Ройтерс агентлагийн цахим хуудсанд өчигдөр ийм гарчигтай мэдээ нийтэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Лондоны дээд шүүх уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Их Британи дахь хөрөнгийг царцаах шийдвэрийг мягмар гарагт гаргалаа. Тус үйлдвэр болон Швейцарийн MRI trading AG компанийн хоорондох маргаан удаан үргэлжилсэн.
Нийт 12 санхүүгийн байгууллагад (зарим нь банкууд) “Эрдэнэт” үйлдвэрийн 7.1 сая ам.долларын хөрөнгө болон 841 мянган ам.доллар байршиж байсныг царцаажээ.
Гэхдээ дээрх байгууллагуудын нэрийг зарласангүй. “Эрдэнэт” үйлдвэр Швейцарийн компанид төлөх ёстой өр төлбөрөө бүрэн барагдуулсны дараа шүүхийн шийдвэрийг цуцална. Шүүхийн энэ шийдвэр зэс олборлогч “Эрдэнэт” үйлдвэрийн борлуулалтад сөргөөр нөлөөлөх нь тодорхой. Уул уурхайн түүхий эдийн үнэ унаж, томоохон төслүүдээ хойшлуулснаар Монгол Улс бэлэн мөнгөний хомстолд ороод байгаа юм.
Шүүхийн шийдвэрт тусгаснаар талууд 2009 оны нэгдүгээр сарын 30-нд Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ. “Эрдэнэт” үйлдвэр MRI компанид 40 мянган тонн зэсийн баяжмал нийлүүлэх үүрэг хүлээсан аж.
Энэ хэргийг өмнө нь Лондоны металын бирж хэлэлцээд, Швейцарийн компанийн талд шийдвэр гарган, “Эрдэнэт”-ийн нэхэмжлэлийг хүчингүй болгож байсан юм. Лондоны дээд шүүхийн шийдвэртэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрээс тайлбар авах гэсэн боловч тус үйлдвэрийн төлөөлөлтэй холбогдож чадсангүй.
Эх сурвалж: Ройтерс