УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэвлэлийн бага хурал хийв. Тэрээр уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой баримтуудыг дэлгэсэн юм.
Энэ үйлдвэрийн болон Монголросцветмет нэгдлийн, Оросын талын 49 хувийг “Монголиан коппер корпораци” нэгдэл сонгуулийн өмнөх өдөр буюу зургаадугаар сарын 28-нд худалдан авсан. Үүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг нөгөө талд үнэгүй өгсөн хуйвалдаан боллоо.
Энэ худалдан авалтын явцыг шалгах үүргийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таван сайдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан тухай захирамж гаргасан юм. Гэвч ажлын хэсэг одоог хүртэл дүгнэлтээ танилцуулаагүй байна. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн бүх эрх мэдэл “Монголиан коппер корпораци”-д шилжжээ. Ингэснээр төрийн мэдлийн 51 хувийг удирдах эрх мэдлээ Засгийн газар бүрэн алдсан гэж УИХ-ын дэд дарга үзэж байна.
Учир нь дээрх үйлдвэрүүдийн ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн нийт гишүүдийн 50 хувийг цөөнхийн төлөөллөөс томилжээ. “Эрдэнэт” үйлдвэрийн төрийн мэдлийн 51 хувийг нөгөө талд үнэгүй өгсөн хуйвалдаан боллоо гэж дүгнэж байгаа юм. Яг ийм нөхцөл байдал Монголросцветмет нэгдэлд ч давтагдсан гэв.
Байдал ийм байгаа тул ажлын хэсгийн дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцэх, Сангийн сайд асан Б.Болорын зургаадугаар сарын 27-ны өдөр гаргасан, 255 болон 256 дугаар тушаалуудыг хүчингүй болгох, дээрх үйлдвэрүүдийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг дахин зохион байгуулах зэрэг саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлжээ.
Түүний хүсэлтийг дор хавсаргав.
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж энэ бүх луйврын цаана ХХБ, "Улаанбаатар хотын банк"-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг бий гэсэн юм. Тэрээр УБ хотын банкны 99 хувийг эзэмшдэг.

Тэрээр цааш нь “Оросын тал 49 хувиа худалдах саналыг Монголд ирүүлсэн. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Манай Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ Оросын шахалтаар татгалзсан. Шийдвэрийг гэнэт гаргасан. Оросын тал 49 хувиа худалдах нь тэдний өөрсдийн асуудал. Энэ эрхийг 2003 оны дүрмээр аль аль талд олгосон. Хамгийн гол нь 49 хувийг худалдаж авсан эх үүсвэр, худалдан авалтын дараа болсон хуйвалдаан маш их анхаарал татаж байна.
Манай Засгийн газар худалдан авах давуу эрхээсээ Оросын шахалтаар татгалзсан.
Зургаадугаар сарын 27-нд Сангийн сайд Б.Болор хоёр тушаалыг нууцаар гаргасан. Эрдэнэт, Монголросцветметийн хувьцаа эзэмшигчдийн хурлын удирдамж гээчийг батлахдаа төрийн мэдлийн 51 хувийг 49 хувийг эзэмшигчдэд үнэгүй шилжүүлсэн. Яг тэр өдөр ТУЗ-ийн хурал болж, “Эрдэнэт” үйлдвэрийн дүрмийг дээрх схемийн дагуу баталсан. ТУЗ-ийн санал тэнцвэл даргын саналаар шийднэ гэдэг заалтыг ч нэмсэн. Дотоод аудитын даргыг мөн л цөөнхөөс буюу 49 хувиас сонгоно гэж тусгасан.
Одоо “Эрдэнэт” үйлдвэрт Засгийн газрын 51 хувийн эрх мэдэл байхгүй. Өнөөдөр болтол хэн ТУЗ-ийн дарга вэ гэдэг нь ойлгомжгүй. Сангийн яам мэдээлэл авах гэхээр өгөхгүй байна.
