Орчин үед, ер нь бол өнөө үед хувь хүний амжилтыг байр, машин зэрэг зүйлсээр хэмжихээ больжээ. Дэлхий даяар залуу, шинэ үеийнхэн эдгээр зүйлсийг худалдан авахаас зайлсхийдэг болсон аж.
Судалгаагаар шинэ цагийн идэрчүүд буюу 30-35 насныхан байр худалдан авах нь багассан бөгөөд машиныг бүр тоохоо ч больжээ. Бүр үнэтэй зүйлс авахгүй байх нь тэдний нийтлэг дүр төрх. АНУ-д 35-аас доош насныхныг “Түрээсийн үеийнхэн” гэж нэрлэдэг болов.
Орчин үеийнхний талаар BrightSide ингэж бичжээ...
ЯАГААД?
Зарим социологичид орчин үеийн залуус санхүүгийн хямралд өртөж, үүнээс улбаатайгаар их хэмжээний зээлээс эмээдэг болсон гэжээ. Гэхдээ асуудлын гол нь энэ биш юм. Учир нь өнөө цагийнхан эцэг, эхийнхээ үеийнхнээс тэс өөр. Тэдэнд өөр үнэлэмж бий.
Өнөөдрийн залуус амжилтыг өөр зүйлээр хэмждэг болжээ:
- Амжилтад хүрсэн хүн юм худалдан авдаггүй, тэд түрээсэлдэг.
- Хэрвээ амжилтад хүрсэн гэдгээ бусдад харуулахыг хүсвэл: аялж, экстрим спортоор хичээллэж, гарааны бизнес эрхлэх хэрэгтэй.
Тэгэхээр залуус тогтвортой амьдрал бус санхүү, газарзүйн эрх чөлөөнд хүрч, цагийн хуваарьт баригдахыг хүсэхгүй байна.
ТЭД МАТЕРИАЛЛАГ ЗҮЙЛСТ СОНИРХОЛГҮЙ БОЛСОН
Такси барьж болохоор байхад яагаад заавал машин авна гэж? Бараг л хувийн жолоочтой болсон гэсэн үг. Тэгээд ч хувийн машинтай байхаас зардал багатай. Яагаад үзэсгэлэнт байгальтай газарт очиж, аялж, зугаалж болохоор байхад байр авна гэж?
Үл хөдлөх хөрөнгийн хувьд:
- Одоо амьдарч буй газраа хэр удахыг хэн ч мэдэхгүй
- Моргейжийн зээл аваад 40 жилийг өнгөрүүлж болно, эсвэл дуртай газраа очиж, түрээсээр амьдарч болно
- Хэдхэн жил болоод ажлаа сольж магадгүй учраас, дуртай газартаа очоод дахиад л түрээсийн байранд амьдарна.
Forbes-ын судалгаагаар орчин үеийн залуус дунджаар гурван жил тутамд ажлаа сольдог аж.
ЭЗЭМШИХ ГЭДЭГ ОЙЛГОЛТ ҮГҮЙ БОЛСОН
Атлантик сонины редактор Жеймс Хэмблин “Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд сэтгэл зүйчдийн хийсэн судалгаагаар хүмүүс аз жаргал гэдгийг илүү их туршлага хуримтлуулж, юм үзсэнээр тодорхойлдог болсон” гэжээ.
ТУРШЛАГЫН АЧААР БИД ШИНЭ НӨХӨДТЭЙ БОЛДОГ
Олон хүнтэй харилцах тусам хүний сэтгэл санаа тогтвортой, тайван байдаг. Гэхдээ хүмүүс таныг амьдралынхаа туршид байрныхаа зээлийг төлж байгаа бус ямар сонирхолтой зүйлс хийсэн болохыг сонсохыг хүсдэг.
Материаллаг зүйлс бус таны хийж үзсэн, бүтэлгүйтсэн, амжилтад хүрсэн зүйлс л бусдын сонирхлыг татдаг аж.
ЮМ ХУДАЛДАЖ АВНА ГЭДЭГ СЭТГЭЛИЙН ДАРАМТ
Хэрвээ бидний худалдан авсан зүйл өндөр үнэтэй бол тэр хэмжээгээр сэтгэл санаа тогтворгүй байдаг. Машин худалдаж авбал сэв гарчихсан болов уу, толийг хусаж байх вий гэх мэтээр үргэлж санаа зовно.
Шинэхэн байрандаа авсан том телевизор жил болохгүй эвдэрч болно. Харин хуримтлуулсан туршлагыг хэн ч, яаж ч булааж авч чадахгүй.
БАРААНЫ ҮНЭ ЦАГ ХУГАЦААНЫ ЯВЦАД УНАДАГ ГЭМТЭЙ
Бидний эцэг эхийн үед аялна гэдэг өнөөдрийнх шиг хялбар байсангүй. Шинэ бизнес эхлүүлэх боломж нь хомс байлаа. Тиймээс тэд машин, байр зэрэг зүйлст хөрөнгө оруулсан бол өнөөдөр бид түүнийг нь хүсэхгүй байна.
Байр, уран зураг л биш бол ихэнх зүйлсийн үнэ цэнэ, цаг хугацааны аясаар буурдаг. Байр ч гэсэн эдийн засгийн хямралын үед хөрөнгө болж чадахгүй. Харин туршлагатай, шинэ бизнестэй, өөрийн гэсэн чаддаг зүйлтэй байна гэдэг хаана ч хөлөө олоод явах боломжыг олгоно.
Гэрэл зургийг: PEXELS