Нийслэлийн 377 жилийн ойд зориулсан “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг өнөөдөр болно. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд үндэсний бүх нийтийн гүйлтийн тэмцээн болох бол Сүхбаатарын талбайд спорт өдөрлөг болох юм.
Үндэсний бүх нийтийн гүйлт нь 2017 онд зохиогдох Дэлхийн марафон гүйлтийг угтаж байгаагаараа онцлог. Гүйлтээс орсон орлогыг улсын хэмжээний олон улсын сургууль байгуулахад зориулах юм байна.
Марафон гүйлтэд 1-3 байр эзэлсэн тамирчид алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлал мөнгөн шагналын эзэн болохоос гадна 4-10-р байрныхан ч мөнгөн шагнал авах юм байна.
Харин төв талбайд олон төрлийн үйл ажиллагаа болно. Есөн дүүрэг спортын үйл ажиллагаагаа танилцуулж, фитнес, спортын клубууд танилцуулга хийж, хөнгөлөлттэй хичээллэх эрхийн бичиг тарааж мөн зөвлөгөө өгөх арга хэмжээг зохион байгуулах аж.
Иргэдийн дунд олон төрлийн сонирхолтой тэмцээн, уралдаан ч болно. Үүнд:
- Хөл бөмбөг,
- Сагсан бөмбөг,
- Олс таталт,
- Софт теннис,
- Ширээний теннис,
- Шагай няслах, шүүрэх, морь уралдах,
- Шатрын тоглолт, тэмцээн болох юм.
Мөн экстрим дугуйн үзүүлэх тоглолт, талбайн болон софт теннис, хийн дасгал, ахмадын аэробик, спорт болон уран сайхны гимнастикийн үзүүлбэрүүдийг сонирхуулна.