gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уул уурхайн түүхий эдийн үнэ: 2025 он хүртэл

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-10-02
0
Twitter logo

Discover Mongolia 2016 хурлын үеэр 2050 он хүртэл уул уурхайн салбар манай эдийн засгийн гол багана хэвээр байна гэдгийг онцолж байв.

Манай улсын ДНБ-ий өсөлт, экспортын орлогод уул уурхай томоохон байр эзэлдэг хэвээр байна. Гэвч уул уурхайн түүхий эдийн үнэ ихээхэн унасан. Зарим судлаачид үнэ ёроолдоо тулсан, дахин буурахгүй гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь уналт ойрын жилүүдэд ч үргэлжилнэ гэж таамагладаг. Үнэ хэд дээр тогтох нь нийлүүлэгч орнуудаас илүүтэй худалдан авагчийн эрэлт дээр тогтдог. Тэгэхээр дэлхийн хөгжингүй орнууд болох АНУ, Европын холбоо, Япон, Хятад улсад ирэх жилүүдэд түүхий эдийн эрэлт ямар байхаас үнэ шууд хамаарна.

Мөн Энэтхэгийн эдийн засгийн өсөлт зарим судлаачдад ихэээхэн найдлага төрүүлж, дараагийн Хятад бол Энэтхэг гэцгээж байна. Тус улсын эрх баригчид гангийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэх зорилт тавьснаа ч зарлав.     

Тэгвэл Дэлхийн банк уул уурхайн гол түүхий эд болох ган, зэс, алт, нүүрсний үнэ 2025 он хүртэл ямар байх төлөвийг судлан гаргажээ.   

ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ АЛГУУР ӨСНӨ

БНХАУ дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч. Тэд түүхий эдийнхээ талыг дотоодоосоо хангаж байна. Сүүлийн арван жилд тус улсын гангийн эрэлт огцом өссөн. 2005 онд жилд 300 сая тонн ган үйлдвэрлэж байсан бол 2014 онд оргилдоо хүрч, 800 сая тонн болжээ. Үүний буянаар манай эрх баригчид олон жил гацсан Таван толгойн ордыг ашиглалтад оруулсан түүхтэй.

Эрээн, Нарийн сухайтын боомтоор нэвтэрсний дараа  зах зээл биднийг алгаа тосоод хүлээж байдаггүй юм шүү гэж “Энержи Ресурс”-ын захирал Г.Батцэнгэл тайлбарладаг.

Гэвч 2015 оноос хятадын үйлдвэрлэлийн хэмжээ буурав. Дотоод эрэлт нь буурангуут хятадын ган үйлдвэрлэгчид экспортод анхаарч эхэлжээ. Өнгөрсөн онд тус улс 112 сая тонн ганг гадаад зах зээлд гаргасан байна. Энэ нь Японы нийт үйлдвэрлэлээс давсан тоо. Ийнхүү Япон улс дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч гэдэг тодотголоо Хятадад алдсан юм.

Хятадын ган үйлдвэрлэгчид улсынхаа зүүн эрэг дагуу байрлалтай. Иймд манай улс түүхий эдээ хил давуулаад л нийлүүлчихдэггүй. Эрээн, Нарийн сухайтын боомтоор нэвтэрсний дараа  зах зээл биднийг алгаа тосоод хүлээж байдаггүй юм шүү гэж “Энержи Ресурс”-ын захирал Г.Батцэнгэл тайлбарладаг. Дахин 1000-1500 км зам туулсны дараа түүхий эдээ үйлдвэрлэгчдэд хүргэдэг байна.    

Хятад, Энэтхэг улстай харьцуулахад хүн амын тоогоор бага ч АСЕАН-ы орнууд Азийн дараагийн том худалдан авагч болох магадлал байгаа юм. АСЕАН-ы гишүүн 10 улс нь Бруней, Вьетнам, Индонез, Лаос, Камбож, Малайз, Мьянмар, Сингапур, Тайланд, Филиппин. Эдгээр улсуудад нийт нэг тэрбум хүн амьдардаг. Орон сууц, дэд бүтцийн төслүүд хэрэгжүүлснээр дээрх орнуудын ган, коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэх хүлээлт үүсчээ. 

Энэ нь бидэнд сайн мэдээ. Дэлхийн гангийн ассоциациас ойрын ирээдүйд гангийн үйлдвэрлэл 0.4 хувиар өснө гэж мэдээлсэн. 

