Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт энэ сарын 4-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
Чуулга уулзалтын үеэр “ОХУ-д дээд боловсрол эзэмших хэрэгцээ шаардлага, боловсролын салбарын цаашдын хамтын ажиллагааны асуудлууд” сэдэвт бага хурал болж, Монголын тал, Оросын соёл, шинжлэх ухааны төв, мөн ОХУ-д сургууль төгсөгчдийн олон улсын ИНКОРВУЗ байгууллага болон ОХУ-ын их, дээд сургуулийн төлөөлөгчид тус тус илтгэл тавина.
Мөн “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх инновацийн хамтын ажиллагааны хэтийн төлөв”, “Бүс нутгийн хүн амын дунд орос хэл, Оросын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд төгсөгчдийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт салбар хуралдаанууд болох юм байна.
Өнөөдөр 11 цагаас Хэвлэлийн хүрээлэнд энэ талаар хэвлэлийн бага хурал хийнэ.