Монголын Кэндогийн Холбоо, Япон улсын элчин сайдын яамнаас хамтран зохион байгуулж буй 13 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Tuul Condominum спорт цогцолборт болно.
Тэмцээнд долоон клубын 67 тамирчин оролцох бөгөөд
- Эрэгтэй ганцаарчилсан /19-өөс дээш нас/
- Эмэгтэй ганцаарчилсан /19-өөс дээш нас/
- Эрэгтэй хүүхдийн төрөл /15-18 нас/
- Эмэгтэй хүүхдийн төрөл /15-18 нас/
- Эрэгтэй хүүхдийн төрөл /14-өөс доош нас/
- Эмэгтэй хүүхдийн /14-өөс доош нас/ төрөлд өрсөлдөх юм.
Мөн эрэгтэй эмэгтэй багийн төрөлд тамирчид өрсөлдөнө.
Төрөл бүрд эхний гурван байрт өргөмжлөл, медаль өгөх бөгөөд эрэгтэй, эмэгтэй, эмэгтэй хүүхдийн төрлийн аваргууд Япон улсад аялах эрхийн эзэн болох юм.
Кэндо нь Кэн буюу сэлэм, До буюу зам гэсэн утга бүхий сэлмийн тулааны урлаг юм. Японы үндэсний тулааны урлаг бөгөөд Каратэ, Жудо, Айкидогийн нэгэн адил сэлмээр тулалддаг. Энэ спортын төрөл манай улсад орж ирээд арав гаруй жил болж байгаа бөгөөд жилээс жилд сонирхогч, хичээлэгчдийн тоо өссөр байна.
Тодруулбал, 2010 онд болсон Кэндогийн УАШТ-д 11 тамирчин оролцож байсан бол зургаан жилийн дотор зургаа дахин нэмэгдсэн байна.
Кэндо нь бие сэтгэлээ хөгжүүлж, өөрөө өөрийгөө ялан дийлэх тулааны урлагаас гадна харилцан бэртэл гэмтэл учруулахгүйгээр зөв техник аргачлалыг сэтгэхүйтэй уялдуулан хөгжүүлэх, хувь хүний ёс суртахуун, эрдэм мэдлэг, итгэл үнэмшлийг бий болгох ач холбогдолтой.