1963 онд Оросын геологичид Хөвсгөл дэх фосфоритын орд газрыг анх олж
тогтоосон гэдэг. Үүнээс хойш 20 гаруй жилийн дараа Хөвсгөл далайн ойролцоо
орших Бүрэнхааны фосфоритын ордыг ухаж ашиглах санал гарч, бүр ажил эхлэх
дээрээ тулжээ.
Тус ордын нөөцийг нь тогтоон, Бүрэнхааны ойролцоо уулын баяжуулах үйлдвэр
байгуулж, бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 12 сая тонн фосфоритын хүдэр
боловсруулна хэмээн тооцоо гаргасан байдаг. Ингэж ажиллахад уг орд 40 жилийн
нөөцтэй гэж тогтоож. Харин үүнийг эсэргүүцэж цэнгэг уст Хөвсгөл нуураа
хамгаалан дуугарсан хүн нь соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж агсан. Тэрбээр
“Далай ээж маань цаазын тавцанд” хэмээх алдарт нийтлэлээ бичин тухайн үеийн төр
засгийн төв хэвлэл “Үнэн” сонинд хэвлүүлж байсан нь түүх болон үлджээ. “…Бүрэнхааны
орд нуураас зуу орчим километр хол. Түүнийг ил аргаар ашиглахад арван ам дөрвөлжин
километр газрын хөрс, бэлчээрт гэм тарина. Нуурын эрэг дээр нь байгаа Бүрэнхааны
олон арван сая тонн нөөцтэй фосфоритын ордыг ил аргаар ашиглахад Дэлгэр мөрний
ус ямар болох вэ? Ил аргаар хүчтэй тэсэлгээ хийхэд дэгдсэн нүдэнд үл үзэгдэх
химийн найрлагатай тоос Хөвсгөл нуурын усанд буувал ямар нөлөө үзүүлэх вэ?
Фосфоритын нөөцийн үлэмж хэсгийг хадгалсан Жанхайн нуруу, Онголог нуур, Урандөш
уулын орчим Үзэсгэлэнт байгаль, ан амьтан, загас жараахайгаараа хосгүй сайхан
нутаг. Ил аргаар биш ч гэсэн арав биш зуун саяар тоологдох тонн хүдрийг хөрсөн
дотроос нь хөндийлж сэндчээд авчихаар ой мод амьдаараа, нуурын ус хэвээрээ үлдэх
болов уу”. Ц.Балдорж агсан ингэж бичиж байв. Тэр бол 1987 он.
Байгаль далайн дараа цэнгэг усны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт ордог Хөвсгөл
нуур, онгон дагшин байгалиа хамгаалах сэтгүүлчийн нийтлэл үр дүнд хүрч, шийдвэр
гаргагчид төлөвлөгөөгөө дарахад хүрсэн гэдэг.
Харин тэр дарсан төлөвлөгөө өдгөө эргэн сөхөгдөж эхэллээ. Өнгөрөгч долоо хоногт
болсон Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурал дээр Хөвсгөлийн Бүрэнхааны
фосфоритын ордыг ашиглаж, фосфобаяжмал, хүхрийн хүчил, фосфорын хүчил,
азот фосфорын нийлмэл бордоо үйлдвэрлэх төслийг оны эхний хагаст багтаан
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
Атрын III аянг эхлүүлж, нураачихгүйн тулд ахиухан ургац авах хэрэгтэй. Үүний
тулд сайн бордох ёстой. Тэрхүү сайн бордооны нэг нь азот фосфорын нийлмэл бордоо
юм. Атрын шинэ аянг эрдэмтэд суурь судалгаагүй, биеллээ гэхэд байгаль экологид
асар хортой нөлөөлөл авчирна хэмээн дүгнээд байгаа. Гэтэл энэ нь багадаад Хөвсгөл
далайг сэндийчихээр төлөвлөж сууна. Фосфоритын орд ашиглаж сайн бордоо гаргаж
авахыг хүсээд байгаа бол Завханы нутагт ч ийм томоохон орд бий. Заавал яагаад
Хөвсгөл далайг онилоод байгаа хэрэг вэ. Яахав, орд газар ашиглан, химийн үйлдвэр
байгуулаад өндөр ашиг авлаа гэж бодоход Далай ээж маань хордож, бохирдож
эхэлнэ. Хөвсгөл бохирдохоор хүйн холбоотой Байгал далай ч өнгө зүсээ алдан
гундана. Хүн төрөлхтөн ундны усны хомсдолд ороод байгаа энэ үед манай төр ийм
бодлогогүй шийдвэр гаргах гээд сууж байгаа нь дэндүү харамсалтай юм.
Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөлийн цэвэр ус бохирдож, олон төрлийн загас
жараахай устан, цэвэр байгаль сэвтэх юм бол энэ Засгийн газар бус энэ үед амьдарч
байгаа бид бүгдээрээ буруутан болно. Үйлдвэр хэдэн зуун жил ч ажиллаж болно, үр
дагавар нь юунд хүргэх вэ гэдгийг оройтолгүй саная. Хөвсгөл нуур мөнх байх
ёстой. Мөнх байх байхдаа унаган төрхөөрөө, цэвэр тунгалаг байх ёстой. Гэрээслэл
болсон энэ үг бидний үед замхрах ёсгүй.
Хөвсгөл далай дахин цаазын тавцанд ирлээ. Эх байгаль, Далай ээжээ хамгаалах үүрэг
монгол хүн бүхэнд бий. Хөвсгөл далайгаа хамгаалъя.
Экосистем судлаач, доктор Гарьдхүүгийн Баярсайхан