Дашрамд хэлэхэд нэг тонн ган үйлдвэрлэхэд нэг сая тонн боловсруулаагүй нүүрс, 1.7 тонн төмрийн хүдэр ашигладаг байна. Иймд ган үйлдвэрлэгчид эдгээр түүхий эдэд аль болох ойрхон байрлахыг эрмэлздэг аж.

Цагтаа нэг доллар нь 200 ам.долларт хүрсэн төмрийн хүдрийн үнийг дөрвөн том үйлдвэрлэгч тогтоодог байна. Тэд хамгийн бага зардлаар үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд дэлхийн хэрэглээг дангаараа хангах хүчин чадалтай аж. Хятад, Япон, Солонгосын эдгээр үйлдвэр бүгд далайн эрэгт байрладаг бөгөөд Бразил, Австралиас түүхий эдээ усан замаар татдаг адилхан онцлогтой. Энэ нь далайд гарцгүй манай улсад ихээхэн хүндрэл учруулдаг.

ЗЭСИЙН ҮНЭ 7000 АМ.ДОЛЛАР БОЛЖ ӨСНӨ

2006 оноос хойш олон улсын зах зээлд зэсийн үнэ өсөж, нэг тонн нь 8000 ам.долларт хүрэв. Оргил үедээ 10 мянган долларт хүрсэн түүхтэй. Зэсийн үнэ буурах нь бидэнд маш муу мэдээ. Учир нь манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний нийт экспортын орлогын 40-50 хувийг зэс бүрдүүлдэг.

Оюутолгойн олборлох алтны хэмжээ цаашид буурч, зэсийнх нь өснө. Учир нь хүдрийн агууламж өөрчлөгдөж байна.

Эрдэнэт, Оюутолгой компаниуд зэсийн баяжмал экспортолж байна. Энэ оны долдугаар сарын 15-ны байдлаар бид 1.1 сая ам.долларыг зэсийн экспортоос олсон талаар ҮСХ мэдээлэв. Бас нэг зүйлийг онцлоход Оюутолгойн олборлох алтны хэмжээ цаашид буурч, зэсийнх нь өснө. Учир нь хүдрийн агууламж өөрчлөгдөж байгаа юм.

Манай урд хөрш БНХАУ дэлхийн нийт зэсийн талыг өөрөө үйлдвэрлэн, дотооддоо хэрэглэдэг.

ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРСНИЙ ЭРЭЛТ БАГА ХЭВЭЭР БАЙНА

Олон улсын зах зээлд нүүрс үйлдвэрлэгчдийн тал нь өртгөөсөө бага үнээр нүүрсээ борлуулж байна. Өөрөөр хэлбэл алдагдалтай ажиллаж байгаа юм. Харамсалтай нь үүнд  манай үйлдвэрлэгчид ч багтжээ.    

Манай уурхайнууд өөр хоорондоо үнээр өрсөлдөх биш, үнийн нэг цонхны бодлого баримтлан, Хятадын нүүрсний уурхайнуудыг гол өрсөлдөгчөө гэж үзэх нь зөв.

Урд хөрш жилд 500 сая тонн коксжсон нүүрс үйлдвэрлэн, дотоодын хэрэглээний 90 хувиа хангадаг.  Үлдсэн арван хувиа экспортоор нөхдөг бөгөөд энэ багахан орон зайн төлөө Монгол, Австрали, ОХУ зэрэг улс өрсөлдөж байна. Харин дэлхийн нэг жилийн коксжсон нүүрсний үйлдвэрлэл нийтдээ 800 сая тонн.

Манай улс жилд 20 орчим сая тонныг л буюу багахан хэмжээтэй коксжсон нүүрс үйлдвэрлэдэг. Цаашид манай уурхайнууд өөр хоорондоо үнээр өрсөлдөх биш, үнийн нэг цонхны бодлого баримтлан, Хятадын нүүрсний уурхайнуудыг гол өрсөлдөгчөө гэж үзэх нь зөв гэсэн байр суурийг олон мэргэжилтэн илэрхийлдэг.  Энэ оны долдугаар сарын 15-ны байдлаар манай улс 12 сая тонн чулуун нүүрс экспортолж, 376 мянган ам.долларын орлого олжээ.  

