Энхтайвны Нобелийн шагналыг Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос хүртлээ.
Тэрээр уг шагналыг эх оронд нь 52 жил үргэлжилсэн зэвсэгт мөргөлдөөнийг эцэс болгох энхийн гэрээг Фарк бүлэглэлтэй байгуулсныхаа төлөө авч байна. Энэхүү гэрээ байгуулахын тулд талууд дөрвөн жил хэлэлцсэн гэдэг.
Фарк бүлэглэлтэй байгуулсан гал зогсоох тохиролцоо энэ сарын 31-нд дуусгавар болно гэж Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос уржигдар мэдэгдсэн юм.
Үүнээс өмнө буюу өнгөрсөн ням гаригт колумбчуудын дунд явуулсан бүх нийтийн санал асуулгын дүнд энхийн гэрээг сэргээхээс татгалзсан аж. Ямартай ч гэрээг сэргээх зорилгоор холбогдох хүмүүс Куб улсад хэлэлцээ хийсээр байгаа талаар мэдээлж байна.
Колумбд олон арван жил өрнөсөн зэвсэгт мөргөлдөөний үеэр 220 мянган хүн амиа алдсан бол зургаан сая хүн орон гэрээсээ дайжсан билээ.
Эх сурвалж: ИТАР-ТАСС