Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар гамшгаас хамгаалах сургалтыг зохион байгуулж байна.
Тэд "Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Сургуулийн гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхийг бэхжүүлэх” төслийг Орхон, Хөвсгөл аймаг, нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нийт 12 ерөнхий боловсролын сургууль дээр хэрэгжүүлж байгаа юм.
Төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг, дадлыг эзэмшүүлэх сургалтыг энэ сарын сарын 07-ноос эхлэн төсөлд хамрагдсан аймаг, нийслэлийн сургуулиудад зохион байгуулж байна.
Онолын сургалтыг зорилтод сургуулийн багш, сурагчдыг хамруулан, ОБЕГ, Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас хамтран гаргасан “Аюулгүй өрх” номын агуулгаар, дадлага сургуулийг газар хөдлөлтийн цагийн байдлаар явуулж өнөөдрөөр дуусгавар болох аж.