Монгол Улсын өрсөлдөх чадварын 2016-2017 оны зэрэглэлийг өнөөдөр танилцууллаа.
Дэлхийн эдийн засгийн форум жил бүр өрсөлдөх чадварын индексийг эрхлэн гаргадаг. 2016-2017 оны тайлангийн дүнг Нээлтэй нийгэм форумын Эдийн засгийн бодлогын хөтөлбөрийн менежер Д.Оюунбадам танилцуулав. Нээлттэй нийгэм форум Дэлхийн эдийн засгийн форумын түншээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа юм.
Иймд дээрх тайланд багтдаг Монгол Улсын зэрэглэлийг танилцуулдаг. 2016-2017 оны тайлангаас харахад Монгол Улсын өрсөлдөх чадварт ахиц гараагүй байна. Бид 3.8 оноо авснаар судалгаанд хамрагдсан 138 орноос 102 дугаарт оров.
Өрсөлдөх чадварын индекс нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл юм. Улс орны өрсөлдөх чадварыг тодорхойлох 12 тулгуур үзүүлэлтэд үндэслэдэг. Тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэн, өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг аж. Монгол Улс 2005 оноос энэ тайланд нэгдэж, өрсөлдөх чадварын түвшингээ дэлхийн 140 гаруй оронтой харьцуулах боломжтой болсон юм.
12 ТУЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Өрсөлдөх чадварын тайлан дахь Монгол Улсын дүнг олон нийтэд өргөн хүрээнд танилцуулснаар манай улсын төр засгийн зүгээс уг судалгааны дүнд анхаарал хандуулдаг болжээ.
Өнөөгийн түвшинг урагшлуулж, дэлхийд өрсөлдөх чадвар сайтай эхний 70 орны нэг болох зорилт дэвшүүлжээ.
Тухайлбал, УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030” бодлогын баримт бичгийн биелэлтийг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийн тоонд өрсөлдөх чадварын үзүүлэлт орсон. Энэ нь судалгааны ач холбогдлыг улам нэмэгдүүлж, судалгааны дүнг төр засаг бодлого шийдвэртээ ашиглаж байгааг харуулж байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улсын өнөөгийн түвшинг урагшлуулж, дэлхийд өрсөлдөх чадвар сайтай эхний 70 орны нэг болох зорилт дэвшүүлжээ.
Өнгөрсөн оны тайлангаар манай улс авбал зохих 7 онооноос 3,8 авч, судалгаанд хамрагдсан 140 орноос 104-рт эрэмбэлэгдсэн юм.

Манай улс сүүлийн 12 жилийн турш энэ судалгаанд хамрагдаж, 3.2-3.9 оноо авч байжээ. Үүнийг манай улмын өрсөлдөх чадварт дорвитой өөрчлөлт гараагүй мэргэжилтнүүд дүгнэв.
Өнгөрсөн онтой харьцуулахад дээрх 12 үзүүлэлтээс 4-т нь ахиц гарчээ.
- Макро эдийн засгийн тогтвортой байдлын түвшин 0.4,
- Санхүүгийн зах зээлийн хөгжил,
- Технологийн бэлэн байдал,
- Дээд боловсрол, мэргэжлийн байдал тус бүр 0.1 оноогоор өсчээ.
Үүрэн холбооны интернэт хэрэглэгчийн тоо, интернэтийн хурд өссөн нь технологийн бэлэн байдал дээшлэхэд нөлөөлжээ. Мөн инфляци буурч, 5.9 хувь (110 дугаар байр) болсон нь макро эдийн засгийн тогтвортой байдалд эерэгээр нөлөөлжээ.
- ДНБ-д харьцуулсан улсын төсвийн тэнцэл -8.3 хувь (125 дугаар байр),
- ДНБ-д харьцуулсан Засгийн газрын өр 76.5 хувь (110 дугаар байр)
- ДНБ-д харьцуулсан үндэсний нийт хуримтлал 27 хувь (59 дүгээр байр) гэсэн үзүүлэлтээд макро эдийн засгийн түвшинг хэмждэг байна.

ХОЙШ ЧАНГААСАН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
- Бизнесийн боловсронгуй байдал,
- Бараа бүтээгдэхүүний зах зээлийн үр ашигтай байдал,
- Хөдөлмөрийн зах зээлийн үр ашигтай байдал тус бүр 0.2 оноогоор
- Институциудын чанар 0.1 оноогоор буурсан байна.
Манай улс дэд бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил, инноваци, бизнесийн боловсронгуй байдлаар авбал зохих онооны талд нь ч хүрэхгүй байна. Гэхдээ дараах үзүүлэлтүүдээр эхний 50 улсад багтжээ.
- Цалин хөлс тогтоох уян хатан байдал (4 дүгээр байр)
- Хөрөнгө оруулагчийн хамгаалалт (8 дугаар байр)
- Интернэтийн хурд (17 дугаар байр)
- Ажлаас халахад гарах зардал (19 дүгээр байр)
- Татварын нийт хэмжээ (23 дугаар байр)
- Үүрэн холбооны интернэт хэрэглэгчдийн тоо (32 дугаар байр)
- Их дээд сургуульд хамрагдалт (38 дугаар байр)
- Математик, шинжлэх ухааны боловсролын чанар (40 дүгээр байр)
- Бизнес эхлэхэд шаардагдах журмын тоо (41 дүгээр байр)
- Эрдэмтэд, инженерүүдийн хүрэлцээ, хангамж (47 дугаар байр)

Өндөр хөгжилтэй орнууд болох Швейцарь, Сингапур, АНУ, Герман, Нидерланд, Швед зэрэг улсууд өрсөлдөх чадвараар тэргүүлж байна. БНХАУ 4.95 оноогоор 28 дугаарт, ОХУ 4.51 оноогоор 43 дугаар байр эзэлжээ.