бүрдүүлж, эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй үүднээс хамтдаа тоглох, тайван ярилцах, бас бүтээл туурвих боломжтой өрөөнүүдийг бий болгосон байна. Хүүхдүүд мэдрэлийн ядаргаа, дэлгэцийн донтолт, сэтгэл санааны хямрал зэрэг шалтгаанаар их ирдэг байна. Мөн газ үнэрлэж мансуурах тохиолдол ч их бүртгэгддэг талаар тус тасгийн эрхлэгч Д.Энхтуяа хэлж байсан юм.

СЭМҮТ ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ВЭ
Сэтгэл засал эмчилгээ
- Ганцаарчилсан сэтгэл засал
- Бүлгийн сэтгэл засал
- Танин мэдэхүйн сэтгэл засал
- Өөрийгөө сургах дасгал
- Зан үйлийн сэтгэл засал
- Сэтгэц задлан шинжилгээ
- Иог
- Бясалгал
Сэтгэцийн нөлөөт эмийн эмчилгээ
- Солиорлын эсрэг эмэн эмчилгээ
- Солиорлын эсрэг хэвшинжит бус эмэн эмчилгээ
- Сэтгэл гутралын эсрэг эмэн эмчилгээ
- Сэтгэл засах, тайвшруулах эмэн эмчилгээ
- Сэтгэл тогтворжуулах эмэн эмчилгээ
- Тархины үйл ажиллагаа сайжруулах эмэн эмчилгээ
- Уналт, таталтын эсрэг эмчилгээ
Сэргээн засах, физик эмчилгээ
- Тосон эмчилгээ
- Цахилгаан эмчилгээ
- Электрофорек эмчилгээ
- Гэрэл ба татлага эмчилгээ
- Дасгал фитнесс эмчилгээ
- Хөдөлгөөн эмчилгээ
- Иллэг, бумба эмчилгээ
- Зүү эмчилгээ
- Лазер эмчилгээ
- Нойрсуулах эмчилгээ
- Усан ба утлага эмчилгээ
Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээ
- Үсчин гоо зүйн эмчилгээ
- Эсгий урлал эмчилгээ
- Биеийн тамир эмчилгээ
- Урлан эмчилгээ
- Хөдөлмөр эмчилгээ
- Зураг эмчилгээ
- Үзвэр эмчилгээ
- Тоглоом эмчилгээ
- Оёдол эмчилгээ
- Ном эмчилгээ
- Хөгжим эмчилгээ
- Мужаан эмчилгээ
- Танин мэдэхүйн сургалт
- Хоол эмчилгээг СЭМҮТ-д хийдэг.
Мөн эмнэлзүйн сэтгэлзүйч нар 45 нэр төлийн оношлогооны тестийг ашиглан хүүхдийн мэргэжил сонгох, авир араншин, бие хүний хэв шинжийг тогтоох гэх мэт олон талын ач холбогдолтой оношлогоог хийж, шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.