2009 он нүүрсний алтан үе байлаа. Урд хөршид нүүрсний импорт нэмэгдсэнээр төмрийн хүдрийн үнэ ч өсөв. 2011 онд манай улсын нийт экспортын 50 хувийг нүүрсний орлого дангаараа бүрдүүлж байв. Валютын нийт орлогын 10 орчим хувийг нүүрсний экспорт бүрдүүлдэг. Дэд бүтцийн сул хөгжил манай нүүрсний үнийг ихээхэн бууруулдаг. Олон улсын өрсөлдөөн ширүүссэн нь ч нөлөөлж байна. 

АЛТНЫ ҮНЭ АЛГУУР БУУРНА  

2007 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг алт, зэс олборлогчдод ноогдуулах хуулийг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар санаачлан хэрэгжүүлсэн. Ингэснээр алт олборлогчид алтаа Монгол банканд тушаалгүй хав даран, хуулийн хэрэгжилт хүчингүй болохыг хүлээж эхэлсэн түүхтэй. Алтны экспорт ч буурав. Алтыг хууль бусаар хил давуулан худалдаалах хэрэг ч гаарсан гэж үздэг. 2011 онд дээрх хууль хүчингзй болсноор алт олборлолт, тушаалт өссөн юм. Энэ нь валютын нөөцөд ч сайнаар нөлөөлөн, Монгол банкны санг арвижуулж байв.

Австралийн далайн эргээс Хятадын далайн эрэг рүү усан замаар тээвэрлэхэд нэг тонн нүүрсийг 5-хан ам.доллараар тээвэрлэдэг.

Хямралын жилүүдэд хөрөнгө оруулагчид эрсдэлээ хаах зорилгоор алт худалдаж авах нь түгээмэл. Иймд алтны үнэ буурахгүй гэж эдийн засагч бат итгэж байв.

Мөн алтны нийлүүлэлт шууд өсдөггүй, аажмаар нэмэгддэг онцлогтой. Гэвч алтны үнэ ирэх жилүүдэд алгуур буурна гэж Дэлхийн банк тооцооллоо.        

ТҮҮХИЙ ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСӨХ НЬ

Нэг баррель нь 20 орчим ам.доллар байсан энэ түүхий эдийн үнэ 100 ам.долларт хүрээд буцаж буун, 30 ам.доллар орчимд хэлбэлзэж байна. Манай улсад Хятадын хөрөнгө оруулалттай компани түүхий газрын тос олборлон, авто зам ч биш, хар замаар зөөвөрлөдөг. Олон улсын зах зээлд түүхий газрын тосны үнэ буурсан тул Саудын Араб, Азербайжан зэрэг улсууд хүнд байдалд орж, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд ОУВС-гийн зээлд хамрагдах талаар мэдээ гарч байв.       

ДҮГНЭЛТ

Дээрх графикуудаас харахад түүхий нефть, нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ 2025 он хүртэл алгуур өсөх дүр зурагтай байна. Харин нэг унц алтны үнэ 1250-иас 1000 ам.доллар олж буурах төлөвтэй байгаа юм. Гэвч нэг зүйл нүднээ илхэн байгаа нь бүх түүхий эдийн үнэ 2011, 2012 оных шигээ оргил үедээ эргэн очихгүй. Тэр хэмжээнд хүртэл өсөхгүй гэсэн үг юм.  

Цаашдаа уул уурхайн түүхий эдийнхээ үнийг өсгөе гэвэл өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх шаардлагатай. Манай нүүрс олборлогчид авто замаар нүүрс тээвэрлэдэг тул тонн тутамд 50-70 ам.долларын зардал нэмэгддэг байна. Гэтэл Австралийн далайн эргээс Хятадын далайн эрэг рүү усан замаар тээвэрлэхэд нэг тонн нүүрсийг 5 ам.доллараар тээвэрлэдэг. Газрын тосны үнэ буурснаар усан тээвэр ингэж хямдарчээ.       

2014 онд УИХ-аас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Гэвч мэргэжилтнүүд сайшаан хүлээж авсан энэ баримт бичгийг хэрэгжүүлэх тал дээр улс төрчид  хойрго байгааг салбарынхан шүүмжилдэг. Иймд цаас үйлдвэрлэх биш, бодит ажил хийх цаг ирлээ.

Инфографикийг бэлтгэсэн: Д.Жавхлантөгс

Инфографикийг бэлтгэсэн: Д.Жавхлантөгс

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан