Сүүлийн үед суурин амьдралын хэв маягийг дагаад манайд ч гэсэн хүн амын дунд таргалалт их болоод байгаа бөгөөд гол төлөв эмэгтэйчүүд илүүдэл жиндээ санаа зовон турахыг хүсэх болсон. Ингэхдээ тэд богино хугацаанд турахыг хүсч янз бүрийн кофе, цай, эм бэлдмэл гээд тураах үйлчилгээтэй хамгийн сайн гэж сурталчилсан болгоныг авч хэрэглэж буй. Гоолиг сайхан бие галбирын төлөө бүсгүйчүүд юу ч хийхэд бэлэн болжээ. Тэгвэл мөнгө олохыг хүссэн хэсэг бүлэг хүмүүс энэ байдлыг овжин ашиглаж, бидний энэ хүсэл дээр тулгуурлаж олон янзын бүтээгдэхүүн, үйлчилгээ гарч ирсэн юм.
Тэгэхдээ та энэ бүгдээс аль нь ямар ч үр дүнгүй бөгөөд огт үйлчилдэггүй, тэр ч бүү хэл эрүүл мэндэд хортой болохыг мэдэх үү.
ТУРААДАГ ЦАЙ ӨВЧНИЙ "ҮҮР"
Зарим бүсгүйчүүд тураадаг гэсэн шошготой эм уугаад л ид шидийн мэт хүссэн бие галбираа олж авч чадна гэж боддог. Ийм төрлийн эм бэлдмэлүүд ихэвчлэн "өөх шатаана, хоолны дуршил бууруулна, бодисын солилцоог түргэсгэнэ" гэх мэт гайхамшигтай зүйлсийг бидэнд амладаг. Тэгэхдээ худалдаж авахынхаа өмнө дахин нэг сайн бодох л хэрэгтэй дээ. Учир нь тураах эм, цайнууд хэд, хэдэн муу нөлөөтэй.
Хоолны дуршил бууруулах зорилготой амфетамин /мансууруулах бодист тооцогддог/, фенфлурамин, фентермин зэрэг бодисууд нь нойргүйдэл, дотор муухайрал, бөөр ба даралт ихсэх өвчин үүсгэдэг. Мөн ихэнх тураах бэлдмэлд каффеин орсон байдаг ба энэ нь зүрхний хэмнэлийг алдагдуулдаг.
Цай нь дотроо гүйлгэх, хаван хөөх эмтэй байдаг. Ингэхээр бодисын солилцоо идэвхжээд турдаг. Турахыг хүссэн хүмүүс өөхөө бяцлуулна гэж ярьдаг. Хэрэв жин хасагдах хэмжээнд хүртэл өөхөө бяцлуулбал маш аюултай. Бяцалсан бүх өөх зөвхөн бөөрөөр гардаг. Тийм учраас энэ нь бөөрний шээс, хэрэгтэй, хэрэггүй бодисыг ялгадаг торыг бүтэн бөглөх аюул гарна.
Хэрэв "тураах" кофе, цайг та ууж байгаад хэрэглэхээ болиход маш их "цангасан" бие организм хоол хүнснээс авсан шим тэжээлээ хуримтлуулж, эргээд асар хурдан жин нэмэхэд хүрдэг. Хамгийн сонирхолтой нь жин хасах бүтээгдэхүүний шошгон дээр тус бэлдмэлийг хэрэглэж байх хугацаандаа дасгал хийж, зөв хооллох ёстойг сануулсан байдаг.
СИБУТРАМИН АГУУЛСАН ТУРААХ ЭМ ХУДАЛДАХЫГ ХОРИГЛОНО
БНХАУ болон Европын эм хэрэгслийн талаарх агентлаг сибутрамин агуулсан тураах эм хэрэглэхийг хоригложээ. Сибутрамин хэрэглэх нь зүрхний шигдээс, цус харвах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Сибутрамин нь амфетамины адил цатгалан ба өлсгөлөнгийн мэдрэмжид нөлөөлдөг ч сэтгэл мэдрэлд нөлөөлдөггүй. Түүнээс гадна эмийн дасалд оруулдаггүй байна. Түүнийг хэрэглэх үед ам цангах, нойргүйдэх, өтгөн хатах болон бусад муу үр дагавар гардаг бөгөөд зүрх судасны үйл ажиллагаанд нөлөөлдөг аж.
Сибутрамин нь Хятадын зах зээлд 2000 онд гарсан. Одоогийн байдлаар тус улсын эм үйлдвэрлэгч наад зах нь 15 компани уг бодисийг агуулсан тураах эм үйлдвэрлэдэг аж.
ТУРАХ ХАМГИЙН ЗӨВ АРГА ЭРҮҮЛ ХООЛ, ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН
Хүн эрүүл, биедээ хор учруулахгүйгээр турах хоёр арга бий. Нэгдүгээрт зөв хооллох. Үүнд шингэн сайн уух, чихэртэй ундаа уухгүй, дээд гурилан бүтээгдэхүүн болох талх, боовны хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Харин хоёрдугаарт хөдөлгөөнөөр турж болно. Гэхдээ баяр дөхөж, шинэ жил болон бусад баяруудаар даашинзандаа багтахын тулд долоо хоногийн өмнөөс яаж ч хичээгээд эрчимтэй турна гэж байхгүй. Урт удаан хугацаанд байнгын дасгал хөдөлгөөнтэй байж гэмээн турна.
Эцэст нь хэлэхэд маш богино хугацаанд жингээ хасна гэж байхгүй. Сард дээд тал нь 5 кг, хэвийн бол 2 кг-аар хасч байвал хүний биед хоргүй.