Уг нь Сангийн яаманд ажиллаж байсан н.Шинэбаатар төрийн мэдлийн 51 хувийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл энэ хүн долдугаар сарын 7-нд өөрөө өөрийгөө “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогчоор томилсон байна. Ингэж гүйцэтгэх эрх мэдэлд шилжсэн.
Бас нэг асуудал бол өнгөрсөн онд энэ үйлдвэр 284 тэрбум төгрөгийг татварт төлсөн атлаа энэ онд ердөө 20 тэрбумыг төлжээ. Зэсийн үнэ буурсан гэх шалтгаан хэлнэ. Гэтэл ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой”-д байдал тогтвортой байна. Тэд 244 тэрбум төгрөг төлжээ. Үүнийг би “Эрдэнэт”-ийн өөрийнх нь мөнгөөр луйвар хийжээ гэж харж байна.
Үүгээр зогсохгүй III, IV цахилгаан станцыг ийм аргаар эрхшээлдээ оруулах бэлтгэлээ хангаж байна. Хуульд арилжааны банк ийм ажиллагаа явуулахыг хорьдог" гэсэн юм.
Дараа нь тэрээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Нэгэнт“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаад авчихсан тул цаашид яах ёстой вэ?
-Хойд талд их сонин үйл явдал болж өнгөрсөн. Өнгөрсөн зургаадугаар сард Ростехийн захирал зургаадугаар сарын 1-нд албан бичиг явуулж, Засгийн газар 49 хувийг худалдан авах давуу эрхээсээ татгалз. 49 хувийг МКК-д худалдах зөвшөөрөл олго гэсэн байна. Маргааш нь Ростехийн хяналтын зөвлөлийн эчнээ хурал болж, энэ асуудлыг ярьсан. Энэ өдөр нь ОХУ-ын Ерөнхий сайдын захирамж гарч, Монголын тал зөвшөөрвөл 49 хувиа худалдах тухай захирамж гарсан.
Энэ захирамж Монголын талд ямар замаар, яаж ирсэн нь ойлгомжгүй. 49 хувийг эзэмшигч Ростехээс албан бичиг ирсэн болохоос ОХУ-ын Засгийн газраас ирээгүй. Гэтэл манай Засгийн газар гэнэт хуралдан, Ростехийн бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрчихсөн тогтоол гаргасан. Тогтоолд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат гарын үсэг зурсан байна. Уг нь Сангийн сайд энэ асуудлыг оруулах ёстой. Ийм л юм болсон.
Нөгөө тал будилуулж байгаад 49 хувиа 400 саяд хүрэхгүй доллараар заржээ. Манай Засгийн газар давуу эрхээсээ татгалзах нь зөв үү гэж бодох ёстой байсан. Яагаад тэд ганцхан комдпанид худалдахыг тулгав?
Би хувьдаа 49 хувийг төрд үлдээх ёстой гэж үздэг. Бидний 100 жилд босгосон, том бүтээн байгуулалт шүү дээ. Ийм хүйтэн аргаар цөөн хүнийг тэжээж болохгүй. Шалгах зүйл зөндөө.
-Та ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үү?
-Би анхнаасаа л Эрдэнэтийн луйврыг хэрхэвч тэвчиж чадахгүй гэдгээ хэлсэн. Цаашдаа ч бүх үнэнийг ард түмэнд хүргэхээр хичээнэ. Ганцхан үйлдвэрийн асуудал биш шүү. Монголд төр оршин тогтнох уу, үгүй юу гэдэг асуудал бий. Хэсэг хүн далдур хуйвалдан, Монголын ард түмнийг 40 жил тэжээсэн үйлдвэрийг хувийн болголоо. Уршгийг нь одоо харж байна. Татвар нь яаж буурав. Энэ үйл явц цаашид ч үргэлжлэх тул тэвчиж болохгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуулиас хэд дахин том асуудал. Сонгуультай холбоогүй.