НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нохой муур устгалын ажилд 5 тэрбум төсөвлөсөн гэдэг нь ташаа мэдээлэл хэмээн өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оджаргал:
"Нохой муурыг спэй, спираль тавих аргаар устгаж, энэ ажилд 5 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн ташаа мэдээлэл сүүлийн үед яваад байна. Захирагчийн ажлын албанаас нохой устгалын ажлыг буудах, уургалах, тор тавих аргаар ажиллаж байна. Нохой устгалын ажилд үнэлгээ тогтоодог. Өнгөрсөн жил 12500 төгрөг болж батлагдсан. Энэ үнэлгээний дагуу устгалыг хийж байна.
Иргэдийн дунд нохойнд спэй спираль тавьж, нохой устгах нь гэсэн мэдээлэл гарсан. Энэ нь зөвхөн яригдаж байгаа, судалгааны түвшинд байгаа асуудал. Бид мал эмнэлгийн байгууллагууд, ХААИС-тай хамтран судалж байна.
Нийслэлийн хэмжээнд 320 мянга гаруй нохой байна гэсэн судалгаа байдаг. Түүнээс жилд 70-90 мянга орчмыг нь устгадаг. Өнгөрсөн жил нийслэл 890 орчим сая төгрөг нохой муурны устгалд зарцуулсан.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир /mpa.mn/