Туул, Сэлбэ, Дунд голд цэвэрлэгээ хийх, байгаль хамгаалах “Цэвэр орчин цэнгэг ус” нэг сарын аян эхэллээ.
Цэвэрлэгээ хийх нийт 50 км газрыг дөрвөн хэсэгт хувааж, оролцох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилчин, албан хаагчдыг хуваарилан ажиллуулахаар болжээ.
- Яармагийн гүүрнээс Сонсголонгийн гүүр хүртэл нийт 19 км,
- Сэлбэ гол (100 айлын гүүрнээс Туул голд цутгах хүртэл) 13км,
- Зайсангийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл (Туул голын хойд эргийн дагуу) 11км,
- Улиастайн уулзвараас Гачуурт хүртэл (Голын хойд хэсэг буюу Төвийн эх үүсвэрийн хамгаалалтын бүс) 7 км газруудыг нэг сарын хугацаанд төрийн болон хувийн хэвшлийнхэн хариуцан ажиллахаар болсон гэдгийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Уг аяныг БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, УСУГ, Мобиком корпораци, Гандантэгчинлэн хийд, Жүр үр, Сэрүүлэг дээд сургууль, АПУ компани, Хүүхдийн ордон зэрэг төр болон хувийн хэвшлийн хамтарсан 10 гаруй байгууллага оролцсон томоохон бүтэцтэйгээр зохион байгуулж байгаа юм.
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан аяны талаар “Бид энэ нэг сарын аяныг нэг удаа зохион байгуулаад зогсохгүй улам эрчимжүүлж цаашид уламжлал болгон хийнэ. Нийслэлийнхээ иргэдэд бид өөрсдөө хогоо хаяхгүй бусдаар хогоо цэвэрлүүлэхгүй байх, сайхан орчин бүрдүүлэхийн тулд хамтран ажиллахыг уриалж байна” гэв.